Нийгмийн

ТОЙМ: Наадмын хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, улсын арслантай болох ховдчуудын хүсэл биелсэнгүй

“Eguur.mn” сайт энэ долоо хоногт улс төр, нийгмийн салбарт өрнөсөн гол үйл явдлуудыг тоймлон хүргэе.

БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Энэ долоо улс төрд өрнөсөн гол үйл явдлын нэг нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн явдал байлаа. Энэ хүрээнд юу, юу болов.

УЛСЫН АРСЛАНТАЙ БОЛОХ ХОВДЧУУДЫН ХҮСЭЛ БИЕЛСЭНГҮЙ

Ховд аймгаас УИХ-д сонгогдсон Д.Пүрэвдорж, Ш.Адьшаа, С.Бямбацогт нарын дөрвөн гишүүн өнгөрсөн жил Хүй долоо худагт болсон барилдаанд амжилт гаргасан бөхчүүдэд цол нөхөж олгох хууль санаачилсан. Угтаа нутгийн бөх Б.Бат-Өлзийгөө улсын арслан болгох гэж зүтгүүлсэн юм. Үүнийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Гамшиг осол, цар тахлын улмаас улсын баяр наадам зохион байгуулагдаагүй тохиолдолд” гэж энэ хуулийн хуулийн төсөлд тодорхой тусгаж. Өнгөрсөн жил л улсын наадам өнжсөн. Энэнд л цол өгье гэж байгаа байхгүй юу. 10-аад бөхөд цол олгохын тулд хууль батлаж, бусдыг нь гомдоон, бөөн хэл ам болж яах юм бэ” гэж шүүмжилсэн.

Үүний дараа С.Бямбацогт гишүүн “Архангай шиг хахаж цацсан олох бөх манай аймагт байхгүй. 80 жилийн түүхэнд наадмын ганцхан түрүүтэй. 100 жилийн түүхэнд өнгөрсөн жил Б.Бат-Өлзий маань түрүүлсэн. Хамгийн гол нь, Ц.Магалжав сая хэллээ. 2003 оноос өмнөх 70-аад бөхөд цол олгоно гэж. 70 бөхөд цол олгох юм бол найман бөхөд яагаад болохгүй гэж.

Хууль бүх бөхөд жигд үйлчилнэ гэвэл саналаа татлаа” гээд саналаа татсан юм. Ингэснээр улсын арслантай болох ховдчуудын хүсэл биелсэнгүй. Үүний сацуу өнгөрсөн жил Хүй долоо худагт болсон барилдаанд цол нөхөж олгохгүй байхаар шийдвэрлэлээ.

О.БАЛЖИННЯМ, Д.СУМЪЯАБАЗАР НАРТ ДАЯН АВАРГА ЦОЛ ОЛГОХ САНАЛ ДЭМЖИГДСЭНГҮЙ

Улсын аварга О.Балжинням, Д.Сумъяабазар нарт даян аварга цол олгох тохироо хөшигний ард хийгдэж, ийм санал гарсан талаар бид өмнө нь МЭДЭЭЛЖ байв. Бидний бичсэний дагуу тэдэнд даян аварга цол нөхөж олгох саналыг хэлэлцлээ.

“Хууль эргэж үйлчилдэггүй” гээд олонх гишүүд эсэргүүцсэн. Ялангуяа Д.Тогтохсүрэн гишүүн “О.Балжинням, Д.Сумъяабазар хоёр улсын наадмын нэг түрүүтэй. Одоо тэгээд даян аварга болохоор хоёр түрүүтэй П.Бүрэнтөгс яах вэ. Хоёр түрүүтэй бөхийн дээр нэг түрүүтэй бөхчүүд эрэмбэлэгдвэл ямар байх вэ. Энэ хэр зөв зүйл вэ” гэсэн юм. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хороон дээр энэ санал унасан юм.

УЛСЫН НААДМААР ЕСӨН НАСНЫ МОРЬ УРАЛДАХГҮЙ

Монгол түмэн улсын наадмаар зургаан насны морь уралдуулсаар ирсэн уламжлалтай. Эрлийз гурван насыг наадмын дараа буюу Уяачдын баяраар уралдуулж буй.

Энэ удаа эрлийз гурван насыг нэмэх санал орж ирсэн юм. Хэрвээ энэ хуулийг баталвал улсын наадмаар зургаа бус есөн насны морь уралдах байлаа.

