Сурвалжилга, НийтлэлСурталчилгаа

СУРВАЛЖИЛГА: Монголд “Carboxy” бүтээгдэхүүнийг анх нэвтрүүлсэн “Beautytech” арьс арчилгааны салон

Хуурай сэрүүн, эрс тэс уур амьсгалтай манай оронд арьс арчилгаа гэдэг хувь хүний мэдлэгшил, өдөр тутмын хэвшүүлэм дадлуудын тоонд дээгүүр бичигдэнэ. Ахуйн арчилгаандаа өөрийн арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэхээс гадна мэргэжлийн гоо сайхны салоноор тогтмол үйлчлүүлж, зөвлөгөө мэдээлэл авах нь ч чухал болжээ.

Сүүлийн жилүүдэд гоо сайхны салоны тоо эрс нэмэгдсэн. Иргэд ч зорьж, очих нь элбэгшжээ. Гэвч тэд ямар бүтээгдэхүүнээр үйлчилдэг вэ. Ямар үнэ цэн бүтээхийг зорьдог вэ. Зөвхөн ашиг орлого олохоос гадна нийгмийн өмнө ямар үүрэг хүлээдэг вэ зэрэг нь сонирхол татах өнцөг.

Энэ үүднээс үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг нэгдүгээрт тавихаас гадна БНСУ-аас өндөр чанартай бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэй оруулж ирдэг, энэхүү “импортолсон” технологи, стандартаа бусад салонуудад түгээхийг эрмэлздэг “Beautytech”-ийг онцолж байна.

ЦАГ АВАХААС “БАЯРЛАЛАА” ХҮРТЭЛ: ТАВАН МЭДРЭХҮЙД ЧИГЛЭСЭН ҮЙЛЧИЛГЭЭ

“Beautytech”-ийн үйлчилгээ цаг авахаас эхэлнэ. Харилцагч ажилтан таны зав чөлөөнд тохирсон цагийг, өөрсдийн боломжид үндэслэн санал болгодог. Захиалсан цаг тань ойртоход тэд утастаж сануулах ба аядуу зөөлөн, уян хатан хандах ажээ.

“Гэнэтийн ажил гарчихлаа”, эсвэл “Зам нэлээд түгжрээтэй байна аа” гэхэд “Та хойшлуулж болно, сул цагууд ийм байна” гэх буюу “Түгжрэл ч хэцүү шүү. Бид боломжит хугацаанд хүлээж болно оо” гэж эелдгээр хэлэх нь цаг завгүй сэтгүүлчийн амьдралд, үйлчилгээндээ тууштай хамрагдахад нэлээд тус дөхөм болдог юм билээ.

Та үүдээр ороход амгалан тайван, дулаан вакум орчин угтана. Угтагч ажилтан мэндэлж, таныг гадуур хувцсаа тайлан, шаахай өмсөхийг хүснэ. Ингээд үйлчилгээндээ орохоос өмнө амттай халуун цайгаар дайлах юм. Ер үйлчлүүлээд гарах хүртэл танд зөөлөн хүрэлцэх мэдрэмж, дотно зөөлөн хандлага мэдрэгдэх бөгөөд тархи амраам үнэр, таатай аялгуунд нэг л мэдэхэд хувийн асуудал, бухимдлуудаа мартаж орхих аж.

Үйлчилгээний байгууллагад харилцаа, хандлагыг чухалчлах соёл монголчууд анхаарах болоод багагүй хугацаа өнгөрч байна. Гэсэн ч үйлчилгээ үзүүлэгчид нь хувь хүмүүс л учир үргэлж хүчлэн инээмсэглээд байж чаддаггүй... Харин “Beautytech”-ийнхэн урт удаан хугацааны турш элгэмсүү харилцаатай явж ирсэн танил, нөхдийн адилаар ямар ч үед дулаан угтдаг нь анзаарагдсан юм. Нэг тийм, ойрд ярилцаж суугаагүй ч хааяа таарахаараа ямарваа нэг хөшиггүй, яг өөрийнхөөрөө мэндлээд зөрдөг хүмүүс бий дээ. Тийм л чөлөөтэй харилцаа, хандлага таныг угтах нь таатай.

