НийгмийнЭРҮҮЛ МЭНД

Б. Алтангэрэл: Хямд үнэтэй барилга болон тавилгын материал хорт хавдар үүсгэгчтэй

Хятад улсад амьдардаг нэгэн Монгол иргэн өөрийн цахим хуудсандаа тус улсын иргэд шинээр баригдсан болон засвар хийсэн байранд найман сараас нэг жилийн хугацаанд нүүж орж амьдардаггүй талаар бичсэн юм. Учир нь шинэ байрны барилга, тавилгын материалуудаас өвчин үүсгэгч бодис ялгарч байдаг гэх агуулгыг илэрхийлжээ. Дотоод орчны агаарын бохирдол нь гадаад орчны агаарын бохирдолтой адил чухал. Хүн амьдралынхаа 90 хувиас багагүй хугацааг гэр, цэцэрлэг, сургууль, албан тасалгаа, эмнэлэгт өнгөрөөдөг. Тиймээс дотор орчны агаарын бохирдолд зайлшгүй анхаарах шаардлагатай байдаг аж.

Бид энэхүү асуудлын хүрээнд “Ногоон титэм” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтангэрэлтэй ярилцлаа.

-МОНГОЛД БАЙГАА БАРИЛГЫН МАТЕРИАЛУУДЫН ТОДОРХОЙ ХЭСЭГ НЬ ФОРМАЛЬДЕГИДТЭЙ-

-Барилгын материал, тавилга зэрэг нь дотоод орчны агаарын бохирдолд нөлөөлдөг гэдгийг олон нийт төдийлөн сайн мэдэхгүй байх. Чухам ямар хортой бодисууд ялгардаг вэ?

-Ер нь олон төрлийн хортой бодис ялгардаг. Манай улс 2018 оноос шинжилгээ хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 100 гаруй төрлийн бодисыг хортой гэж үзэж байгаа. Тэрнээс формальдегид, бензол, этилбензол, ксилол, толуола гэх мэт зургааг нь шинжилж байгаа. Шинжилж үзэхэд зарим барилгууд үнэхээр шаардлага хангадаггүй. Сүүлийн үеийн барилгын материал, тавилгуудыг органик бус химийн үйлдвэрлэлээр гаргаад авчихаж байна. Тэр хэмжээгээр янз бүрийн хорт бодисууд үнэртэж, ялгардаг. 

Өндөр технологи ашиглаж үйлдвэрлэвэл хоргүй. Харин муу технологиор үйлдвэрлэсэн чанаргүй материалууд монголын зах зээлд орж ирээд байгаа юм.

-Дотоод орчны бохирдол тэр дундаа формальдегид хэмээх бодис нь хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

-Формальдегид гэдэг бодис нь хавдар үүсгэгчийн төрөлд ордог бодис. Дэлхийн хавдар судлалын агентлагаас гаргасан хавдар үүсгэгч бодиснуудын жагсаалтын нэгт ордог. Шавж юм уу бактер үржүүлэхгүй байх зориулалтаар ашигладаг. Монголд байгаа барилгын материалуудын тодорхой хэсэг нь формальдегидтэй байгаа юм. Ялангуяа үйсэн хавтангуудыг шахаад үртэс болгох нь шавж үржих магадлалтай. Тиймээс уусмал дотор чанаад гаргаж ирж, хатаадаг. Тэгэхээр монголчууд хямдхан гээд богино хугацааны хатаалттай, формальдегид ихтэй ДСП хавтан авчихдаг. Тухайн хавтанд орсон формальдегид бага багаар ууршиж байдаг. Монгол Улс хавдрын тоогоор дэлхийд дээгүүр жагсаж байна. Хавдар үүсэх олон шалтгаан байгаа ч дотоод орчны агаарын бохирдол бол голлох шалтгаан нь мөн гэж бодож байна.

-Шинээр баригдсан болон засвар хийсэн байр, шинэ тавилга зэргээс хэдий хугацаанд хортой бодис ялгардаг юм вэ?

-Ямар материал гэдгээсээ хамаараад өөр өөр. Огт дотоод орчны агаарын бохирдолгүй байр гэж бий. Харин зарим нь бохирдлын хэмжээ өндөртэй. Одоогийн байдлаар хорт бодис нь төдий хугацааны дараа алга болно гэсэн судалгаа Монголд хийгдээгүй. Германд хийсэн судалгаанд 270 хоногийн дараа ч бохирдсон хэвээрээ гэсэн хариу гарсан байдаг. Хятад улс сүүлийн 20 жилийн хугацаанд дотоод орчны агаарын бохирдолын стандартуудаа шат дараатайгаар сайжруулж байгаа. Муу материалуудаа хөрш зэргэлдээ Тажикстан, Киргизстан, Узбекстан, Тайланд, Балба, Монгол гэх мэт улсууд руу нийлүүлж байгаа юм.

-Тэгэхээр хилээр импортоор орж ирж байгаа барилгын материал, тавилга зэрэгт хяналт шалгалт хийлгүй оруулж ирдэг гэж ойлгож болох уу?

