ДЭЛХИЙЭнтертайнмент

Хараагүй эр, гаргүй найзынхаа хамт 12 жилийн дотор 10 мянган мод тарьжээ

Хараагүй эр, гаргүй найзынхаа хамтаар Хятадын хөдөө тосгонд 12 жилийн дотор 10 мянган мод тарьжээ. “Энэ хоёр бол дэлхийн хамгийн агуу эко-дайчид” хэмээн “Шиньхуа” /Xinhua/ агентлагийн мэдээнд онцолжээ.

Энэ хоёр эко-дайчид бол Хятадын Хэбэй мужийн Жя Наихиа, Жя Вэнци гэх хоёр найз. Жя Наихиа хоёр нүд нь сохор, харин Жя Вэнци хоёр гаргүй ч тэд хамтдаа гурван га газрыг тохижуулж, голын дагуу 10 мянган мод тарьжээ.

Жя Наихиа ярихдаа, “Би түүний гар, тэр миний нүд болдог. Бид сайн баг” хэмээв. Тэд 12 жилийн турш өглөө бүр 07 цагт мод тарихаар эртлэн босож, ийнхүү 10 мянган мод тарьж чаджээ. Тэд хоёул 50 гаруй настай.

Жя Наихиа 2000 онд өвчний улмаас хараагүй болж, Жя Вэнци харин гурван настайдаа осолд орж, хоёр гаргүй болжээ.

Тэд голын эрэг дагуух замыг сайн мэддэг агаад хоёр гаргүй Жя Вэнци, Жя Наихиаг ханцуйнаасаа хөтлөөд явдаг аж.

Тосгоны удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэнийг газрын татвар, түрээсийн төлбөрөөс чөлөөлснөөр тэд өөрийн гэсэн газартай болж, мод тарин амьдрал ахуйгаа залгуулах болжээ. Мөн тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог тэтгэмж авдаг.

Тэд ярихдаа, “Бид хамтдаа амжилтанд хүрч чадсан. Бидний зүрх сэтгэлд амар амгалан бий. Бидний хөдөлмөрийн үр шим амтат жимснээс ч илүү амттай” гэ хуучилсан юм.

Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button