“Beautytech”-ийн менежер Ц.Одгэрэл “Манай зарим эрэгтэй үйлчлүүлэгчид “Орж ирэхээс гарах хүртлээ ерөөс алган дээр тань бөмбөрсөөр л таарах юм” гэж хошигнодог талаар ярьж байна. Мөн дэд гарчигт дурдсанчлан, үйлчлүүлэгчийнхээ таван мэдрэхүйд таатай нөхцөл бүрдүүлэхийг хичээдэг гэсэн нь: Анхилам үнэр, зөөлөн аялгуу, амттай цай, аядуу хүрэлцэх үйлчилгээ, сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх дулаан дотор засал зэргээс анзаарагдах юм.

“CARBOXY” БҮТЭЭГДЭХҮҮН: БНСУ-ААС АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙ ОРУУЛЖ ИРДЭГ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ

“Beautytech” салон 2017 онд үүсгэн байгуулагджээ. Харин БНСУ-ын “Ribeskin” хэмээх брэндийн “Carboxy” бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр Монголд оруулж ирэх болсон нь 2014 он юм байна. “Beautytech”-ийн онцлогийг энэхүү “Carboxy” бүтээгдэхүүнгүйгээр дурдахад амаргүй. АНУ, Европын орнууд, БНХАУ-ын эрүүл мэндийн сертификатыг авсан, үйлчилгээнд нэвтэрсэн цагаасаа хойш арьсанд харшил, гаж нөлөө үүсгэсэн тохиолдол бүртгэгдээгүй энэ “Carboxy” их сонирхол татмаар. 

2007 онд анх “Carboxy” дэлхийн зах зээлд нэвтэрсэн бөгөөд өдгөө дэлхийн 28 улсад 300 сая гаруй гоо сайхны мэргэжилтэн өөрсдийн үйлчилгээнд ашиглаж байна. Арьс арчилгаанд тулгамддаг: Чийгшүүлэх, тэжээл өгөх, бохирдлыг гадагшлуулах, нүхжилт багасгах, цайруулах зэрэг бүхий л үйлчилгээг “Carboxy” хийдэг ажээ. Ийм цогц бөгөөд түргэн үр дүнгээ өгдөг үйлчилгээг ихэвчлэн тарилгаар буюу зүүн аргаар хийдэг. Харин “Carboxy” зүүгүй эмчилгээ гэдгээрээ онцлог аж. Мөн нэг удаа хэрэглээд л үр дүн мэдрэх боломжтой гэдэг нь хоосон яриа биш гэдгийг өөр дээрээ анзаарсан юм.

Үүний технологи нь нүүрсхүчлийн хий бий болгож, арьсан дор хүчилтөрөгч татахад чиглэдэг. Арьсанд хүчилтөрөгч ихээр бий болсноор цусны эргэлт, бодисын солилцоо эрчимжих бөгөөд тулгамдсан асуудлуудыг ийн өөрөө өөрөөр нь шийддэг онцлогтой юм байна. “Carboxy” үйлчилгээг авахад мэдэрдэг мэдрэмж ч их сонирхолтой. Нүүрэнд холбогдох шингэн түрхлэгээ түрхэж, дээрээс нь зориулалтын маскаа тавин, бага зэрэг даралт өгөхөд шажигнан “буцлах” нь газтай ундаа онгойлгоход сонсогддог чимээг санагдуулам. Нүүрэн дээр шажигнах нүүрсхүчлийн хий нь энэ үед арьсан доор хүчилтөрөгч бий болгож буй.

Дээр дурдсанчлан “Бьютитек” ХХК нь БНСУ-ын “Ribeskin” компаниас тус бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэй оруулж ирдэг. Ингэхдээ бүтээгдэхүүнийг хэрэглэхэд чиглэсэн дагалдах стандарт, арга барилуудыг ч “импортолжээ”. Гэхдээ үүнийг зөвхөн өөрийн салондоо ашиглаад зогсъё гэж зориогүй хэмээсэн нь анхаарал татсан юм.

