ДЭЛХИЙ

НҮБ-ын Хүүхдийн сан хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг уриалав

НҮБ-ын Хүүхдийн Сан өчигдөр /2022.06.21/ хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчихийг анхааруулж, энэ төрлийн хэрэгт нийгэмд хандах хандлагыг өөрчлөхийг уриалав. Гэр бүлийг дэмжих үйлчилгээ, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хамгаалах үр дүнтэй тогтолцоог сайжруулахын чухлыг тус байгууллага илүүтэй онцолж байгаа юм.

Ялангуяа, Узбекистаны эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж буйг бодитоор харуулсан хэд хэдэн дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээгээр тараасны дараа НҮБ-ын Хүүхдийн Сан үүнд санаа зовниж байгаагаа илэрхийлэв. Узбекистан гэх мэт шашны урсгал, эцгийн эрхт ёс давамгайлсан улс орнуудад охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэх хүчирхийлэл нь байх ёстой энгийн үзэгдэл болсон байгаад санаа зовниж байгаа юм.

Тэр тусмаа, нялх хүүхэдтэй холбоотой харгис үйлдэл, хэргүүд олон нийтийн газар гэгээн цагаан өдрөөр гарч, түүнийг нь хүмүүс харсан ч таслан зогсоох, туслах арга хэмжээ авахгүй байгаад эмзэглэж байгаагаа илэрхийллээ.

“Эмэгтэйчүүд, хүүхдүүд, ялангуяа охид өдөр бүр хүчирхийлэлд өртөж байгаа нь харамсалтай нь хүлээн зөвшөөрөгдөхүйц, “гэр бүл доторхи хувийн асуудал”-д тооцогдож байна. Хүчирхийллийн хэргүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Узбекистан дахь төлөөлөгчийн газрын дарга Мунир Мамедзаде ярив.

“Хүчирхийллийг таслан зогсооход хүн бүрийн үүрэг оролцоо чухал. Хүчирхийллийн талаарх хүмүүсийн хандлагыг өөрчлөх, шийтгэл хүлээдэггүй байдлыг таслан зогсоох, эцэг эхийн үзүүлэх хүмүүжлийн эерэг нөлөө, хэм хэмжээ, практикийг сурталчлан таниулах, хохирогчдод мэргэшсэн тусламж үзүүлэх шаардлагатай байна” гэж онцлов.

“Бүхий л төрлийн хүчирхийллийн эсрэг зохих ёсны арга хэмжээ авахын сацуу нийгмийн ажилтнуудын институцийг бий болгож, эл асуудлыг системтэй шийдвэрлэхийн тулд нийгмийг бүхэлд нь дайчлах шаардлагатай” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэдэгдэлд дурджээ.

Эх сурвалж: Centralasianews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-22 09:32

Ури�##�ж бүр бөөнөөрөөө босмоор байгаа юм

Зочин
Зочин
2022-06-22 09:32

Гэр бүлэээ үр хүүхдээ хүчирхийлдэг гаруудын гарыг та�####�г баймаар байгаа юм

Зочин
Зочин
2022-06-22 09:34

Хатуу л арга хэмжэээ авдаг байх хэрэгтэй. Зүгээр нэг саатуулаад явуулаад байхаар тэр хүмүүс юу ч ухаарахгүй тэгэхээр хятадад хулгай хийсэн хүмүүсийн хурууг тайрдаг шиг хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийн хурууг тайрмаар байгаа. юи

Зочин
Зочин
2022-06-22 09:35

Хамтдаа л нэгдэж дор бүрээ нэгнэээ хайрладаг хамга�##�даг баймаар байна

Зочин
Зочин
2022-06-22 10:06

Оir orchimdooo anhaaral tawih ni tanii niigemd hvleeh hariutslaga ym shvv hvniihee hiuwid ngnee hairlah gedeg

Холбоотой мэдээ

Back to top button