ДЭЛХИЙ

Оросын сэтгүүлч Нобелийн шагналын медалиа 103.5 сая ам.доллароор худалджээ

Оросын сэтгүүлч Дмитрий Муратов Нобелийн шагнал хүртсэн. Тэрбээр Нобелийн хөргийг товойлгон сийлсэн дүрс бүхий алтан медалийг АНУ-д дуудлага худалдаагаар 103.5 сая ам.доллароор зарсан байна.

Дмитрий Муратов нь оросын “Новая газета” сонины ерөнхий редактор. Алтан медалийг нь “Heritage” дуудлага худалдаагаар өчигдөр /2022.06.21/ 103.5 сая ам.доллароор заржээ. Энэ талаар “Heritage” дуудлага худалдааны цахим хуудсанд нийтэлжээ.

Дуудлага худалдааны анхны үнэлгээ нь 700 мянган ам.доллар байсан ч хэдхэн минутын дараа гэхэд алтан медалийн үнэ хэдэн сая ам.доллароос давжээ.

16.6 сая ам.долларын үнийн дүнг зарласны дараа үл мэдэгдэх худалдан авагч утсаар 103.5 сая ам.долларын үнийн санал ирүүлсэн аж. Энэ нь энэ төрлийн дуудлага худалдаанд тохиож байгаагүй өндөр үнэ болов.

Дмитрий Муратовын өмнө мэдэгдэхдээ, дуудлага худалдаанаас олсон бүх орлогыг НҮБ-ын Хүүхдийн Санд шилжүүлэх аж.

Эх сурвалж: MK.ru

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗочинЧ
ЗочинЧ
2022-06-21 10:44

ХӨӨШ МЭДЭЭГЭЭ НЯГТАЛЖ ТАВЬДАГГҮЙ ЮМ УУ. 103 САЯ РУБЛЬ БАЙЛГҮЙ ДЭЭ ОРЧУУЛАГЧАА.

ҮНЭН
ҮНЭН
2022-06-25 00:37
Reply to  ЗочинЧ

ТЭНЭГ ҮХЭР

Zochin
Zochin
2022-06-21 12:08

Nobeliin shagnal bas uls torjood hulhi bolson,Abama ex eronhiilogch gehed 5 dain hiigeed Nobeliin enkh taivani shagnalaar shagnuulah jishenees harahad..

ҮНЭН
ҮНЭН
2022-06-25 00:38
Reply to  Zochin

ЭНЭ ҮХЭРНҮҮДИЙН МӨӨРӨЛТ БҮХ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button