НИЙГЭМСошиал трэнд

"Монголчууд тэгш хэмтэй зүйл харсаар дасчихаж, бид юуг ч алдаагүй"

“Чингис хаан” музейн чимэглэл шүүмжлэл дагуулж байна. Үе үеийн таван хааны тамгыг дүрсэлсэн энэ чимэглэл дэх бэлгэдэл зүй, тэгш хэмт бус байдал нь олны анхаарлыг татаад байгаа юм. Энэ талаар тамганы ерөнхий зохиогчоор ажилласан, Монголын Урчуудын эвлэлийн ерөнхийлөгч асан, зураач Б.Төмөрбаатартай ярилцлаа.

-Хаадын тамгыг байршуулах санаа хэзээнээс яригдаж, тогтсон юм бэ?

-Ерөнхий музейн барилгын зураг төсөл анх хийгдэхэд л энэ санаа туссан байсан. Олон ч хувилбар хийсэн. Хамгийн сүүлд энэ хувилбар дээр эцэслэн тогтсон.

-Та ямар оролцоотой ажилласан бэ?

-Ерөнхий зохиогчийн үүрэг хүлээж ажилласан. Би өөрөө барилгын чимэглэлийн чиглэлээр Ленинград, одоогийн Санкт-Петербург хотод суралцаж, төгссөн. Бид мэргэжлийн архитекторуудтай хамтарч ажиллан, олон хувилбар гаргасан. Засгийн газрын хуралдаанаар ч орж, батлагдсан юм, энэ зураг төсөл.  

-Зөвхөн тамгаар нь, энгийн хийсэн бол зүгээр байлаа гэцгээж байна. Хүрээний чимэглэлд нь хятад, манж үндэстний бэлгэдэл бүхий амьтад дүрслэгдсэн талаар шүүмжилж байна л даа?

-Энэ бол “Чингис хааны музей” шүү дээ. Агуулгын хувьд Хүннүгээс эхлээд Богд хан хүртэлх олон үеийн хаадын түүхийг хамарч буй. Хүрээний чимэглэлийн дүрслэлүүд нь дандаа археологийн үнэт дурсгалуудаас олдсон. Бид Төвдөөс шарын шашин орж ирснээс хойших бэлгэ тэмдгийг монгол гэж ойлгоод, түүнээс өмнөхөө мэдэхгүй байна. Манай археологичид маш их судалгаа хийж, түүхэн олдворууд илрүүлж байгаа. Эдгээрийг “Монголынх юм” гэдгийг баталгаажуулах хэрэгтэй. Хүмүүс хятад дүрслэлүүд гэж хараад байна. Хүннү бол бидний өвөг дээдэс. Манай хаадын малгай, титэмд байсан дүрслэлүүдийг ч ашигласан. Ер бид өөрсдийгөө бэлгэдэл зүйн хувьд хов хоосон ард түмэн шиг л сэтгээд байна.

-ЗӨВХӨН БАРИМТАД ҮНДЭСЛЭХ ЗАРЧИМ БАРЬЖ, ДҮРСЛЭЛҮҮДЭЭ СОНГОСОН-

-Тамгуудыг хүртэл эхэндээ хятад ханз дүрсэлж гэж бичицгээж байсан?

-Харин тийм. Нэг хүн мэдээд хийчихгүй, тусдаа тамга судлаач эрдэмтэд хүртэл ажилласан. Тамга судлаачид энэ дүрслэлүүдийг эсэргүүцээгүй. Музейн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөр хоёр ч удаа хэлэлцэгдсэн нь бий. Бид харин ч дандаа баримтад үндэслэж бүтээнэ гэдэг үүднээс хандсан. Хийсвэр дүр, дүрслэл ороогүй. Тийм ч учраас баримттай гэдгээр нь Аригбөх хааны тамга энэ таван тамга дунд багтсан байгаа.

-Гүюүг хааны Холбоо онги тамга буруу хийгдсэн талаар мэдээлээд байгаа. Үүн дээр ч мөн алдаа гараагүй юу?

-Өмнө дурдсанчлан, тамга судлаач эрдэмтэд нухацтай ажилласны үр дүнд энэ хийц, загварыг баталсан юм. Буруу гэж харж байгаа хүмүүс ганц нэг материалтай тулгаж харсан байх. Олон эх сурвалж харьцуулж, судалж үзвэл өөр дүр зураг гарч ирнэ.

-Тамган чимэглэлүүдийг ямар материалаар хийсэн бэ?

