СПОРТ

Л.Энхрийлэн Улаанбаатарын Их дуулгад түрүүллээ

Жүдо бөхийн Улаанбаатарын Их дуулга тэмцээний эхний өдрийн барилдаан “Степпе арена”-д дөнгөж сая дууслаа.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын медальтнууд тодорлоо. Өнөөдөр эх орныхоо дэвжээнд Монголын 20 бөх барилдсанаас медалийн төлөө есөн жүдоч барилдав.

Тэднээс Б.Эрхэмбаяр алт, Г.Сод-Эрдэнэ, Г.Наранцэцэг нар мөнгө, Э.Сумъабазар, Ё.Басхүү, Б.Хорлоодой, М.Ичинхорлоо нар хүрэл медаль хүртээд байсан.

This image has an empty alt attribute; its file name is 289479799_590520435842044_3603318515361308186_n.jpg

Өнөөдөр Монголын багийн сүүлчийн медалийн төлөө ОУХМ Л.Энхрийлэн өрсөлдлөө. Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь тэрбээр эмэгтэйчүүдийн 57 кг-ын аваргын төлөө IJF-ийн нэрийн өмнөөс өрсөлдсөн, ОХУ-ын жүдоч Курбонмамадоватай барилдлаа.

Эл барилдаанд Л.Энхрийлэн цэвэр ялж, түрүүллээ. Ингэснээр Улаанбаатарын Их дуулгаас Монголын багийн хоёр дахь алтан медалийг хүртэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Халуун баяр хүргэе

Зочин
Зочин

Мундаг монгол охин шүү

Зочин
Зочин

Гоё гоё

Холбоотой мэдээ

Back to top button