ВИДЕО КОНТЕНТ

ВИДЕО: "Онгоцоор хүүтэй болно гэх мэдээ ирэхэд, аав минь буцаад ирж байгаа юм шиг санагдсан"

Нисдэг тэргээр хүүхдийнхээ  хүйсийн мэдээг авч, зөөлөн бороо дор инээмсэглэн зогссон хос.

Тэднийг Ц.Баянбаатар, А.Азжаргал гэдэг. Нөхөр Ц.Баянбаатар Батлан хамгаалах яамны хэвлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн. Эхнэр А.Азжаргал “ТВ8” телевизийн сэтгүүлч.

Гэрлэх, төрөх гээд амьдралын чухал хормуудаа мартагдашгүйгээр бүтээхийг хүсдэг зөн, зан эмэгтэй хүн бүрд бий. Учирсан хайр нь тэр зөн, занг нь ойлгож, мэдэрч байна гэдэг сайхан. Өтлөхдөө бодож, инээмсэглэх дурсамжаа өөрсдөдөө бэлэглэж буй тэдэнтэй цөөн хором ярилцлаа.


-ОДОО ЦАГТАА ЖАРГАЛТАЙ БАЙГААРАЙ-

-Хүүхдийнхээ хүйсийг ийн гайхалтайгаар мэдэх санааг чухам хэн нь гаргасан бэ?

-А.Азжаргал: Анх хүүхдийнхээ хүйсийг шаар хагалаад мэдье гэж бодож байсан. Гэтэл манай хүн нэг бичлэг харуулаад, "Хоёулаа хүүхдийнхээ хүйсийг онгоцоор ингэж мэдье" гэсэн. Надад үл бүтэх юм шиг санагдаж байсан. Гэхдээ хүн чин сэтгэл гаргах юм бол аливаа юм бүтдэг л юм байна.

Ц.Баянбаатар: Бид хоёр амьдралынхаа хором мөч бүрээ дурсамжтай байлгая. Анхныхаа хүүхдийг чадах чинээгээрээ гоё дурсамжтай угтаж авъя гэж бодсон.

-Нисдэг тэргээ түрээсэлсэн үү. Та хоёрын адилаар хүүхдийнхээ хүйсийг мэдэх хүсэлтэй байгаа залуус байгаа л байх. Тэдэнд мэдээлэл өгвөл?

-Ц.Баянбаатар: Бид хоёр нисдэг тэрэг түрээслээгүй. Налайхаас Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан нисдэг тэрэгт утаагаа өгөөд, бид хоёр байрлалаа эзэлчихсэн байсан. Энэ утааг бид хоёрын хажуугаар гарахдаа асаагаад өгөөрэй гэж гуйсан. Ер нь эрэгтэй хүнээс жаахан сэтгэл гарахад бүх юм болчихдог юм шиг санагддаг.

-А.Азжаргал: Бид хоёр хоёулаа энгийн л айлын хүүхэд. Бүх юманд чин сэтгэлээсээ хандахаар танилууд маань ч гэсэн бидэнд чин сэтгэлээсээ хандана. Ажил үйлс маань ч аягүй бүтэмжтэй байдаг юм шиг санагддаг. Ганцхан энэ биш өмнө нь жаахан сэтгэл гаргаад намайг зөндөө баярлуулж байсан. Заавал мөнгөтэй хүн гоё амьдарна гэсэн юм байхгүй шдэ. Жижигхэн сэтгэл гаргахад амьдрал үлгэрийн болдог юм байна. Хүн хичээвэл болдог юм байна гэдгийг энэ үйл явдал харууллаа. Бүгдээрээ санаачилгатай, яг нь амьдарч байгаа хором, мөчөө хайрлаж, одоо цагтаа жаргалтай байгаарай.

-ААВ ШИГЭЭ ААВ БАЙХ ЁСТОЙ-

-Онгоц та хоёрын яг дээгүүр өнгөрсөн. Тухайн үед төрсөн сэтгэгдлээ үгээр илэрхийлбэл?

-А.Азжаргал: Энэ санаагаа хэрэгжүүлэхийн тулд багагүй олон цаг хүлээсэн. Уг нь бол 14:30-д ниснэ гэж байсан боловч бороо цаг агаарын нөхцөл байдлаас болоод нислэг нь хойшлогдсон. Тэгээд машиндаа сууж, гадаа зогсоод хүлээсэн.

Нисдэг тэрэгний дуу ойртох тусам "яана аа" хэмээн догдлоод л. Манай хүн арагшаа хараад байхаар нь арагшаа харах ёстой юм болов уу гээд арагшаа харсан. Салхи, нисдэг тэрэгний чимээ догдлуулсан. Нисдэг тэрэг өнгөрсний дараа салхинд нь хийсчих шахсан./ инээв/ Амьдралын минь нандин хором байсан.