-3х3 хэмжээтэй, зэсээр хөөлгөж хийсэн. Найман барималч, долоон уран дархан оролцсон. Алтдахад нь олон оюутан тусалсан. Маш олон хүний хөдөлмөрөөр бүтсэн юм.

-Тамгуудыг гурав, хоёроор нь салгасан байдалтай суулгасан нь хэмжээсийн алдаа юу?

-Үгүй дээ. Анхны баталгаажсан зураг төсөл дээрээ ийм бий. Тодруулбал, гурван баганынхаа харалдаа гурван тамгаа байршуулсан. Музейн барилга өөрөө симметрик биш. Монголчууд  тэгш  хэмтэй зүйл харсаар ийм сэтгэлгээтэй болсон шиг. Музейг эгц урдаас нь харвал гурван тамга баганаа дагаж байрласныг анзаарна.  

-Тэгэхээр хэмжээс алдаагүй байх нь ээ. Алдсан учраас дахин засна гэх ойлголт байлаа?

-Хоорондын зайг нь тэнцүү хувилбарыг ч бид боловсруулж үзсэн. Эрдэмтэд, архитекторуудтай олон удаа зөвлөлдөөд энэ хувилбар дээр тогтсон. Энэ том чимэглэлүүдийг тогтооход ард нь маш том конструкт орно. Тиймд ер хэмжээс алдаж хийнэ гэдэг асуудал огт байж болохгүй шүү дээ.

ФОТО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-21 17:53

HUNII HIISEN BUTEELIIG SAINAAR MAGTAN HULEEJ ABCH URAM ZORIG UGCH BH HEREGTEI
SAIHAN BUTEEL BOLSON BNAA. TALARHAL DEBSHUUL AMJILT ERUUE

Зочин
Зочин
2022-06-21 19:59

Зөвхөн үүнийг 3 гаруй тэрбум төгрөгөөр хийсэн гэхээр ард түмэн гоо зүйн өндөр шаардлага тавихаас ч яахав дээ. Юу байгаа нь мэдэгдэхгүй үрчгэр шар юм л байна

Зочин
Зочин
2022-06-21 21:04

Сайхан ажил болжээ. Юу ч мэдэхгүй илүү үгтэй юмнуудыг сонсох шаардлага байхгүй... замын ноход хуцаж л байдаг...

Зочин
Зочин
2022-06-21 21:28

Тэгш хэмт ард түмэн болжээ. Өв соёлоо мартуул мөхнө дөө.

Зочин
Зочин
2022-06-21 21:37

Хэн эдгээр тамгуудын зөв бурууг мэдээд байгаа юм бэ? Хэн Монгол тамгыг ул суурьтай судлачихсан юм бэ? Юу ч мэдэхгүй байж юу ч хийхгүй байж дандаа шүүмжилнэ. Бид нэг л ийм болчихоод байгаа ул�####�а.

Zochin
Zochin
2022-06-21 21:47

Ш�##� худлаа. Эхэлж хийчхээд дараа нь судлаачдыг хүчээр гарын үсэг зуруулж тус бүрд нь мөнгө өгөөд л амыг нь хаасан

Зочин
Зочин
2022-06-22 21:06
Reply to  Zochin

Тэгж худлаа ярьж болохгүй дээ

Зочин
Зочин
2022-06-21 22:21

Goyo l baina shu dee Shuumjleh don tusjee

Зочин
Зочин
2022-06-21 23:36

МАНАЙ АРХИТEКТОР, ДИЗАЙНEРУУД БАЙГАА ХЭМЖЭЭ ЭНЭ БНА. БАЙРШУУЛАХ ХЭМ ХЭМЖЭЭ АЛДСАН НЬ ЯМАР Ч НИЙТЛЭГ ГОО САЙХНЫ МЭДРЭМЖИЙГ ГУТААСАН БНА. МӨНХИЙН ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛАХ БОЛНО.

Нямаа
Нямаа
2022-06-22 07:13

Сайхан бүтээл. Анхандаа ингэдэг юм. Ал�####�а үнэ цэн, утга агуулга улам бүр тодорч сэтгэлд хоногших болно.

Нямаа
Нямаа
2022-06-22 08:49

Бүтсэн юм бүхэл эрдэнэ. Дотоод агуулнатайгаа нэгдэж байгаа гэж ойлгож байгаа даа.

