ДЭЛХИЙ

Украины хууль тогтоогчид хүмүүнлэгийн тусламж авахаар Сөүлд айлчилна

Украины парламентын хэсэг гишүүн ирэх сард Сөүлийг зорино хэмээн Өмнөд Солонгосын эрх баригч “Ардын хүч” Намын төлөөлөгч мэдээлснийг “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Нэр, албан тушаалаа нууцалсан албаны хүний мэдээлснээр, Украины хууль тогтоогчдын Өмнөд Солонгост хийх албан ёсны айлчлал ойролцоогоор долоодугаар сарын 4-нд эхэлнэ” гэсэн байна.

Ukrainian Parliament Verkhovna Rada Kyiv Inscription Stock Photo 1464852464  | Shutterstock

Украины парламентын гишүүдийн бүрэлдэхүүнд оролцох хүмүүсийн тоо зургаадугаар сард Киевт айлчилсан Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй ижил байж магад хэмээн онцолжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Украины төлөөлөгчдийг Дээд Радын гишүүн Андрей Николаенко ахлах аж.

Айлчлалын гол сэдвийн нэг нь Украинд үзүүлэх хүмүүнлэгийн тусламж гэсэн мэдээлэл байна. Өмнө нь, мягмар гараг /2022.06.21/-т Сөүл Киевт зориулж 30 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгохыг баталсан.  

Хүмүүнлэгийн тусламжийн багцад зэр зэвсэг бус харин эм тариа болон хоол хүнсний бүтээгдэхүүн олгох аж.

Өмнөд Солонгос нэмэлтээр 20 сая ам.долларын тусламж үзүүлэхээр төлөвлөж, Украинд үзүүлэх тусламжийн нийт хэмжээг 100 сая ам.долларт хүргэнэ хэмээн “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нархүү
Нархүү
2022-06-28 15:53

Бадар баригч Бандерууд ккк

Холбоотой мэдээ

Back to top button