УЛС ТӨР

С.Амарсайхан МИК руу дайрч, банкууд ипотекийн зээлээ зогсоов

Өдгөө арилжааны банкууд зөвхөн хэрэглээний зээл л олгож байна. Хэр баргийн хүнд бизнесийн зээл гарахаа больсноос гадна ипотекийн зээл үндсэндээ зогсов. Хүсэлт авч байгаа ч хүлээгдэж буй ипотекийн зээл арилжааны банкуудад хуримтлагдсан. Хоёр жилийн турш ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зогсоогоод буй тул энэ чиглэл дэх эх үүсвэр эрсдэлд орсон нь ч үнэн.

Гэвч энэ бүхний эхлэл цэг дээр Шадар сайд С.Амарсайхан байв. Тэр одоогоос хоёр орчим сарын өмнө МИК-ийг ипотекийн зээл олгох процессоос шимтгэл авах замаар ашиг олдог гэж мэдээлэл хийсэн. Дараа нь зээл олгох процесс удааширч байгаа нь мөн л МИК-тай холбоотой гэж ярьсан. Сүүлдээ урдаа барих өнцөггүй болсон гэлтэй, ажлын хэсэг гаргаад таг чиг болов. Шадар сайд С.Амарсайханы удаа дараагийн мэдэгдэл арилжааны банкуудын зээл олгох эх үүсвэрт шууд өөрчлөлт оруулахгүй ч “Юмыг яаж мэдэх вэ” гэсэн болгоомжиллыг хаана, хаанаа үүсгэсэн нь гарцаагүй.

Хамгийн гол нь одоог хүртэл түүний "чиглэл" өгсөн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо нь С.Амарсайханы эсрэг байр суурь баримталж, хөдөлж өгөөгүйгээс гадна гаргасан ажлын хэсэг нь ч таг чиг. Өөрөөр хэлбэл энэ тухай тэр өөрөө л ярьснаас бусдаар ажил хэрэг болж буй үйл явдал, ядаж ипотекийн зээлийн системийг сайжруулах гарц гаргалгаа байхгүй байгаа нь анхаарал татдаг.

МИК бол арилжааны банкуудаас ипотекийн зээлийн багцыг нь худалдан авч, түүгээр баталгаажсан бонд гаргадаг газар. 20-30 жилийн хугацаатай тус зээл нь эрсдэлтэйд тооцогддог тул ийм үүрэг бүхий бүтэц заавал байдаг, олон улсын жишигт. Гагцхүү ИЗББ /Ипотекийн зээлээр баталгаажсан бонд/ нь хөрөнгийн зах зээл дээр нээлттэй арилжаалагдаж, эргэлтэд орж байх учиртай. Энэ талдаа манайд дутагдалтай систем ажиглагддаг ч хэрэв МИК байхгүй бол арилжааны банкууд эрсдэл хүлээж, ийм хэмжээний зээл гаргахыг хүсэхгүй юм.

Өөрөөр хэлбэл, МИК нь арилжааны банкуудын ипотекийн зээл олгоход нь итгэл, түшиц болох бүтэц.

Харин Шадар сайд С.Амарсайхан эхний мэдэгдлээрээ МИК-ийг бараг л хэрэггүй бүтэц, татан буулга, эргэж хар хэмээсэн. МИК-ийн удирдлагуудыг ч хөшигний ард хууль, шүүхийн байгууллагаар дамжуулан “шахсан” гэгдсэн. Ер энэ бүхний цаана Засгийн газрын “сахал” Д.Эрдэнэбилэг рүү чиглүүлсэн акцын л нэг хэсэг бий. Худалдаа хөгжлийн банк МИК-ийн хувьцааны 10 хувийг эзэмшдэг, голлох хөрөнгө оруулагч нь гэж харагддаг.

