ДЭЛХИЙ

REGNUM: "Орос Хятадыг холбох хийн хоолойн төслийг “алаагүй үнэгний арьс”-тай зүйрлэж болно"

Эдийн засагч Н.Дашзэвэг “Союз Восток” хийн хоолой барих төслийн талаар “Regnum” мэдээллийн агентлагт хоёрдугаар сарын 22-нд өгсөн ярилцлагынхаа үеэр, “Монголчуудын алдсан газар нутгийн нөхөн олговор болгож ОХУ Монголд байгалийн хийн хөнгөлөлт үзүүлбэл шударга ёсонд нийцнэ” хэмээсэн байна.

“ОХУ Хятад руу хоёр ч хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан тавина. Энэ нь мэдээж Хятадад хийн хэрэгцээ эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотой. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой Парисын хэлэлцээрийн дагуу Хятад улс 2050 он гэхэд нүүрсний хэрэглээгээ тав дахин, харин нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 70 хувиар бууруулах бодолтой байгаа. Хятад улс мөн 2035 он гэхэд жилд 300 тэрбум шоо метр хий импортлох төлөвтэй байгаа юм. Үүнийхээ 50 хувийг ОХУ-аас нийлүүлнэ” гэж Н.Дашзэвэг ярив.

Тэрбээр түүхийн хувьд гол анхаарлаа хандуулж, “Сибирийн эргэн тойрон дахь газар нутгийг 1207-1598 он хүртэл Зүчи хаан болон түүний үр удам эзэмшиж байсан. 1673 оноос хойш Түшээтхан аймгийн төлөөллүүд Москва хотноо хэд хэдэн удаа айлчилж, Оросын цэргүүдийн булаан эзлэсэн Байгаль нуурын газар нутгийг монголчуудад буцааж өгөхийг шаардаж байсан түүх бий. Тиймээс Сибирь, Байгаль нуурын байгалийн хий, газрын тосыг монголчуудад хямд үнээр өгснөөрөө Оросын цагаан хааны булаан олзолсон түүхэн газар нутгаа алдсан монголчууд бидний уй гашуу дарагдана гэж бодож байна” гэв.

Шинжээчдийн үзэж байгаагаар, Оросын байгалийн хийн худалдан авагч нь Хятад төдийгүй Япон, Өмнөд Солонгос, Тайванийн арал. “2040 он гэхэд Ази, Номхон далайн бүс нутгийн байгалийн хийн хэрэглээ 1.5 их наяд шоо метрт хүрч, үүний 60 хувийг импортоор авах урьдчилсан тооцоо гарсан. Монгол болон Хятадын газар нутгаар хий дамжуулах хоолой барьснаар Зүүн болон Өмнөд Ази руу чиглэсэн хийн хоолойн эхлэл болж, Европ дахь Оросын хийн хоолой “улс төрийн эрсдэл”-д орох нь дамжиггүй. Харин Хятадын хувьд энэ нь эрсдэл тун бага байх аж.

Н.Дашзэвэг эдийн засагчийн хэлснээр, Монгол Улс нүүрсний арвин их нөөцтэй учраас хий шатааж эрчим хүч үйлдвэрлэдэг цахилгаан станц барих нь юу л бол, харин Эрхүү, Улаан-Үдээр дамжсан хийн хоолой барьснаар бүс нутгийг хямд эрчим хүчээр хангана гэж үзэж байна. Ингэснээр, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар ч нэмэгдэнэ. Хий дамжуулах хоолой дамжин өнгөрөх бүс нутгуудад хийн хэрэглээний боломж ч бий болно гэв.

Орос, Монгол, Хятад гэсэн гурван улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх “Союз Восток” хийн хоолой барих төсөл монголын болоод гадаадын мэргэжилтнүүд хэлэлцэж, өөрсдийн дүгнэлт, таамгыг дэвшүүлсээр байгаа юм. Хийн дамжуулах хоолой барих төсөл бол тухайн улс орны хувьд эдийн засгийн нэмэлт үр өгөөжийг авчрахаас гадна улс орныг хийгээр бүрэн хангах ажлыг хурдасгахад туслах учиртай.