Улсын наадмын хөтөлбөрт албан ёсоор багтан, яг монгол морины адил шандсаа сорино гэсэн үг. Хэдийгээр ийм ч эрлийз гурван насыг нэмснээр үндэсний уламжлал алдагдах уу гэдэг асуулт яахын аргагүй урган гарч ирсэн юм. Улмаар энэ хуулийн төсөл дэмжигдээгүй. Ингэснээр улсын наадмаар уламжлалын дагуу монгол морины зургаан насыг, Уяачдын баяраар эрлийз гурван насыг уралдуулдаг нь хэвээр үлдлээ.

БҮСИЙН УРАЛДААНД ЦОЛ, ЧИМЭГ ОЛГОХЫГ ДЭМЖЛЭЭ

Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Бүсийн хурдан морины уралдаанд цол, чимэг олгох санал тусгагдсан. Морь нь бүсийн уралдаанд дөрвөн удаа түрүүлсэн эсвэл найман удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач, зургаан удаа түрүүлсэн эсвэл 12 удаа айрагдсан (Улсын наадамд нэг түрүүлсэн эсвэл хоёр удаа айрагдсан байж болно) уяачид улсын манлай уяач цол олгоно. Мөн хүлэг нь 10 удаа түрүүлсэн эсвэл 20 удаа айрагдсан (Улсын наадамд хоёр удаа түрүүлсэн эсвэл дөрвөн удаа айрагдсан байж болно) уяачид тод манлай уяач цол олгох санал гаргасан юм. Гишүүдийн олонх нь уг саналыг дэмжлээ. Санал хураалт дуусч эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар ТББХ-д шилжүүллээ.

ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРСНЫ ДАРАА БӨХЧҮҮДЭД ЦОЛ ОЛГОНО

Жил жилийн наадмын дараа нэлээд маргаан дагуулдаг асуудлын нэг нь допинг. Наадмаар бөхчүүдэд цол олгодог. Гэтэл бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу хэзээ хойно нь гардаг. Үүнээс үүдэн олон асуудал ундардаг. Энэ байдал энд хүрээд эцэс болох нь. Энэ жилээс эхлэн допингийн шинжилгээнийх нь хариу гарсны дараа бөхчүүдэд цол олгохоор боллоо. Цолны болзол хангасан бөхөөс хориотой бодис илэрвэл цолыг нь олгохгүй гэсэн үг.

Мөн допингтой холбоотой нэг санал хуулийн төсөлд тусгагдсан нь допингийн зөрчилтэй бөхчүүдэд нэг удаа өршөөл үзүүлэх санал байлаа. Энэ санал дэмжигдээгүй.

МАН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ БАРЬЦАА ЛАВШРУУЛСААР

Засгийн эрх барьж буй МАН Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх барьцаа улам лавшруулсаар. Эцэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь нэгэнт тодорхой болоод буй. МАН, АН, ХҮН, ИЗНН, МҮАН зэрэг улс төрийн намуудын төлөөлөл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тунхаг бичигт гарын үсэг зурсан нь үүний илрэл.

“Иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах, сонгодог парламентын тогтолцоог төгөлдөршүүлж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг гаргаж байна” гэж тодотгож буй.

Үндсэн хуульд орох гол өөрчлөлтүүд:

-Иргэдийн төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд; “сонгуулийн холимог системтэй болох, сонгогчдын төлөөлөх мандатын тоог нэмэх

-УИХ-ын гишүүний нөлөөллийн эрх мэдлийг багасгах

-“Үндсэн хуулиар цаазын ялыг бүрэн халах. Иргэд үндсэн эрхээ Үндсэн хуулийн цэцээр хамгаалуулдаг байх, Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн шүүх байна” гэжээ

-Төрийн сүлдийг төрт ёс, түүхэн уламжлалд суурилж шинэчлэх

УИХ-ын чуулган өчигдөр өндөрлөсөн. Ирэх долоо хоногт УИХ-ын гишүүдийг тойрог руу нь илгээн, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг таниулах ажилыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗДТГ-т БҮРТГЭЛТЭЙ “ЛАНД 200”-г 1 САЯАР ХУВЬЧИЛЖ, “СОНАТА VII”-г 1.5 САЯАР ЗАРСНЫГ ИЛЧЛЭВ

Говь-Алтай аймгийн ЗДТГ-т бүртгэлтэй, 2013 онд үйлдвэрлэсэн 08-88 ГАО улсын дугаартай "Ланд круйзер 200" автомашинийг нэг сая төгрөгөөр хувьчилж, 2021 онд 11.5 сая төгрөгөөр худалдан авсан "Соната 7" автомашиныг 8.6 сая төгрөгийн үлдэх өртөгтэй  байхад нь 1.5 сая төгрөгөөр худалдсан нь олны анхаарлыг ихээхэн татлаа. Энэ асуудлыг “Eguur.mn” сайт хөндөн, сурвалжилга бэлтгэсэн.

