УРЛАГ
Н.Сүхбүрэнгийн үзэсгэлэн Итали дахь олон улсын консорциумд дэлгэгдэнэ

Уран бүтээлч Н.Сүхбүрэн "Ceramics in Love - Three" 61 дэх удаагийн олон улсын консорциумд оролцохоор болжээ. Тус консорциумыг Итали улсын Кастелламонте хотод зохион байгуулна.
"Ceramics in Love"-д оролцох Н.Сүхбүрэнгийн үзэсгэлэнд куратораар Жозеф Бертеро ажиллах юм байна. Дүрслэх урлагийн салбарт өөрийн байр суурь, өнгө төрхөө эзэлсэн уран бүтээлч Н.Сүхбүрэн керамик баримлуудаараа алдартай. Дотогш чимээлсэн, цаг хугацаа, орон зайнаас ангид шинжтэй түүний баримлуудын нүд үргэлж аниастай байдаг.
Жилийн өмнө түүнтэй ярилцахад "Хэзээ нэг өдөр баримлуудын маань нүд нээгдэх байх" хэмээж байсан. Харах бүрд онцгой, хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг Н.Сүхбүрэнгийн баримлуудтай, түүний ярилцлагатай энд дарж танилцаарай.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чимээгүй байж байгаад хөөрхөн юм хийчихдэг уран бүтээлч шүү. Нэг үзэсгэлэнг нь үзсэн. Барималуудын нүд нь хэзээ нээгдэх вэ гэсэн асуулт л үлддэг юм байна лээ
Сайн уран бүтээлч байх. Төвлөрдөг бясалгадаг
Мундаг