Украины хямрал болоод өмнө нь байсан, бас одоо хэрэгжиж буй Барууны хоригийн улмаас Оросын гадаад бодлого 2016 оноос хойш Ази тивийг чиглэн, идэвхтэй хөгжиж байна. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний томоохон төслүүд бүгд л Азийн улс онууд руу чиглэж, тэдгээрийн ихэнх нь ирээдүйд хэрэгжих юм.

“Монгол Улсаар дамжин өнгөрөх “Союз Восток” хийн хоолойн төсөл аль хэдийн тохиролцоонд хүрч, хууль эрх зүйн асуудал нь ч шийдэгдчихсэн гэдэгт эргэлзэх зүйлгүй. Хий нийлүүлэх Орос, түүнийг нь худалдан авах Хятад хоёр гүрэн хийн хоолойн маршрутыг урьдчилан тохиролцсон байсан тул ОХУ Монгол Улсаар дамжин өнгөрөх тээврийн асуудлаа түргэн шуурхай шийдвэрлэсэн нь тодорхой. Дэлхийн хоёр том гүрний хамтын ажиллагаа болон төсөл Монгол Улсын газарзүйн байршлын ачаар амжилттай хэрэгжинэ” хэмээн МУИС-ийн багш С.Энхцэцэг ярьсан юм.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, “Орос, Хятад гэсэн манай хоёр хөршийн хамтын ажиллагаа ХХ зуунаас хойш явагдаж ирсэн ба үүнээс гадна ОХУ бол Монгол Улсын аюулгүй байдлын хувьд баталгаа. ОХУ-ын дэд бүтцэд эрчим хүчний томоохон төслүүдийн ач холбогдол нэлээд өндөр байх болно гэдэгт би итгэж байна. Газарзүйн байршлаараа бүс нутгийн эрчим хүчний томоохон төсөлд оролцож буй Монгол Улс эдийн засгийн бүтцийг ч өөрчлөх өргөн боломжууд олон бий” гэв.

Ер нь, Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний гол үйлдвэрлэл, хангамж нь байгалийн хийн хэрэглээнд суурилдаг учир “Союз Восток” төсөл хэрэгжвэл Монгол Улсад ч дотоодын хийн хэрэглээ эрчимтэй хөгжих боломж бүрдэх нь гарцаагүй гэдгийг С.Энхцэцэг онцлов.

Гурван улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх “Союз Восток” хийн хоолойг барихад нэлээд хугацаа орно. Нэгдүгээрт, Оросын талаас маш олон баримт бичиг боловсруулах шаардлагатай. Орос бол Хятадад байгалийн хий нийлүүлдэг цорын ганц орон биш гэдгийг энд дурдах нь зүйтэй. Тиймээс, хэрэвзээ бусад орны нийлүүлэгчид оросынхоос илүү хямд үнэ санал болговол Хятадын эрх баригчид “Союз Восток” төслийг орхих бүрэн боломжтой. Нөгөөтэйгүүр, хэрвээ  эцсийн дүндээ Хятад “Союз Восток” хийн хоолойноос хий худалдаж авахаар шийдвэл мэдээж Орос, Монголтой зөвшилцөх учиртай. Үүнд маш их цаг хугацаа зарцуулах нь дамжиггүй. Үүнийг “алаагүй үнэгний арьс”-тай зүйрлэж болно.

