СПОРТ

Сүүлийн 20 жил улсын наадамд хамгийн олон давсан 10 бөх

Монгол түмэн хоног тоолон хүлээж буй улсын наадам эхлэх мөч өдөр, өдрөөс ойртсоор. Өнөө жил төрийн наадамд хэн түрүүлэх бол гээд хүн бүхэн өөр, өөрийн таамгийг дэвшүүлж суугаа нь мэдээж. Улсын наадамд сүүлийн 20 жил хамгийн олон давсан 10 бөх хэн, хэн бэ.

1.Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бөх, даян аварга Г.Өсөхбаяр улсын наадамд 20 удаа барилдахдаа 117 давжээ

Улсын арслан Х.Мөнхбаатар: Хүнд хөл дээрээ босох өдөр ирдэг юм билээ.

2.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат бөх, улсын арслан Х.Мөнхбаатар улсын наадамд 20 удаа зодоглохдоо 91 давсан

3.Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат бөх, улсын аварга Г.Эрхэмбаяр улсын наадамд 20 удаа өрсөлдөхдөө 90 давжээ

4.Архангай аймгийн Булган сумын харьяат бөх, улсын гарьд Д.Рагчаа улсын наадамд 20 барилдахдаа 85 давжээ

Увс аймаг Баруунтуруун сум

5.Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат бөх, улсын арслан Б.Ганбат улсын наадамд 17 зодоглохдоо 85 давсан

6.Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат бөх, улсын арслан Д.Ганхуяг, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат бөх, улсын арслан И.Доржсамбуу нар төрийн наадамд 20 барилдахдаа 80 давжээ

7.Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат бөх, улсын аварга С.Мөнхбат улсын наадамд 15 барилдахдаа 78 давсан

8.Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат бөх, улсын гарьд Н.Ганбаатар улсын наадамд 18 барилдахдаа 77 давсан

9.Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат бөх, улсын арслан Д.Азжаргал улсын наадамд 20 барилдахдаа 76 давжээ

10.Архангай аймгийн Хашаат сумын харьяат бөх, улсын аварга Ч.Санжаадамба улсын наадамд төрийн наадамд 15 барилдахдаа 73 давжээ.

Мэдээллийг бэлтгэхдээ бөх сонирхогч У.Буян-Оршихын судлагаанаас ашиглав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-21 08:28

Сайхан хүч чад�##�

Холбоотой мэдээ

Back to top button