Нийгмийн

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Гэрийн тэжээвэр амьтан ашиглан бэлгийн дур хүслээ хангахыг хүчирхийлэл гэж үзнэ

Монгол Улс анх удаагаа Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай болох нь ээ. Уг хуулийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар санаачилж байгаа юм. Боловсруулах шатандаа яваа уг хуулийн төсөлд та бүхэн энд дарж саналаа өгөх боломжтой.

Хуулийн төсөлд орсон онцлох зүйл, заалтыг тоймлолоо.

Нохой, муур худалдах, худалдан авах, шилжүүлэх:

  • 26.3. Нохой, муурыг төрснөөс хойш 45 хоногийн дотор эхээс нь салгах, худалдах болон бусад хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хориглоно.

Асран хамгаалагч нь дараах шаардлагыг хангасан байна:

  • 6.1.1. 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
  • 6.2. Нохой, муурын асран хамгаалагч нь асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан байна.

Нохой, муурын асран хамгаалагч нь дараах үүрэг хүлээнэ:

  • 9.2.1. нохой, мууранд бичил чип суулгуулж, бүртгүүлэх;
  • 9.2.3. нохой, муур төрснөөс хойш зургаагаас арван хоёр сарын дотор үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх;

-АЛДАГДСАН ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТАН ОЛБОЛ ХАМГААЛАХ, АСРАН ХАМГААЛАГЧИЙГ ОЛОХТОЙ ХОЛБОГДОН ГАРСАН ЗАРДЛЫГ ШААРДАХ ЭРХТЭЙ-

  • 14.1. Гэрийн тэжээвэр амьтан алдагдсан тохиолдолд асран хамгаалагч, түр харагч 48 цагийн дотор тухайн сум, дүүргийн цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлнэ.
  • 14.2. Алдагдсан гэрийн тэжээвэр амьтныг олсон этгээд нь тухайн сум, дүүргийн цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлнэ.
  • 14.4. Алдагдсан гэрийн тэжээвэр амьтныг олсон этгээд асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгчээс тухайн амьтныг түр харах, хамгаалах, асран хамгаалагчийг олохтой холбогдон гарсан зардлыг шаардах эрхтэй.
  • 14.5. Сум, дүүргийн цагдаагийн байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь бичил чип унших төхөөрөмжтэй байна.

Хүүхэд нь зулзагатай, гөлөгтэй болмоор байна гээд байхаар нь эцэг эхчүүд сэтгэл хөөрлөөр төрсөн өдөр, шинэ жилээр бэлэглэдэг. Хэдхэн хоноод уйдчихдаг. Нэг бол тухайн тэжээвэр амьтныхаа онцлогийг мэдэхгүй, судлаагүй тул шантраад, хэрэглээг нь хангаж чадахгүй гудамжинд гаргаад хаячихдаг. Тэгвэл үүнийг цаашид гэрийн тэжээвэр амьтны тухай хуулиар хазаарлахаар болжээ. Уг хуулийн төсөлд дараах байдлаар тусгажээ.

50.3. Хүн, хуулийн этгээд гэрийн тэжээвэр амьтныг шагнал, урамшуулалд олгох, олгохоор амлах, сурталчлахыг хориглоно.

Дараах үйлдэл, эс үйлдэхүйг гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийлэл гэж үзнэ

  • 47.2.1. харгис хэрцгийгээр алах;
  • 47.2.2. асран хамгаалагч, түр харагч гэрийн тэжээвэр амьтныг санаатайгаар хаях, төөрүүлэх;
  • 47.2.3. эдгэшгүй өвчин, гэмтэлтэй, орчин тойрондоо аюултайгаас бусад тохиолдолд унтуулга хийх;
  • 47.2.4. зодох, тамлах, хэт ачаалуулах;
  • 47.2.5. хэсгийн болон бүтэн мэдээ алдуулах эм, эмнэлгийн хэрэгсэл хэрэглэхгүйгээр мэс ажилбар хийх;
  • 47.2.6. хараа хяналтгүй орхих, өлсгөх, харангадуулсны улмаас үхэлд хүргэх;
  • 47.2.7. гэрийн тэжээвэр амьтныг зодолдуулах, өгөөш, бай болгох, хүчирхийллийн шинжтэй тэмцээн, уралдаан, арга хэмжээ зохион байгуулах, оролцуулах;
  • 47.2.8. гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хортой эм бэлдмэл, химийн бодисоор хордуулах;
  • 47.2.9. гэрийн тэжээвэр амьтны хөдөлгөөнийг хязгаарласан орчинд байнга уях, хорих;
  • 47.2.10. биеийн хэмжээ илт зөрүүтэй гэрийн тэжээвэр амьтдыг хооронд нь нийлүүлэх эсхүл аль нэг гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэндэд хохирол учирч болохуйц нийлүүлгийг санаатайгаар хийх;
  • 47.2.11. гэрийн тэжээвэр амьтныг өөр төрлийн амьтантай нийлүүлэх;
  • 47.2.12. гэрийн тэжээвэр амьтан ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах;
  • 47.2.13. гэрийн тэжээвэр амьтанд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, согтууруулах ундаа хэрэглүүлэх.
  • 47.3. Энэ хуулийн 47.2-т заасан хүчирхийлэлд өртсөн гэрийн тэжээвэр амьтныг эмчлэх зардлыг гаргасан иргэн, хуулийн этгээд хүчирхийлэл үйлдсэн этгээдээс тухайн амьтныг эмчлэхтэй холбогдон гарсан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
  • 47.4. Гэрийн тэжээвэр амьтан бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан бол цагдаагийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн мал эмнэлгийн үйлчилгээний нэгж тухайн амьтныг албадан унтуулах арга хэмжээ авах ба унтуулахад гарсан зардлыг асран хамгаалагч хариуцна.

Энэхүү хуулийг УИХ-д өргөн барьж, батлах бөгөөд 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дондог
Дондог
2022-06-20 17:24

Гэрийн тэжээвэр амьтантай бэлгийн харьцаанд ороод шаасан өөе

Bidon
Bidon
2022-06-20 20:46

Uur hiih ajil bdaggui shaaaaaarnuud umaa

Холбоотой мэдээ

Back to top button