ДЭЛХИЙ

Бат хааны дүрийг бүтээх Кевин Спейси хүчирхийлэл үйлдсэнээ эрс няцаасаар байна

Британийн гурван иргэн Холливудын жүжигчин Кевин Спейсиг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгаж, түүнийг шүүхэд өгсөн. Харин Кевин Спейсигийн өмгөөлөгч тэдний нэхэмжлэлийг эрс эсэргүүцсэн байна.  

Өчигдөр /2022.06.16/ пүрэв гарагт Вестминстерийн магистратын шүүхэд эл хэргийн анхны сонсгол болов. Дараагийн хурал долоодугаар сарын 14-нд болно.

Энэ удаагийн шүүхээр Кевин Спэйсиг мөрдөн байцаалтын ажиллагаатай хамтран ажиллаж байгаа хэмээн сайшаасан ч жүжигчин бусдад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруугаа хүлээхгүй байгаа гэдгийг онцлов.

Кевин Спейси 2017 оны намар мөн бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр буруутгагдаж, жүжигчний карьер унасан. Тухайлбал, “Netflix” Кевин Спейситэй “Хөзрөн байшин” кино болон бусад томоохон кино төслүүдэд хамтран ажиллахаас татгалзаж байв. Тэрбээр мөн “Дэлхийн бүх мөнгө” киноны гол дүр магнат Пол Геттигийн дүрийг бүтээсэн ба түүний оролцоэ тоглосон бүх үзэгдлийг киноноос хасаж байсан удаатай. Түүнчлэн, Олон улсын телевиз, киноны урлагийн байгууллага, кино академи Кевин Спейсид “Эмми”-гийн нэрэмжит шагнал гардуулахаасаа татгалзаж байжээ.

Эх сурвалж: Cosmopolitan

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-17 12:21

ЗӨ ЗӨ ЭНҮҮНИЙ ГӨНӨӨХ БОСОХ УУ? ХУДЛАА ЧААГААД Л ХЭНИЙГ ХҮЧИНДЭЭД ХАЯЧИХАВАА БАНДААЖНААС НЬ ҮРИЙН ШИНГЭНИЙ ДЭЭЖ АВСАН ЮМ УУ? МОНГОЛЫН ШҮҮХЭЭР ОРУУЛААЧЭЭ МАНАЙ ШҮҮХ ЁСТОЙ ГОЁ ҮЗНЭ БАНДААЖ ЯРИАД Л ЭХЛЭНЭ ШҮҮ ДЭЭ

Back to top button