Зочин
Зочин
2022-06-22 08:50

Мундаг шилдэг уран бүтээл болжээ баяр хүргэе

zochin
zochin
2022-06-22 08:57

Мэддэг хүнд мэргэн цоохор мэддэггүй хүнд үрчгэр шар өөрөө �##�ин вэ гэдгээ хар Утга агуулдгатай сайхан бүтээл хүнд даацтай учир баганаа дагаж байрлуулсан байна.

Зочин
Зочин
2022-06-22 10:24

Нурах гэж бгаа ч юм шиг харагдаад байхын хүлцэнгүй ард түмэнд зориулж хийсэн бна бидэнд шүүмжлэх эрх үлдээсэн нь их юм 3 тэрбумааршдээ ард түмэн ихийг хүлээж бсан цавчаагий нь ш�##�га

Зочин
Зочин
2022-06-22 14:22

Баганаа эхэлж төлөвлөжээ дээ янз нь. Уул нь эсрэг дара�##��##�аар баймаар санж. Ийм ийм чимэглэл орно, тэгэхээр чимэглэлтэйгээ зохицож байхын тулд баганууд хаагуур байх вэ гэж тооцож барих ёстой.

Зочин
Зочин
2022-06-22 22:00

3тэрбум төгрөг ккк 100сая төгрөг хүрсэн бол и юм
2тэрбум 900саяыг төрийн �##�баны хэдэн хулгайч хувааж хусаждээ
Төр а.а ажил хийнэ ард нь төсвийн мөнгийг төрийнхөө хувааж хусна
үхэр монгол удахгүй мөхнө
Чингис гэж үлгэрийн баатар нь угаасаа Хятадаас гар�##�тай үлгэрштээ......ккк

Zochin
Zochin
2022-06-23 00:09

Uneheer saihan boljee. Gaihaltai. Neegdehiig ni huleej baina.

Мөнхөө
Мөнхөө
2022-06-23 06:22

Юм үз нүд тайл сэтгэлгээ гоо мэдрэмжээ сайжруул юун яасны тэгшхэм утгаггүй муухай үзэмжгүй улс мөнгө төлүүл

Зочин
Зочин
2022-06-23 14:32

Монголчууд шүүмжилж л байгаа бол асууд�##� байна

Зочин
Зочин
2022-06-23 19:34

хазгай муруй юм хийчээд тэгш хэм ярьчихжээ эвгүй харагдаж байгаа нь хүн бүхэнд муухай байна Эниигээ тэгшил зөрүүл илжиг вэ

иргэн
иргэн
2022-06-24 18:12

Энэ музй чинь яасан их дахин дахин явган хүний зам хаагаад л хийж дуу�####�гүй ю вэ.!!!!!!Хоомой хүн 2 явд�##�тай гэчээр буулгаадл дахин2; заваараад л байх юм.Заваан ажилтайюм аа Монголчуудаа түрүүчээсээ хагараадл ссссссккккккк

Зочин
Зочин
2022-06-28 02:12

Дээр холоос харагдана гэдгийг тооцоогүй юун мэдэгдэхгүй энгийн хүнд ойлгомжгүй шаваар�##�дсан хятад маягтай дүрс орост төгссөн хүн бүтээж

бАРУУНЫ хийрхэгч болж дээ
бАРУУНЫ хийрхэгч болж дээ
2022-07-24 19:34
Reply to  Зочин

Аль �##�инаасаа гүйж сүлэлдсэнийг тогтоох арга мөгөсдөө.Угаасаа л буур�##� түүхийн нугчаанд с�##�ж,нийлээд явсан улс. Тухайн үед ээ 200 жил хятад хөгжлөөрөө дэлхийг тэргүүлж байсан үед ялангуяа зүүн өмнөд изид хятадын соёл их нэвтэрсээн. Европод ч олон юм нэвтэрсээн тухайлвол шаазан,торго,цай гээд олондоо

Зочин
Зочин
2022-08-19 19:49

Музейн барилгын хэлбэр дизайн гэж авах юм �##�гаа. Та нар зурагнаас нь хар даа. Урд духан дээрх тэмдэгнүүд нь хүртэл замбраагүй, согтуу хүмүүс тогтоосон юм уу хаашаа юм бэ!!! Дотор за�##�ны зохион байгуул�##�т ямар юм бүү мэд, бодвол бас л адилхан байлгүй дээ. Харангуут ийм л сэтгэгдэл төрж бнаа.
Гадаадынхан хараад хөөрхийдөө ийм л ядмагхан улс бна даа л гэж хэлнэ дээ.

Холбоотой мэдээ

Back to top button