ЧИН ЗОРИЛГО: ӨӨРСДӨӨ МЭДЭЭД ӨНГӨРӨХ БУС БУСДАД ТҮГЭЭХ НЬ

“Монголд олон сайн бүтээгдэхүүн орж ирдэг. Гэхдээ яг технологи, стандартыг нь баримталж хэрэглэдэггүйн улмаас үр дүнг нь төдийлөн бий болгож чаддаггүй. Ийм ч учраас бусад салонууддаа энэ бүтээгдэхүүнийг, бусад БНСУ-ын технологи, стандартуудыг хуваалцъя гэж хичээсэн” хэмээн “Бьютитек” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ундрам ярьж байна.

Өнгөрсөн хугацаанд “Бьютитек” ХХК”-тэй давхардсан тоогоор 1000 гаруй харилцагч “Carboxy” бүтээгдэхүүнийг үйлчилгээндээ нэвтрүүлж, сургалт зөвлөгөө авах чиглэлээр хамтран ажиллажээ. Одоогийн байдлаар 700-800 харилцагч байгаа хэмээсэн нь ихээхэн анхаарал татав. Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутаг, тэр бүү хэл гадаадын орнуудад ч ажиллаж, амьдардаг монголчууд тэднээс “Carboxy” бүтээгдэхүүнийг худалдаж авдаг байна.

“Бьютитек” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ундрам “Хэрэв бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж, үйлчилгээний стандартын талаар заавар зөвлөгөө авъя, энэ үйлчилгээг салондоо нэвтрүүлье гэвэл бид чөлөөтэй хүлээж авна.. Хамгийн гол нь нийт гоо сайхны салбарт шинэ технологи, найдвартай чанартай бүтээгдэхүүн оруулж ирж түгээе гэсэн зорилготой учраас биднийг зорьж ирсэн бүгдэд нээлттэй.

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ: “МАНАЙ АЖИЛЧИД “АЖИЛДАА ИРЭЭД Л ТАЙВШИРЧИХЛАА” ГЭДЭГ”

Үйлчлүүлэгчдийнхээ таван мэдрэхүйн таатай байдалд анхаардаг хэмээсэн менежер Ц.Одгэрэлээс “Beautytech”-ийн бий болгосон байгууллагын соёл, үнэ цэнийн талаар товч ярилцлаа. Тэд нийт 11-үүлээ ажилладаг. Хувь хүний амьдралд ямар ч асуудал тохиолдож болно. Харин энэ сэтгэл зүй нь үйлчлүүлэгчид мэдрэгдчихвэл байгууллагын зорилгод харшилна. Тиймд ажилчдаа ажлын байран дээрээ хамгийн тайван, жаргалтай байх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаардаг гэж ойлголоо.

Ц.Одгэрэл “Ар гэрт нь ямар ч асуудал тохиолдсон бид нэг нэгнээ ойлгож, хүндлэхийг хичээдэг. Нэг мэдэхэд л бүгд ажил дээрээ аядуу, нам дуугаар ярилцдаг болчихсон байсан. Манайхан заримдаа “Ажилдаа орж ирээд л тайвширчихлаа” гэж ярьдаг” гэлээ.

-Танай байгууллага хүний нөөцдөө ямар шаардлага тавьдаг вэ. Мэргэшил харах уу, эсвэл хувь хүний хандлагыг чухалчлах уу?

-Энэ салбарт ажиллахад туршлага чухал л даа. Гэхдээ нэгэнт бид сургалтын бааз болж ажилладаг учраас хандлага сайтай л бол өөрсдөө сургах бүрэн боломжтой. Нэгэн  шинэ үйлчилгээ нэвтэрлээ гэхэд “Яаж хийдэг юм бол, сурах юм сан” гэдэг, нэг тийм шинийг эрэлхийлэгч хандлагыг чухалчилж үздэг. Хийж буй ажилдаа хайртай л бол болох нь тэр.

-Сэтгэл ханамжаа, онцгой сэтгэгдэл мэдэрснээ үйлчлүүлэгчид хэрхэн илэрхийлдэг вэ?

-Хэдийгээр төлбөрөө төлчихсөн ч “Их сэтгэл ханамж авсан учраас танай хамт олонд өдрийн хоол авчирлаа, кофе авч ирлээ” гэдэг хүмүүс цөөнгүй шүү. Бид байгууллагаа идэвхийлэн сурталчлахад тийм ч их ач холбогдол өгдөггүй. Нэг үйлчлүүлсэн хүн дараа нь нөхрөө, ээжийгээ авчирдаг. “Хайртай хүмүүсээ баярлуулъя” гээд л ирдэг. Иймд тогтсон үйлчлүүлэгчид их бий.

