Эмээлтийн махны асуудал цагдаа, Шадар сайдын дунд хаалттай ГАЦЖЭЭ
Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг мах боловсруулах үйлдвэрийн дуулиан дэгдээд сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хүрээнд “Эм Ди Си Пи” ХХК-д холбогдох эрүүгийн хэрэг үүссэн бол дулааны аргаар мах боловсруулдаг 16 компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Үүний зэрэгцээ 2023 оны нэгдүгээр сарын 1 хүртэл дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлохыг зогсоосон юм.
Харин олон нийтийн дунд өдгөө анхаарал татаж буй сэдэв нь нөгөө л шинжилгээний хариу. Анх “Эм Ди Си Пи” компанийн үйлдвэрийн байрнаас дээж авч, хариуг мэдээлсэн. Үүний дараа махны асуудлаар Шадар сайд С.Амарсайханы дэргэд ажлын хэсэг гарч, энэ хүрээндээ дахин хэд хэдэн компанийн бүтээгдэхүүнээс дээж авсан юм. Өөрөөр хэлбэл, сүүлд авсан эдгээрийн дээжийн шинжилгээний хариуг хүлээж байна.
Шинжилгээний хариунаас юу хүлээх вэ: Шинжилгээний хариу гэдэгт хоёр өөр асуудлыг салгаж ойлгохуйц байна. Дээр дурдсанчлан: Хамгийн эхэнд шинжилсэн “Эм ди си пи” ХХК. Шинжилгээний хариу 14 хоногийн хугацаанд гарсан. Үүгээр нянгийн бохирдолтой гэж дүгнэсэн. Харин цогцос хадгалахад хэрэглэдэг формальдегид илэрсэн гэдэг нь махнаас бус, тухайн үйлдвэрийн байрнаас олдсон цагаан бодистой холбоотой. Тус бодисын 97 хувь нь цардуул бөгөөд тодорхой хувьд нь формальдегид илэрчээ.
Харин өдгөө хүлээгдэж буй шинжилгээний хариу нь сүүлд авсан, бусад компаниудын дээжтэй хамаатай. Зургадугаар сарын эхээр дээж авсан гэж тооцохоор шинжилгээний хариу гарах хугацаа ойрын өдрүүдэд дөхсөн дүр зурагтай. Гэхдээ албаны хүмүүс “Хэзээ мэдээлэх нь тодорхойгүй байна” гэсэн хариуг өгч байгаа юм.
Шинжилгээний хариу яагаад ил болохгүй байна вэ: Үүн дээр МХЕГ-аас мөн хоёр тусдаа хариулт хэлж байна. Нэг талаас, “Эм ди си пи” ХХК-д холбогдуулж, Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Иймд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул тус компанид холбогдох шинжилгээний хариу тэргүүтэй элдэв мэдээллийг ил болгохгүй чигтэй байгаа аж. Хэрэг шийдвэрлэгдтэл ямар нэг шинжилгээний хариу шинээр мэдээлэгдэхгүй нь.
Харин сүүлд авсан дээжүүдийн хариуг хэзээ мэдээлэх нь Шадар сайдын дэргэд байгуулсан ажлын хэсгийн мэдэлд байна. Өөрөөр хэлбэл, энэ чиг үүрэг нь өдгөө МХЕГ-аас холдсон бөгөөд тус ажлын хэсэг шалгалтын үйл явцыг хэзээ дэлгэх, ямар байдлаар мэдээлэл өгөхийг хуралдаад, нэгдсэн байдлаар шийдэх юм байна.
Нэгтгэн харвал: “Эм Ди Си Пи” ХХК- д холбогдох хэрэг нь махны чанар бус барааны шошгыг хуурамчаар үйлдвэрлэсэн гэх асуудал. Тодруулбал, тус үйлдвэрээс Х.Баттулгын эгчийн “ХКҮ” болон “Мах импекс” компанийн шошго олдсон тул ийн эрүүгийн хэрэг үүсгэсэн. Нөгөө талаар, Шадар сайдын ажлын хэсэг тодорхой шинжилгээний хариуд үндэслэн, дулааны аргаар мах боловсруулдаг 16 ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцалснаас өөрцгүй байна. Иймд олон нийтийн дунд хүлээлт үүсгээд буй “Махны асуудал яг хэрхсэн бэ” асуулт Эрүүгийн цагдаа ба Шадар сайдын дэргэдэх ажлын хэсэг дунд хаалттай гацжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын BOOM 3 хоног үргэлжлээд мартагдах юм даа шийдэл гаргаж чадахгүй мартагдана даа
Худлаа ингэж байгаад мартагдаж хумхын тоос болгох гэж байгаан Сэтгүүлч нар минь ахиад хөөгөөд илрүүл. Хаачсан нөгөө Нэгүнийнхэн өөр юм хөөгөөд �##�га болсон уу
Шинжилгээ сайн гарсан л гэх байх
Бас хэн нэгний шантаажны хэрэгсэл болоод нууцлагдана. Цагдаа дундаас нь олз ашиг хайна. Монголд шударга ёс үнэргүй устаж байна даа.
Энэ шийдэгдэхгүй байхаа. Эрх мэдэлтэнгүүд холбогдсон бол ч
Самарсайхан Баасандорж нар хариуцлага хүлээж огцор
За сайд дарга нар аа мханы асуудлыг дараад өнгөрөөвөл хульхдах гэж оролдвол �##��##�цана шүү мэдээж юман дээр тэнэгтвэл хэн буруутайг өршөөхгүй шүү бүх юм олны нүдэн дээр байхад яах гээд бхйна аа ёстой өршөөхгүй шүү хэлсэн шүү
Ёстой �##�аан байлдаан үүсгэнэ дээ за юу