  • Зарим хүмүүс эл төслийг эерэгээр харж, чухам л энэ төслийн ачаар Монгол Улсыг хийгээр хангаж, “хийжүүлнэ” хэмээж байгаа юм. Гэвч, одоо энэ талаар ярих цаг нь болоогүй гэх мэргэжилтнүүд ч байна. Учир нь, Монгол Улс бол цөөн хүн амтай. Энэ утгаараа хийн хэрэглэгчид ч тэр хэмжээгээрээ цөөн байна гэсэн үг. Тэгээд ч, экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсийг байгалийн хийгээр орлуулах нь тийм ч оновчтой хувилбар биш гэж үзэх хүмүүс ч байгаа юм. Нүүрсийг хийгээр орлуулах нь мэдээж байгаль орчныг хамгаалах үүднээс зөв сонголт байж болох ч сайн, муу, хортой хоргүй гэж ярих нь эрт байгаа юм.

Эх сурвалж: Regnum

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-21 08:03

Монголчууп мөн ч их хүлээж байна даа

Зочин
Зочин
2022-06-21 08:04

Хоёр хөрш хоорондын ашгаа л бодно доо

Зочин
Зочин
2022-06-21 08:48

Дэлхий бүү хэл хятад нүүрснээс татг####зах болсныг энэ тэнэг эдийн засагчид мэддэггүй бололтой. Манайхан 30 жил гуйсныг бодоод ОХУ хоолой тавьж өгөхийг бодовч дайран өнгөрөх төлөөс манай жилийн төсвийн гуравны нэг буюу 2,5 тэрбум ам доллар болох тул хятадууд оростой хил нийлдэг газраараа шууд оруулж өөр оронд түрээс төлөхгүй байсан нь дээр үнэ нэмэгдэнэ гэж байгаа. Жилд манайд төлөх түрээсийн мөнгө монголыг тойруулж барих зард####тай адил гэж хятадууд үзэх байх

ЗочинЧ
ЗочинЧ
2022-06-21 09:29

ЗА ТЭГЖ Л БАРЫН АМАНД ОРЖ ТЭНЭГТЭВ ДЭЭ. ОРОС ХУЛМАСНУУД ЧӨТГӨР ЛҮҮГЭЭ ТОНИЛОГ.

Хариу
Хариу
2022-06-21 10:10

Энэ ярилцлага 2022.02.22-нд нийтлэгдсэн байна. 4 сарын дараа олж аваад орчуулж байгаа юм уу? Арай удаан уу үгүй юу?

Эгэл
Эгэл
2022-06-21 11:25

Монголын тусгаар тогтнолын бат####гаа бол Монгол хүн болохоос өөр хэн ч биш.тусгаар тогтнолын бат####гааг орос гэж боддог МУИС-н багш Энхцэцэг мэтийн эргүүнүүдээр хичээл за####гаж байгаа оюутнууд наад эргүүгээсээ татг####з,хичээл бүү за####га. Ийм эргүүнүүдийг боловсролын с####бараас ########уул,Энх-Амг####ан сайд аа

Дэмжигч
Дэмжигч
2022-06-21 11:57

Монголчууд неэийн бүтээгдхүүний хараат байдаг болохоор өөрсдийнхөө хувьд маш ашигтай байд####д байх нөхцлөөр энэ хоолойг нутгаараа явуулах ёстой. Жш нь оросууд Монгол улс өөрийн усан цахилгаан станц барихад их саад болоод байгаа. Тэгэхээр бид газар нутгаа ашиглууж байгаа бас дээр нь хараат байд####д байгаа зэрэг онцгой нөхцлүүдээ энэхүү гэрээнд маш сайн харг####заж орууол өгөх ёстой шүү

90000000
90000000
2022-06-21 14:03

Хийн хоолойн крантыг нь хаах гэдэг гоё ажилтай болох нь ээ

Зочин
Зочин
2022-06-22 07:20

Яг үнэндээ хятадууд Оросыг хэзээ нэг цагт эзлэх хүсэлтэй, Путинд модон чихэр долоолгож байна

Зочин
Зочин
2022-06-23 18:19

Дэмий юм дэмий л байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button
10
0
Would love your thoughts, please comment.x
()
x