-Үйлчлүүлэгчидтэй голчлон яаж ажиллах хэрэгтэй гэж та бүхэн үздэг вэ?

-Харилцан итгэлцэл бий болгох нь чухал. Иймд яг ямар үйлчилгээ хийж байгаа, ямар бүтээгдэхүүн, арга техник хэрэглэж буйгаа сайн тайлбарлаж өгөхийг хичээдэг. Тэгвэл наад зах нь эрүүл ахуйн стандарт хангадаг юм байна, нэг удаагийн туслах материалуудыг ашиглаж байна гэсэн итгэлийг үйлчлүүлэгчид төрүүлнэ. Үүний дээр, өмнө нь ярьсанчлан таван мэдрэхүйгээрээ таатай мэдрэмж, сэтгэл ханамж авах боломж бүрдүүлэхийг их чухалчилдаг.

“Beautytech”-ийг сурвалжилж байх үед ажилчид нь нэгэн гэр бүл шиг дотно, үргэлж эерэг уур амьсгал, инээд хөөрөөр дүүрэн байдаг нь анзаарагдаж байв. Асуудлыг шийдэхдээ нухацтай бөгөөд эелдгээр ярилцаж, аливаад ажил хэрэгчээр хандахын зэрэгцээ тайван, дөлгөөн байдлаа хадгалдаг нь бичиж, тэмдэглэж үлдээмээр онцлог санагдлаа.

Г.ГЭРЭЛЧИМЭГ: БИДЭНД ИТГЭЖ, ТУУШТАЙ ҮЙЛЧЛҮҮЛДЭГ ХҮМҮҮСТЭЭ МАШ ИХ ХАЙРТАЙ

“Beautytech”-ийн гоо засалч Г.Гэрэлчимэгтэй ярилцлаа. Тэрбээр 2015 оноос хойш энэ салбарт ажиллаж буй. Утсаар холбогдож санаа тавьж “За, яаж байна. Нарны тосоо түрхэж байгаа юу. Одоо арьс тань их эмзэг байгаа шүү”, “Ажил нь сайн уу. Дараагийн цагаа хэзээ авах боломжтой байгаа вэ” гэх мэтээр чат бичдэг нь сэтгэлд өег. Товчхондоо, яг тууштай, үр дүнгээ мэдэртэл үйлчлүүлмээр сэтгэл зүйг түүний харилцаа хандлага төрүүлдэг.

Тэрбээр “Манай салонд арьсны бүх төрлийн  асуудалтай хүмүүс ирдэг. Тэр дундаа батгашилт, хөгшрөлттэй хүмүүс ихэвчлэн ирнэ. Гоо засалч хүний хувьд үйлчлүүлэгчийн арьсыг маш зөв оношлох хэрэгтэй. Үйлчлүүлэгчид “Олон газраар явлаа, удаан хугацаанд энэ асуудалтайгаа тэмцлээ” хэмээх нь элбэг. Бид харилцан итгэлцэл үүсгэж, яг цаг тухайдаа, тогтсон үйлчилгээндээ орох боломжийг нь бий болгохыг зорьдог. Ингэж чадвал явцын үр дүн мэдэгдэхүйц харагддаг” хэмээж байна.

-Хүмүүсийн арьс арчилгаандаа гаргадаг нийтлэг алдаа, буруу дадал юу байна вэ. Мөн үйлчлүүлэгчид ихэвчлэн ямар асуудалтай тулгамдан танайхыг зорьдог вэ?

-Товчхондоо амьдралын буруу хэвшлүүд. Шөнийн хангалтгүй нойр, буруу хооллолт зэргийг  нэрлэж болно. Үүний дээр өдөр тутмын арьс арчилгаагаа буруу хийх нь олонтой байна. Жишээлбэл, батгашилттай хүмүүс “Хатаах ёстой” гээд буруу найрлагатай бүтээгдэхүүн их хэрэглэдэг. Гэтэл энэ нь суурь арьсаа маш их гэмтээж, дархлаагүй болгодог.

