СПОРТ

Аймгууд улсын наадмын хэчнээн түрүү, үзүүр хүртээд байгаа вэ

Улсын наадам болох өдөр хоног хоногоор ойртсоор. Аль нутгийн хүчтэн түрүүлж, хаанахын уяачийн хүлэг торгон жолоогоо өргүүлж, хэний хүүгийн сум мэргэн байх бол гээд хүн бүхэн дор бүрнээ таамаг дэвшүүлж суугаа нь мэдээж. Өнөө жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэнэ. Тэр хэрээр өргөн дэлгэр, өмнөхөөсөө бүр ч чансаатай, цар хүрээтэй наадам болох нь тодорхой. Одоогоор аймгууд улсын наадмын хэдэн түрүү хүртээд байна вэ?

Аймгууд улсын наадмын түрүү, үзүүр хүртсэн амжилтыг сонирхуулъя.

1.Монгол Улсын түүхэнд төрийн наадмын хамгийн олон түрүүтэй аймаг бол Увс. Тус аймгийн хүчтэнүүд улсын наадмаас 18 түрүү, гурван үзүүр хүртээд байгаа юм.

2.Архангай аймаг 16 түрүү, 24 үзүүр

3.Төв аймаг 14 түрүү, 13 үзүүр

4.Хэнтий 14 түрүү, 3 үзүүр

5.Хөвсгөл аймаг 10 түрүү, 10 үзүүр

Энгүй их хүчтэн дархан аварга Б.Түвдэндорж | Sonin.MN

6.Булган аймаг есөн түрүү, таван үзүүр

ДОМОГТ ИХ АВАРГА ДАШДОРЖИЙН ЦЭРЭНТОГТОХЫНД БИТҮҮНИЙ УРД ӨДӨР ЗОЧИЛЖ БАЙЛАА

7.Өвөрхангай аймаг найман түрүү, 15 үзүүр

8. Завхан аймаг гурван түрүү, найман үзүүр

9.Говь-Алтай аймаг хоёр түрүү, дөрвөн үзүүр

10.Сэлэнгэ аймаг хоёр түрүү, хоёр үзүүр

11.Дорнод аймаг хоёр түрүү, хоёр үзүүр

12.Баянхонгор аймаг нэг түрүү, нэг үзүүр

13.Ховд аймаг нэг түрүү

14.Өмнөговь аймаг нэг түрүү

15.Говь-Сүмбэр аймаг нэг үзүүр

Улсын наадмын түрүү, үзүүр хүртээгүй зургаан аймаг байгаа нь Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Орхон, Сүхбаатар юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-20 11:46

Гоё ч юм болох нь дээ

Зочин
Зочин
2022-06-20 12:22

Бөхчүүд гоё Содномдоржоо �######�ноосоо

Холбоотой мэдээ

Back to top button