УЛС ТӨР
Ж.Батсуурь: Үндэсний хурдан морины уралдаан гэсэн нь энэ хуулийн гол амин сүнс
УИХ-ын үдээс хойшхи хуралдаан эхэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Энэ хуулийн 5.9 дээр хурдан морины уралдааны өмнө “Үндэсний” гэж оруулж ирж буй нь энэ хуулийн гол амин сүнс, утга учир гэж хэлж, би протокольд тэмдэглүүлье гэж бодож байгаа юм.
Үндэсний баяраараа үндэсний бөх, үндэсний хурдан морь, үндэсний сурын харваа, үндэсний шагайн харваа гэж онцолж буйгаараа онцлогтой. Энэ хуульд үндэсний хурдан морины уралдаан гэж оруулж буй нь маш чухал” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.