Мөн сошиал дахь мэдээлэлд итгэж, “Маш сайн гэнэ, хэрэглэе” гэх ч юм уу, эсвэл “Манай найз үүнийг хэрэглээд өөрчлөгдсөн байна, үүнийг л туршиж үзье” гэсэн сэтгэл зүйгээр арьсандаа хандаад байна л даа. Гэтэл хувь хүн бүрийн арьсны онцлог ондоо. Түүнд тохирсон бүтээгдэхүүн танд таарна гэдэг эргэлзээтэй. Иймд бүтээгдэхүүний сонголтдоо чухалчлан анхаарах хэрэгтэй.

30-аас дээш насны хүмүүс ихэвчлэн булчингийн сулралтай ирж байна. Үүний шалтгаан нь, арьсан дахь чухал уургуудаа алдсанд байдаг. Иймд бид  уургийн өндөр найрлагатай бүтээгдэхүүнээр үйлчлэхээс гадна булчингийн суваг, судлуудад иллэг хийдэг. Дээр нь чийгшлийг нь зөв бүтээгдэхүүнээр өгөөд ирэхээр өөрчлөлт илт харагддаг.

-Гоо засалчийн хувьд хүмүүст зөвлөмөөр, хэлмээр санагдаж явдаг зүйлс юу байдаг вэ?

-Хүн бүрд өөрийнхөө асуудлыг өөрөө засаад явах боломж нь бий. Буруу хэвшил, хандлага, ойлголтуудаа бага багаар өөрчилж л чадвал заавал өндөр үнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ авах шаардлага бага гэдгийг бодолцдоггүй шиг. Иймд өөртөө хайртай байгаарай, мэдлэг ойлголтоо дээшлүүлээрэй. Мөн сайн гэсэн бүрийг битгий өөртөө туршиж байгаарай гэж захимаар санагддаг.

Миний мэргэжил дандаа л “Маш их баярлалаа. Гоё боллоо” гэсэн талархлуудаар тэжээгддэг нь сайхан. Үйлчлүүлэгч бүр л гарахдаа инээмсэглэн, “Баярлалаа, баяртай” гэх маш таатай шүү. Би ч өөрөө тэднийг тууштай байгаад нь баярладаг, хайрладаг. Харилцан хайрлаад л байдаг /Инээв, Сурв/. Хүн бүртэй шууд хүрэлцэж, ойлголцож, дотор сэтгэлийг нь уудалдгаараа миний мэргэжил гоё. Анхандаа битүү, дуугүй хүн орж ирээд л, намайг иллэгээ хийж эхлэн, яриа өрнүүлсний дараа дотоод сэтгэлээ уудалж эхэлдэг. Сүүлд нь мэдэгдэхүйц тайвширч, чөлөөлөгдчихөөд “Ёстой сайхан боллоо, баярлалаа” гэдэг.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: “Beautytech”-ийнхэн шинэ, шинэлэг бүтээгдэхүүнийг оруулж ирсээр, нутагшуулсаар байх зорилгоо хадгалсаар байгаа аж. Удахгүй гэртээ, өөрөө өөртөө хийх боломжтой “Carboxy” бүтээгдэхүүний багцыг санал болгохоор ажиллаж буй гэнэ.

“Beautytech” салонтой холбогдох дугаар: 77104410

Албан ёсны Фэйсбүүк хуудас: BeautyTech

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэн
Хэн
6 сар 20, 2022 10:03

Нүүрний д�##�д батгаруу шипризээр юм шахаж байгаад айхтар сайн цэвэрлэж байна лээ сайхан газар байсөөн

Зочин
Зочин
6 сар 20, 2022 10:30

Сайн газар байна лээ

Зочин
Зочин
6 сар 20, 2022 10:59

Гоё юм аа

Зочин
Зочин
6 сар 20, 2022 11:45

Иймэрхүү газрууд сайн сайн хэрэгтэй хүндээ тустай үйлчилгээгээ өгчихдөг нэг очиж үзнээ

Зочин
Зочин
6 сар 20, 2022 20:22

Хөөх. Ц�##�ин буухаөр очих юмсан

Холбоотой мэдээ

Back to top button