НИЙГЭМ

Төр муу менежер: Цемент тасарсан ч Л.Наранбаатар шонхор хараад баясаж сууна

Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн захирлаар томилогдсон Л.Наранбаатар шонхор ярьж суух үес барилгын материалын захуудад цементийн хомстол үүсээд байна. “Хоёр долоо хоног орчим цемент ирсэнгүй”, “Хөтөлийн үйлдвэр төрийн мэдэлд ирснээс хойш тэндхийн цемент ирэхээ байсан” гэж наймаачид ярьж байх юм.

Засгийн газрын шийдвэрээр Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн хувьчлалыг цуцалж, төрийн мэдэлд буцааж авсан нь нэжгээд сарын өмнөх явдал.  Шинэ захирлаар нь эдийн засагч Л.Наранбаатар томилогдсон. Томилогдсон даруйдаа “Эхнэр маань хувцсанд байршил тогтоогч хийчхэж” гэж хэнд ч хэрэггүй сенсац дэгдээсэн түүнийг үйлдвэрийн ажлыг ядаж доголдуулахгүй авч явах болов уу гэж харж байв.

Гэтэл барилгын материалын захаар явахад Хөтөлийн цемент тасарсан гэж хэлэх наймаачид их байна. Цементийн хомстолын сэдвээр бэлтгэсэн хэвлэлүүдийн сурвалжилгад энэ өнцөг, эшлэлүүд багтжээ. Ядах нь аа хил гаалийн асуудлаас болж,  сав, баглаа боодол орж ирэхээ больсон тул цементийн үйлдвэрлэл саарлаа гэж “МАК, “Монцемент” хэлж байна. Хомстол дагаад үнийн өсөлт явагдсанаар шуудай цемент 20-22 мянган төгрөгт хүрчээ. “Энх” цагт 6-8 мянган төгрөгөөр зарагддаг байв.

Зун цаг ирж, барилга, бүтээн байгуулалтууд өрнөхөө хүлээж байна. Бизнес эрхлэгчид эрсдэлд орлоо, цементийн хомстол үүссэнээс болж. Уг нь дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой шохойн ордтой, түүнийг эргэлтэд оруулсан үйлдвэрүүдтэй мөртлөө ингэж суугаа нь анхаарал татмаар. Л.Наранбаатарын “Үйлдвэрийн хашаанд шонхор орж ирлээ” гэж бичсэн зурагны дор нэгэн иргэн “Шонхор яах вэ, цемент олдохоо байлаа” хэмээн сэтгэгдэл бичсэн байв. Үнэн. Төр хамгийн муу менежер гэдэг. Уг нь төрд итгэхийг хүснэ. Гэвч хувиас булаагаад удаагүй байгаа үйлдвэр нь бүтээгдэхүүний гарцгүй болоод буй үйл явдал төрд итгэх итгэлийг улам л бууруулж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-16 15:05

Худлаа попчид ийм л байдаг шүү дээ. Ярихаас цаашгүй л бадаг шүү дээ.

Bidon
Bidon
2022-06-16 15:30

Iim lal ruud l ajil hiih geed bgaan zugeer social troll iihaa ajiliih hii s###shee

Зочин
Зочин
2022-06-16 15:50

Оюунэрдэнэ ээ улс даяараа Попууд энэ элс чинь б�##�арлаа. Чадсангүй гэж үнэнээ хэлээд ажлаа өгчих өө.

Зочин
Зочин
2022-06-16 18:37

Ter hun huviin social haygdaa yu hiine yaah n hend hamaatain. Harin tsementiin uildveriin huvid harin ch golidorold n oruulaad sain ajilaj biagaa

Зочин
Зочин
2022-06-16 18:49

наранбаатар юу хийж чадахав дээ хувцаснийхаа энд тэндээс төмөр хайж шувуутай селфидэн оймсоо шидэх хүн хайгаад л сууж байгаа даа Тэгснээ гэнэт поп поп юм ярин орилно

Зочин
Зочин
2022-06-16 20:43

ПОП оймсчин урвагч САЛГА НАРАНБААТАР улсад ажил хийхгүй ээ..САЛГАНААД БАЙХЫГ ХАРААРАЙ .

Мөнхбат
Мөнхбат
2022-06-17 13:03

Ийм ПОПчид цөөн л байгаасай даа. Ажлаа зохион байгуулж мэдэхгүй цаасан буунууд эртхэн холдсон нь дээрээ.

Зочин
Зочин
2022-06-18 00:27

Хятад цемент хашаандаа буулгахад эцсийн зард�##� 165,000/тонн. Хятад цементийг бөөнөөр оруулахыг хориглоод Монголдоо цемент үйлдвэрлэдэг болсоны эцсийн үнэ 380,000/тонн. Ямрав?

Ариунаа
Ариунаа
2022-06-18 07:18

Ерөнхий сайдаа танай баг танай нам улсаа ард түмнээ сүйрүүлэх нь бна шүү дээ.Үнэнээ хэлээд ажлаа өгөөчээ..Эсвэл чадвартай нам бус з�##�уучуудаар засгийн газраа бүрдүүлээчээ.Нямбаатар мэт чинь таныг б�##�лаж бнашдээ.Эсвэл та багаа аваад огцороочээ.

Холбоотой мэдээ

Back to top button