НИЙГЭМ

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох гэр бүлийн хүчирхийллийн хэргийн гэм буруугийн шүүх хурал маргааш буюу есдүгээр сарын 18-ны 09:00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болно.

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдон, улмаар хэрэг нь шүүхэд шилжээд буй. Түүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өмнө нь Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан.

Түүний гэм буруугийн шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 24-нд товлогдсон ч шүүх хуралдааны үеэр Б.Эрдэнэсүхийн өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээж авсан.

Тодруулбал, Б.Эрдэнэсүх шинээр өмгөөлөгч авсан ба тухайн өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлтэй байгаагаа шүүх бүрэлдэхүүнд илэрхийлснээр гэм буруугийн шүүх хурал хойшлогдсон юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ муухай ялтан царайтыг ялалаач

Зочин
Зочин

Хогийн новшс

Зочин
Зочин

цаазал ацыш

Зочин
Зочин

Хараажаар рецедив
гэмт хэрэгтэн бнаа !

Зочин Зочин
Зочин Зочин

Харваас хүйтэн царайтай,хөсрий амьтан байна даа. Үг дуугүй шууд буудан хорооход болох амьтан байна.

Холбоотой мэдээ

Back to top button