Үүний дараа Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Улаанбаатарт ирж хэвлэлийн хурал хийхдээ өөрийн хүсэлтээр АТГ-т шалгуулахаа мэдэгдсэн юм.

МОНГОЛЧУУД ГАДААДЫН ИРГЭНД ЗАЛИЛУУЛСАН ОЛОН КЭЙСИЙГ ИЛ БОЛГОЛОО

Гадаадын иргэн монгол хүнтэй цахим хуудсаар харилцаа тогтоон, их хэмжээний мөнгө залилсан хэд хэдэн кэйсийг ил болголоо.

Тодруулбал, Иргэн О өөрийгөө АНУ-ын иргэн гэж итгүүлсэн Фэйсбүүк хэрэглэгч рүү 18 удаагийн үйлдлээр 77 мянган ам.доллар шилжүүлсэн хэрэг гарсан байна. Эмэгтэй өөрийгөө залилуулж байгааг хоёр сарын турш мэдээгүй. Цагдаагийн байгууллага шалгахад ийм нэртэй иргэн АНУ-д байхгүй нь тогтоогджээ.

Мөн Гадаадын нэгэн иргэн малчин М-тэй цахимаар танилцан, өөрийгөө 4.5 сая ам.долларын өв залгамжлагч гэж итгүүлжээ. Улмаар өнөөх малчин 65.000 ам.доллар шилжүүлэн залилуулжээ.

Үүний сацуу АНУ-ын цэргийн түрүүч цолтой гэх нэр, зурагтай хаягнаас өөрийгөө Лив улсад байлдаж байгаа гэж итгүүлэн Монгол улсын иргэн И-тэй цахимаар харилцаа тогтоожээ.

Улмаар Исламын Бүгд Найрамдах Улсад нуусан их хэмжээний бэлэн мөнгө болох 4 сая, 430 сая ам.долларыг дипломат илгээмжээр явуулсан гэж итгүүллсэн байна. Үүнийхээ зардалд зургаан удаагийн үйлдлээр нийт 27,750 ам.доллар буюу 90 сая төгрөгийг Турк Улс руу шилжүүлэн авч залилжээ.

Энэ мэт хэд хэдэн кэйсийг ил болгосон юм. Цаг хугацааны хувьд зарим нь нэлээд хэдэн жилийн өмнөх. Хоёр, гуравхан хоногийн дотор яагаад ийм залилангийн кэйсүүдийг ил болгов, гэнэт яагаад цацав гэдэг нь олны анхаарлыг татаж буй. Санамсаргүй тохиолдол байв уу. Эсвэл ямар нэгэн арга хэмжээ, шйидвэр гаргах гээд албаар цацаж байгаа юу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-18 10:02

Цол чимгийн тухайд зөв зүйтэй шийджээ.

Хэн
Хэн
2022-06-18 12:24

Ээ хөөрхий гэж...

Зочин
Зочин
2022-06-18 12:38

Тодорхой зохистой шийдэх хэрэгтэй

Баяраа
Баяраа
2022-06-18 12:49

Өршөөлийг ерөнхийлөгч зарлиг гаргаж шийдвэл болохгүй зүйл үгүй. Мөн шийдвэр гаргасан байгууллага...

Зочин
Зочин
2022-06-19 07:25

Бригадын генер�##�тай барьц. Бүгдийг цолтой болго

Зочин
Зочин
2022-06-19 20:57

Улсын арслан Оюунболд хэнд найдсан юм удаа дараа допинг хэрэглэсний б�##�гаар 5 аас дээш давж цол чимэг авах бөхчүүд наадам дээрээ цол чимэгээ авч найр наадмаа хийж чадахгүй боллоо. Хэнэггүй тэр арслан шүүхийн шийдвэрээр аврага болохыг хүслээ. Уламжл�##�т үндэсний ёс заншлыг шүүхээр д�##�айлган ерөнхийлөгчөөр хамга�##�уулан өндөр цол авах эрмэлзлэлийг хэн түүнд төрүүлчих вээ?! Ер нь баяр наадмын тухай хуультай байх хэрэгтэй юу. Хуультай адил хэв хэмжээтэй олон жил дагаж мөрдөж ирсэн зан заншлын бичигдээгүй хууль амьдр�##�дмөнх хэрэгжиж ирснийг гажуудуулах хэрэггүй баймаар.

Холбоотой мэдээ

Back to top button