Нийгмийн

Хөгжлийн банк төрийн хэмнэлтийн хуулийг чанд баримтлан ажиллаж байна

Монгол Улсын Хөгжлийн Банк нь төрийн өмчит бодлогын банкны хувьд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба өнөөдрийн байдлаар банкны батлагдсан нийт орон тоо 131 байгаагаас сул орон тоонд ажилтан нэмж авалгүй 90 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Тодруулбал, зарим газар, хэлтсийн захирлын сул орон тоог хэвээр хадгалж, хүндрэлтэй цаг үеийг цомхон бүрэлдэхүүнээр давах зорилготойгоор хүчээ дайчлан ажиллаж байна.

Хөгжлийн банк нь гурав дахь захиралтайгаар үйл ажиллагаа явуулж байсан ба дэд захирлууд өөрийн харьяанд байх газар, хэлтсийн захиралгүйгээр, хариуцсан нэгжүүдийн үйл ажиллагааг шууд удирдан, зохион байгуулах замаар цалингийн зардлыг хэмнэн ажиллаж байсан. Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсанаар дэд захирлууд өөрийн санаачлагчаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2022 оны тавдугаар сарын 13-ны өдрийн хурлаар банкны бүтэц, зохион байгуулалтаас гурав дахь захирлын орон тоог хасаж, дэд захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийн зардал гаргаагүй болно.

Дэд захирлын орон тоог хассантай холбоотойгоор газрын захирлын сул орон тоонд дэд захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн хоёр ажилтныг томилон, өмнөх авч байсан цалин, албан тушаалын эрх хэмжээг бууруулан ажиллуулж байгаа ба Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх захирал болон удирдлагын багийн гишүүдэд банкны ажилтан албан хаагчдаас ялгаатай, давуу эрх бүхий аливаа хангамж, тэтгэмж, үйлчилгээ байхгүйг онцолж байна.

Түүнчлэн, Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд бүх төрлийн тэтгэмж, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, хөнгөлөлт үзүүлэх, шагнаж урамшуулах, ажлын гүйцэтгэлийн үр дүнгийн болон улирлын урамшуулал олгохтой холбоотой банкны ажилтнуудын нийгмийн асуудлыг дэмжиж, шийдвэрлэх зохицуулалт бүхий байгууллагын дотоод журмуудыг хүчингүй болгож хэрэгжилтийг бүрэн зогсоосон.

Мөн, Банкны бүх шатны ажилтан, албан тушаалтнууд ажил үүргээ хэрэгжүүлэх явцдаа байгууллагын автомашиныг ашигладаг байдлыг зогсоож, банкны эзэмшлийн автомашиныг Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын газарт шилжүүлсэн.
Бичиг хэргийн зардал хэмнэх зорилгоор цаасны хэрэглээг багасгаж, үйл ажиллагааг цахимаар явуулах хэлбэрт шилжүүлэн цаг хугацаа, зардал хэмнэх бүхий л боломжийг эрэлхийлэн ажиллаж байна.

Иймд, Монгол Улсын Хөгжлийн банк Төрийн хэмнэлтийн хуулийг чанд баримтлан, тус хуулийн хэрэгжилтийг хангахад манлайлан ажиллаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-24 11:48

тэгэхгүй бол та нарыг татан буулгаж ажилгүй болгоно биз дээ монголыг сүйрүүлж байгаа банк биз дээ

Зочин
Зочин
2022-06-24 14:47

амжилт хүсье ээ, эмх журманд нь оруулаарай

Холбоотой мэдээ

Back to top button