Нийгмийн

Элсэн дээр эрдэнэшиш ургаж байна

Ховд аймгийн Ховд сумын нутагт газар тариалангийн үйл ажиллагаа явуулж буй "Арвижих фарм" ХХК эрдэнэшиш тариалж байна.

Уг компани нь 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 500 га газарт малын тэжээлийн зориулалттайгаар эрдэнэшиш тариалахаар зорьж байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ "Эрчимжсэн мал аж ахуй, усалгаатай газар тариалангийн төслийг хэрэгжүүлж буй ийм үндэсний аж ахуйн нэгжүүд олон болох тусам хүнсний аюулгүй байдлыг хангах, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх бидний зорилт амжилттай хэрэгжих учиртай. Зөв төлөвлөж, тууштай хөдөлмөрлөж чадвал зорилгодоо хүрч чаддагийн жишээг бодитой харуулж буй АРВИЖИХ ФАРМ ХХК-н хамт олонд баяр хүргэе. Ургац арвин байх болтугай.

Дашрамд хүний нэр барьж худал мэдээлэл тараадаг хүмүүст хэлэхэд надад Ховд аймагт нэг га ногооны газар байтугай нэг хашааны газар байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
нөхөр
нөхөр
2022-06-24 13:09

Дээр үед 1956-57 оны үед намайг хүүхэд байхад Дорноговь аймагт эрдэнэ шиш, шийгуа, амтат гуа тари�##�ж бсан юм шүү. Ямартаа тэр үед Цэцэг-Өлзий гэдэг хүний бичсэн шүлэг нь дуу болж байхав. ...Мөнгөн цацаг намируулсан Эрдэнэ шиш нь сайхан даа...гээд дуул�##�ддаг бсан юм шүү.

Бумаа
Бумаа
2022-06-24 15:19

Эхэлсэн. Эхлүүлсэн ажил үйлсийг тууштай жигдрүүлж.хөрсөнд нь буулгаж ажилламаар байгаа юм.Нөгөө 10тн цагаан будаа хураасан гэдэг шиг юм битгий болчихоосой.
Энэ бямбацогт тарьж байгаа биш энэ д�##�даак ямар хамаа байна аа.
Юм болгонд манай намын.манай фракцын гэж явдаг нөхөр бага шиг л гай болоосой доо.
Ховдынхон эрт үеэс л газар тари�##�ан ногоо тари�##�ах арвин туршлагатай улс төрч нэртэй б�##�айгуудаар за�##�гаад байхгүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button