Гашуун кэйсүүд: Төрийн сан, ТӨХК, ТӨҮГ-ын мөнгийг банканд ТОХИРООГООР байршуулдгийг ЦЭГЦЭЛЬЕ

Төрийн мөнгө, нэг үгээр татвар төлөгчдийн мөнгө арилжааны ямар банканд байрших вэ. Энэ асуулт төдийлөн хөндөгддөггүй ч гашуун сургамж үлдээсэн. Төрийн сангууд, төрийн өмчит компаниудын их хэмжээний мөнгө арилжааны банканд байршсанаар тэдний активыг нөхөх, эрсдэлийг нөхөх нэгэн хэрэгсэл болдог. Үүнд улстөрчдийн хань хамаарал ч нөлөөлөх юм.
Кэйс 1: "Капитал" банктай хамт "дампуурсан" ЭМДС, НДС-гийн мөнгө
Олон нийтийн хамгийн сайн мэдэх кэйс бол нэн түрүүнд "Капитал" банк. 2019 оны дөрөвдүгээр сард татан буугдах үеэр шалгалт хийхэд ЭМДС, НДС-гийн нийт 240.3 тэрбум төгрөгийн өр төлбөртэй нь тогтоогдсон байдаг. Үүнээс 166.2 нь үлдсэн бөгөөд "Капитал" банкны өмчийг худалдан борлуулах хэлбэрээр төрийн санд буцаан төвлөрүүлэх шийдвэрийг Засгийн газар энэ оны хавар гаргасан.
Олон арилжааны банкнуудаас ЭМДС, НДС-гийн мөнгийг яагаад "Капитал" банканд байршуулах болов. Үүнд С.Эрдэнэ 2014 онд ХНХ-ын сайд байхдаа нөлөөлсөн гэгддэг. Улс төрийн хань хамаарлаар УИХ-ын гишүүн Ч.Ундармаагийн банканд төрийн мөнгө байршиж, хамт "дампуурсан" түүх ийм. Ч.Ундармаа өдгөө ял эдэлж байна.

Кэйс 2: "Чингис хаан" банк ба ЭМДС, НДС-гийн мөнгө
Төлбөрийн чадваргүй болсон нь тогтоогдоод буй арилжааны банкнуудын нэгээр "Чингис хаан" банк нэрлэгддэг. Харин өдгөө татан буулгах шийдвэр гарахгүй, хөрөнгө оруулалт татах хугацааг олгосоор байна.
Тус банканд НДС-гийн 100 тэрбум, ЭМДС-гийн 30 тэрбум төгрөг байгаа талаар 2021 оны аравдугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар онцолж байв. Мөн л төлөгдөхгүй бол өмч хөрөнгийг нь худалдан борлуулна гэж яригдсан. Өдгөө "Чингис хаан" банк хадгаламж эзэмшигчдийн мөнгийг чөлөөлөөд буй. Харин төрийн мөнгийг хэрхэх нь тодорхойгүй.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тус банканд гадаадын хэд хэдэн хөрөнгө оруулагч санал тавьсан гэж онцлоод, шаардлага биелүүлэхгүй бол татан буулгана гэсэн үгээр ам хааж өдийг хүрчээ.
Кэйс 3: "Үндэсний хөрөнгө оруулалтын банк" ба ТӨХК-иудын мөнгө
Системийн нөлөө бүхий, итгэл даах нэг нь биш мөртлөө үргэлж төрийн мөнгөтэй нэр холбогддог банкаар "Үндэсний хөрөнгө оруулалтын банк"-ийг нэрлэнэ. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Асашъёорюү Д.Дагвадорж нарын хамаарал бүхий "Үндэсний хөрөнгө оруулалтын банк"-нд ТӨХК-иудын мөнгө байршсан онцлогтой.
Тухайлбал, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 44 тэрбум, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 27 тэрбум төгрөг байршсан нь анхаарал татсан. Гэхдээ эргээд л Засгийн газар дахиж мөнгө байршуулах шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн.
ЭМДС, НДС-тай холбоотой 24 тэрбум өр төлбөр ч байв. Өдгөө Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс Тавантолгой" компаниудын мөнгийг буцааж өгсөн гэх мэдээлэл хийгээд байгаа. Мөн ЭМДС, НДС-д холбогдох өр төлбөрийг барагдуулсан гэж Монголбанкнаас онцолсон байна.

Энэ нь улс төрийн өндөр карьертай яваа Д.Сумъяабазарт гал авах ихээхэн эрсдэлтэй сэдэв тул ийн дампуурахаасаа өмнө "аргалсан" дүр зургийг уншуулдаг. Гэхдээ нэмэлт хөрөнгө оруулалт татаж чадахгүй бол 2022 оны долдугаар сарын 1 гэхэд татан буугдана гэсэн хүлээлттэй байгаа юм.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Төрийн мөнгө ямар банканд байрших нь улстөрчдийн халаасан дотроо шийддэг асуудал байсаар байна. Арилжааны банк бизнесийн л байгууллага тул "эргэлтийн хөрөнгө" хэрэгтэй. Үүнд нь төрийн сангууд, ТӨХК-иудын мөнгө дэм болдог дүр зурагтай.
Гэвч удалгүй татан буугдах эрсдэл хүлээдэг нь дээрх гурван жишээгээр харагдаж байна. Иймд төрийн мөнгийг дураар банканд байршуулдаг асуудлыг нээлттэй болгож, цэгцлэх шаардлагатайг энэ Засгийн газар ч анхаараасай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ янз бүрийн сангууд ноолуурын сүүний газар тари�##�ан дэмжих ждү сургуулиудын хувьсах зард�##� гээд сангуудын цаана �##�бан туша�##�тнуудын мөнгө хулгайлдаг зохион байгуул�##�ттай мафижсан гэмт бүлэглэл байгаа ард нь хувь хүртэж хамг�##�даг шүүх цагдаа прокурорын сүлжээ ч байгаа монгол бол дампуурсан улс төрийн �##�бан туша�##�тнууд нь бүгд хулгайч нар
Энэ их зөв сэдэв шүү
Ах дүү 2ын бантангийн гурил банк руу ороод эхэлчихсэн ай. Монголчууд та 2т ямар өртэй юм бэ
Голыг нь олооод хэлчихжээ???? Ингэж л илүү нүүж судасыг нь барих хэрэгтэй бгаа юм
Болио мөнгө угаагаад байна шүү дээ ичээч та нар
Асар их мөнгө уга�##�т
Монголбанк маш их мөнгө байршуулсан, тэндээс зээл авсан гээ биз дээ