-Хилээр орж ирэхэд нь барилгын материалыг хоргүй буюу бага эрсдэлтэй гэж үздэг байсан. Дотоод орчны агаарын бохирдлын асуудал нийгэмд хүчтэй яригдаж эхэлснээр өнгөрсөн жилээс эхлээд зарим нэг нэр бүхий барилгын материалуудын бичиг баримтыг шалгадаг болсон. Гэхдээ тэр нь хангалттай сайн хяналт шалгалт биш л дээ.

-Дотоод орчны агаарын бохирдлыг ямар байгууллага хянаж, арга хэмжээ авах шаардлагатай байдаг юм бол?

-Манай улсын хууль тогтоомжоор бол “Барилга хот, байгуулалтын сайд, Эрүүл мэндийн сайд”-ын хамтарсан тушаал байдаг. Тэр тушаалын хэрэгжилтэд хяналт тавих ёстой байгууллага нь Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар.

-Манай улсад дотоод орчин дахь хортой бодисуудыг хэмжин тогтоодог уу?

-Манай лаборатори тогтоож байгаа. Дотоод орчин дахь агаар ямар үзүүлэлттэй байна, зөвшөөрөгдөх хэмжээнд байна уу гэдгийг тодорхойлдог.

-Манай улсад шинээр баригдсан барилгын дотоод агаарын чанарын үнэлгээг хийж, ашиглалтанд оруулдаг уу?

-Тийм. Барилга доторх дэгдэмхий бодисууд зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байвал Улсын комисс хүлээж авдаг.

-ИРГЭД МЭДЭЭЛЭЛГҮЙН УЛМААС ӨВЧИН ХУДАЛДАЖ АВЧ БАЙНА-

-Иргэд эрүүл мэндээ хамгаалахын тулд юу хийх ёстой вэ?

-Иргэдийн талаас байр, орон сууц худалдаж авахдаа дотоод агаарын чанарын үнэлгээ хийсэн хорт нөхцөлгүй байр худалдаж авах шаардлагатай. Сургууль, цэцэрлэг урсгал засвар хийгээд хичээллэж эхэлдэг. Хурц үнэртэй будгаар будчихсан орчинд хүүхдүүд олноороо суугаад уушги, цус, элгэндээ гэмтэл авч байгаа юм. Иргэд тодорхой мэдээлэлгүйн улмаас  чанарыг нь гэхээсээ илүү аль хямд байдлыг нь харж авах нь их. Өөрөөр хэлбэл өвчин худалдаж аваад байна гэсэн үг.

-Иргэд өөрсдийн сайн дураар гэр болон албан байгууллагадаа дотоод агаарын чанарын үнэлгээ хийлгэх боломжтой юу. Танай байгууллагад хэр их хүсэлт ирдэг вэ? 

-Боломжтой. Манай байгууллагад ч тийм хүсэлт их ирдэг. Жишээ нь, зарим байгууллага гал тогооны тавилга хийлгэсэн чинь аймар үнэртэй байна гэдэг. Очоод хэмжилт хийгээд үзэхэд өвчлөлийн түвшинд оччихсон байдаг. Тэгээд мэргэжлийн хяналтын газарт бүр цаашлаад шүүхэд гомдол гаргах тохиолдол ч бий. Мөн лагерийн байшингууд өндөр түвшний бохирдолтой байж таарна. Улмаар тухайн айлын хүүхдүүдийн нулимс гоожих, хамраас нь цус гарах гэхчлэн тохиолдол гардаг.

-Үүнийг зохицуулсан эрх зүйн зохицуулалт, журам байдаг юм болов уу?

-Дээр дурдсанчлан “Барилга хот, байгуулалтын сайд, Эрүүл мэндийн сайд”-ын хамтарсан дотоод орчны агаарын бохирдлыг шалгах 2018 оны А5, А8 гээд тушаал гэж бий. Энэ тушаалын дагуу зохицуулалт хийгддэг. Мөн “Эрүүл ахуйн тухай хууль”-д барилга нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байна. Монгол хүн эрүүл барилга, байгууламжид амьдрах эрхтэй гэсэн заалт бий. Түүнчлэн эл хуульд ашиглалтад оруулсан, засвар хийсэн барилгын материалаас ялгарах хорт бодис хэр байвал аюулгүй вэ гэх үзүүлэлт буюу хүлцэх хэмжээг баталсан байдаг. 

-Ярилцсанд баярлалаа.

Н. АНУДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-23 09:37

Ажил горилогч барилга дээр ажил хийх гээд очихдооо ямар матери####аараа баригдаж байгааг бат####гаатай бичиг цаасаар дамжуулан мэддэг хэмжээнд хүрч соёлжвол ямар сайхан бэ

Зочин
Зочин
2022-06-23 09:38

Баярл####ааа ийм чух#### мэдээлэл өгсөнд баярл####ааа. Мөнгө олохоон боддог биш нэгнийгэээ хайрладаг байгаасай манай монголчууд

Зочин
Зочин
2022-06-23 11:35

Энэ т####аар барилгын компанитай хамтардаг юм уу гоё лекц тавимаар юм байна даа

Зочин
Зочин
2022-06-23 11:35

ilvvvv olon hvn ene taliin medlegtei boloosoi

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x