УЛС ТӨР

Ж.Бат-Эрдэнэ: Хөтөлбөр хэрэгжсэнээр таван жилийн дотор малын халдварт өвчнөөс салж чадах уу

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан  “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

"3-5 жилийн дотор малын халдварт өвчнөөс бүрэн салъя гэсэн зорилт тавьж байгаа. Энэ агуулга тогтоолын төсөлд хэрхэн туссан бэ. Хоёрт, ЖДҮ-ийг хөгжүүлэх асуудал дутуу байх шиг анзаарагдсан. Мөн хоршоотой, хөдөөгийн үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотой асуудлыг анхаарах хэрэгтэй. Энэ чиглэлд 30 орчим тэрбум суулгах хэрэгтэй гэж би харж байгаа. 100 саяар тооцвол 300 ААН-д энэ дэмжлэг ирнэ" гэлээ.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариулахдаа:

"145 тэрбум төгрөгийн вакцинжуулалтыг жилд хоёр удаа хийх шийдвэр гарсан. Энэ тогтоолын агуулга энэ хөтөлбөрт бүрэн туссан. Хоршооллын хувьд 8 тэрбум төгрөг суусан. Гэхдээ уг хөтөлбөрөөр нийт асуудлыг шийдэж буй хэрэг биш. Манай ЖДҮ-ийн агентлаг энэ чиглэлд анхаарч ажиллана" гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button