ДЭЛХИЙ

Дэлхийн банк Афганистанд 150 сая ам.долларын тусламж олгоно

Дэлхийн банк Афганистаны хөдөө тосгодод нийт 150 сая ам.долларын тусламж үзүүлнэ хэмээн НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага /FAO/ мэдэгдлээ.

Эл хандиваар Афганистаны орон нутгийн тариаланчдад улаан буудайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэн олгох ба үүнд 2.1 сая орчим иргэн хамрагдана хэмээн НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага мэдэгдэв.

Үүний зэрэгцээ, тариан талбайн усалгааны систем, усны нөөцийг хамгаалах байгууламжийг дэмжих, сайжруулахад мөн хандивыг зарцуулах аж.

НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын  мэдээлснээр, энэ удаа олгох 150 сая ам.доллар нь нийт 195 сая орчим ам.долларын тусламж олгох хөтөлбөрийн эхний хэсэг юм. Үлдсэн 45 сая ам.долларын хандивын мөнгийг ирэх хоёр жилийн хугацаанд олгох аж.

Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x