НИЙГЭМНийслэл

ТОДРУУЛГА: "Тэнүүн огоо"-гийн автобус ашиглалтын хугацаа нь дууссан учраас шатжээ

-АВТОБУС АШИГЛАЛТЫН ХУГАЦАА 12 ЖИЛ БАЙДАГ-

Энэ сарын 19-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансар орчимд зорчигч тээвэрлэж явсан нийтийн тээврийн автобус шатсан талаар мэдээлсэн. Автобус шатах тохиолдол өмнө нь ч нэлээн хэд гарч байсан. Гэвч хэсэг хугацаанд сошиалаар шуугиад л өнгөрдөг. Хүний аюулгүй байдал цаашлаад амьд явах эрхтэй холбоотой учраас хэсэг шуугиад мартах асуудал биш юм. Автобус шатсан талаар мэдээллийг цахим орчноос хайхад эхний нүүрэн дээр зургаан илэрц гарч ирэв. Тодруулбал,

Кейс-1

  • 2017 оны гуравдугаар сарын 21-нд Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо Сансарын тунель орчимд Ч:41 буюу Баруунсалаа-Халдвартын чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобус шатсан. Тус автобус 2007 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд манай улсад 2016 оны тавдугаар сард импортоор орж ирсэн “НЧБ” ХХК-ийн эзэмшлийн автобус байжээ.

Кейс-2

  • 2018 оны гуравдугаар сарын 29-нд  Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Гэсэр сүмийн хажуугийн авто зам дээр зорчигч тээвэрлэж явсан "Тэнүүн огоо" компанийн автобус шатсан.
  • 2019 оны нэгдүгээр сарын 18-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Улаанхуаран” чиглэлийн том оврын автобус шатсан. Уг автобус нь техникийн бүрэн бус байдлын улмаас түр зогсолт хийсэн байсан бөгөөд “Блюбус” ХХК-ийн эзэмшлийн автобус байсан аж.
  • 2019 оны нэгдүгээр сарын 24-нд Тахилтын чиглэлийн замд нийтийн тээврийн автобус шатсан. Уг автобус “Тэнүүн Огоо” компанийн автобус байжээ.

Кейс-5

  • 2021 оны арванхоёрдугаар сарын 21-нд Цамбагараваас Саппоро явах замд “Эрдэнэс транс” ХХК-ийн “Нарангийн гол-Дүнжингарав” чиглэлийн Хьюндай загварын автобус шатсан.

Кейс-6

  • Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансар орчимд зорчигч тээвэрлэж явсан нийтийн тээврийн автобус шатсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо Баянцээлийн эсрэг талд зам дагуу "Тэнүүн-Огоо" ХХК-ний "Daewoo" маркийн Ч:10 автобус шатаж байсныг Гал унтраах, аврах анги унтраасан.

“ТЭНҮҮН ОГОО” КОМПАНИЙН АВТОБУС АШИГЛАЛТЫН ХУГАЦАА ДУУССАН УЧРААС ШАТЖЭЭ

Тэгвэл автобус шатсан шалтгааныг нь тодруулахаар “Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугартай холбогдлоо.

-Автобус яагаад шатсан учир шалтгааныг тогтоосон уу?

-Зургаадугаар сарын 19-нд “Тэнүүн огоо” компанийн автобус ашиглалтын хугацаа дууссаны улмаас шатсан гэж хэлж болно. Автобусны ашиглалтын хугацаа 12 жил байдаг бол уг шатсан автобус нь 2010 онд Монголд орж ирсэн. Ерөнхийдөө ашиглалтын хугацаа нь дууссан байсан гэсэн үг.

Ашиглалтын хугацаа дууссан байхад үйлчилгээ явуулсаар байгаа автобуснуудын аюулгүй байдлыг жолооч, инженерүүд хариуцаж байгаа юм. Нийслэлийн нийт 970 орчим автобус нийтийн тээврийн үйлчилгээ явуулж байна.

ЭНЭ ОНД 532 АВТОБУСНЫ АШИГЛАХ ХУГАЦАА ДУУСНА

-Ашиглалтын хугацаа дуусах дөхсөн хэчнээн автобус байгаа вэ?

-“532 автобусны ашиглалтын хугацаа нэг дор дуусахаар байгаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Улаанбаатар хот нийтийн тээврийн салбарт шинэчлэлт хийгээгүй. Үүнтэй холбоотойгоор мөн урьдчилж арга хэмжээ аваагүй учраас автобус шатах тохиолдол гарч байна. Шинэчлэлт хийж чадаагүй учраас үйлчилгээнээс хасаж болохгүй. Үйлчилгээнээс хасах юм бол нийтийн тээврийн салбар ачааллаа дийлэхгүй болно. Тиймээс ашиглалтын хугацааг нэг жилээр сунгах шийдвэр гаргасан.

Шинэчлэлтийн хувьд энэ онд нийтдээ 660 автобусны шинэчлэлт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Үүний 60 нь хоёр давхар автобус, 25 нь сурагчдын автобус орж ирсэн. Үлдсэн автобуснаас 300 гаруйг нь хичээл орохоос өмнө буюу наймдугаар сарын 30-с өмнө оруулж ирэх үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгсөн. Гэрээ, хэлэлцээр, тооцоо, судалгааны ажлууд хийгдээд явж байгаа.

                                                                                                   Ж.ДАВААДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-21 08:26

Арай арай

Зочин
Зочин
2022-06-21 09:28

Ашигл####тын хугацаа дуусахаараа шатдаг гэж юу байдгийм. Хэрэв тийм бол ашигл####тын хугацаа дууссан бусад олон автобусууд бүгд шатах нь ээ. Дэндүү тэнэглэж байна.

Зочин
Зочин
2022-06-21 10:22

Инженер техникийн ажилтаны (ИТА) мэдлэг ур чадвар, хандлага, хэт бага ц####ин зэргээс болж эрсдэл үүсэж байна даа.

Зочин
Зочин
2022-06-21 13:18

МАНАЙХААН ОДОО ШУГМАНД ЯВЖ БАЙГАА БҮХ АВТОБУСНУУД ШАТАХ ЦАГАА ХҮЛЭЭЖ БАЙГАА ХАРИН ЭДГЭЭР ЯМБИЙНУУДЫГ УЛААНЧУЛУУТ БАРУУН НАРАНД БӨӨНӨӨР НЬ АВААЧААД ШАТААЧИХЬЯА ЗТХЯ МӨН ТЭНЭГ МУНАГ САЙДТАЙ ГАЗАР ЮМАА .1,6 САЯ ХҮНТЭЙ ИХ ХОТЫН ТЭЭВРИЙГ ЭДГЭЭР ЯМБИЙ СЭГ НУСАН ТАГЛАА ЖОЛООЧ НАРТ ХАРИУЦУУЛААД ЯАЖ УНТАЖ ИДЭЖ УУЖ НАРГИЖ БАВАЛЦАЖ ЧАДЖИЙНАА ТААНУУД

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x