-Ц.Баянбаатар: Нисдэг тэрэг яг дээгүүр гарах мөч их гоё байсан. Хүчтэй, их дуутай. Их сайхан үйл явдлаар хүүхдийнхээ хүйсийг мэдсэндээ баяртай байна.

-Манай уншигчдад танилцаж байсан түүхээсээ хуваалцаач?

-Ц.Баянбаатар: Анх арга хэмжээн дээр хайрыгаа харж байлаа. Би арга хэмжээ зохион байгуулах багт байсан юм. Гэтэл тайзан дээр нэг сэтгүүлч гарчихсан микрофонуудын тэнд микфороноо тавьж байсан. Уг нь тэгж тайз руу гарах ёсгүй байсан юм. Би тухайн агшинд анхны харцаар дурласан. Аймар их ажилтай, өчнөөн юманд сатаарч байсан ч гэсэн хайрыгаа хараад нэг хэсэг балмагдсан. Тэгээд нэг найзаасаа "Буугаад ирэхээр нь дугаарыг нь аваад өгөөч" гэж гуйсан.

-А.Азжаргал: Ер нь бол хагас жил харьцсан. Хамгийн анх 2019 оны гуравдугаар сарын 8-нд царай, царайгаа харж уулзсан. Анх хараад бараг бүх юм нь таалагдсан. Өндөр, том цээжтэй, гоё дүрэмт хувцас өмсдөг. Тэгээд эелдэг, мэдрэмжтэй байсан.

-Аав, ээж болсноо мэдээд, хэрхэн хүлээж авч байв?

-А.Азжаргал: Хүний амьдрал эрээнтэй, бараантай. Эмэгтэйчүүд "Би хүүхэдтэй болох болоогүй" гэж их боддог юм шиг санагддаг. Хүүхэд "Та хоёр одоо болсон. Би очих юм бол та хоёрын амьдрал жигдрэх гээд байна" гэсэн үедээ ирдэг юм шиг санагдсан. Нуулгүй хэлэхэд би тухайн үедээ үнэхээр хүсэж хүлээж авч байгаагүй. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүүхэд цагаа олж ирдгийг ойлгосон. Хүүхэд бол яг цагтаа ирдэг, бурхны бэлэг.

-Ц.Баянбаатар: Анх аав болж буйгаа сонсоход төсөөлөгддөггүй юм билээ. Тухайн үед аймар их баярлаад л. Хүүхдийнхээ хором мөч бүрийг дурсамжтай байлгана. Одоо залуу гэр бүлүүд их салж байна. Одоо цагт аз жаргалтай гэр бүлийг сошиал ертөнцөд л бий болгоод байх юм. Тэгсэн атлаа амьдрал дээр яг хариуцлагатай эцэг, эх байж чадахгүй байна. Миний хувьд маш хариуцлагатай байхыг хүсэж байгаа. "Хүүхдэдээ үлгэрлэж чаддаг аав байх ёстой. Яг аав шиг ээ аав байх ёстой" гэж л их бодсон. Хүү маань олдоод нэг сар болж байхад аавыгаа алдсан. Сая бол онгоцоор хүүтэй болно гэх мэдээ ирэхэд яг л аав минь буцаад ирж байгаа юм шиг санагдсан.

ЯРИЛЦЛАГЫН ВИДЕОГ ЭНД ДАРЖ ҮЗЭЭРЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-22 09:27

az jargal hvsii

Зочин
Зочин
2022-06-22 09:27

Аз жарг�##� хүсий

Зочин
Зочин
2022-06-22 09:27

Том хайр хүсий

Зочин
Зочин
2022-06-22 09:28

Сайхан хосууд юмааа эрүүл энхийг хүсий

Зочин
Зочин
2022-06-22 09:28

ulger jisheee ch mundag hosuuud bn ooo

Зочин
Зочин
2022-06-22 09:29

zaluuuu hvmvvs iim l saihan engiinees oorsdiin zvtgekleereee amidrah heregtei

Зочин
Зочин
2022-06-23 07:20

Хоёр дүүдээ амьдр�##�д нь аз жарг�##�ыг хүсье. Энэ хоёр хос дүү нар маань энгийн байдлаар бие биеэ хайрлаж, Баянбаатар маань яг аав шигээ аав болохыг хүссэнд з�##�уу дүү нар яг л ингэж хүсэж тэмүүлж яваарай даа.

Холбоотой мэдээ

Back to top button