Тиймд ч “МИК эвгүйдвэл гаргасан, гаргах гэж байгаа ипотекийн зээлүүд эрсдэлд орох нь” гэх эмээлт арилжааны банкуудад очсон нь тодорхой хэрэг. Үнэхээр зээл олголт зогссонд тодорхой шалтгаанууд бий ч энэ эмээлт жин дарсан нь гарцаагүй юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-24 09:43

МИК-ийн удирдлагууд шах�##�танд оров уу

Зочин
Зочин
2022-06-24 09:44

Хөшигний цаана яг юу болов сонирхол татаад байхийн

Зочин
Зочин
2022-06-24 09:45

“МИК эвгүйдвэл гаргасан, гаргах гэж байгаа ипотекийн зээлүүд эрсдэлд орох асууд�##� үүсэх нь дээ

Зочин
Зочин
2022-06-24 09:46

envvvgeeereeee. bitgii ard irgediiig hvleelgej heden say togrogniiii hohirold oruulaarai

Зочин
Зочин
2022-06-24 09:55

яана даааа хөөрхий

Хулансаран
Хулансаран
2022-06-24 12:54

Шадар сайд минь дээ, өөрт ноогдсон урдахь ажлаа л сайн хий сайн нэр олж ашиг орлого хайж бүх зүйлс рүү бүү үсчээд байлдаа гуйж байна шүү ард иргэд чинь. Энэ ипотекийн зээлийг авахыг з�##�уус чинь мөрөөдөж сууна ш дээ.

Зочин
Зочин
2022-06-24 20:52

Мик ямар ч хэрэггүй ,

Сахал Эрдэнэбилэг
Сахал Эрдэнэбилэг
2022-06-25 02:58

Би хүчтэй шүү. Миний анд Элбэгдорж, Миегомбын Энхболд, Энхсайхан, Баярцогт гээд эрлийзүүд байхад үхэр Монголчуудын хамаг aлбан тушaaлд зaларч, хамаг ашиг орлогыг нь хуу хамна. Шүүх цагдаа, Мэргэжлийн хянaлтад хүртэл Батсуурь шүүгээс аваад манай гар хөл байна. Та нар биднийг �######�уулж чадахгүй. Яагаад гэвэл бидний ард Дундад улс байна. Манай хужаа найзууд Эмээлтэд мах хордуулахад та нар цор цор хийсэн ч Дундад улсаас нэг утас цоихоход хэл ам л нам болж дарагдаж байгаа биз дээ.

Зочин
Зочин
2022-06-25 08:35

Pop novsh shu.z##l

Зочин
Зочин
2022-06-25 09:22

Zeel ni garch bsan yum uu uchnuun sar huleegdej bna gd banknii 1 huwi ni hurdan garch bna gd bair awsan humuus zundu bga shu

Тоо
Тоо
2022-06-25 13:44

Самарсайхан чинь нэмэх хасахын л боловсролтой. Юун банк санхүү.

Иргэн
Иргэн
2022-06-26 10:55

ИПОТЕКИЙН ЗЭЭЛД БАЙТГУй ЭНГИЙН ЗЭЭЛД ӨГӨХ МӨНГӨ БАНКУУДАД БАЙХГҮЙ БОЛЖ БАЙНА!!! НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛ НАЙГАА АЛДСАХ СУРАГТАЙ!!! ЦААШИДАА НЭГ ХОЁР ЖИЛДЭЭ ИПОТЕК СЭРГЭХЭЭРГҮЙ БОЛСОН!!

Дэмжигч.
Дэмжигч.
2022-06-26 19:34

Шадар сайд зөв асууд�##� хөндсөн олон з�##�уу гэр бүлд тустай.

Зочин
Зочин
2022-06-27 01:01

Зориуд хуйв�##�даж л зогсоож байхгүй юу, эсрэг арга хэмжээ авчих өрөвдөлтэй луйьарчид

Зочин
Зочин
2022-06-28 14:48

Мэдлэггүй х�##�уун сэтгэл тэнэгийн төрсөн дүү, шоучин баагий

Зочин
Зочин
2022-06-29 08:10

Ганц ипотекын зээл ч биш хаан банк харилцагчдаа зээлээ ямар ч замаар хамаагүй төлөхийг өдөр шөнөгүй шаардаж дарамт�##�ж байна

Зочин
Зочин
2022-06-29 13:01

Микро нэрээр шулж баы

Зочин
Зочин
2022-06-29 23:03

Bayarlalaa MAH gar min

Холбоотой мэдээ

Back to top button