Х.Болорчулуун: Бүсийн уралдаанд цол, чимэг олгох хэрэгтэй
Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаанд цол, чимэг олгох хэрэгтэй. Энэ дээр уяачид мөнгө төгрөгнөөс илүү баярладаг, баясдаг юм. Яг хотын хүмүүс энэ амьдралыг ойлгохгүй байна. Би насаараа хөдөө амьдарсан хүний хувьд үүнийг онцолж хэлье.
Ер нь их бөөрөнхий юм болж байна. Эрлийз, монгол морийг хэрхэн ялгах талаар энэ хуульд шинэлэг санаа байхгүй. Ж.Мөнхбат дарга та бөөрөнхийлж байна” гэв.
Үүнд Ж.Мөнхбат “Битгий олон юм яриад байгаарай. Сая цол олгох асуудлыг өнгөрсөн ажлын хэсэг дээр дэмжээд гаргасан. Уначихсан байсан юмыг. Засгийн газар анхнаасаа ийм зөрүүтэй юм оруулж ирсэн. Ажлын хэсгийн буруу юу байгаа юм бэ. Тэгвэл та нар орж ирээд, лообийдоод, үгээ хэлэхгүй яасан юм бэ” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хүнээр морь уяулчихаад цол чимэг аваад баыдагийг болих хэрэгтэй Үнэхээр цол чимэгэнд дуртай бол уяач биш өөр нэр бодож олох хэрэгтэй морьны зүтгэлтэн , өв тээгч гэх мэт