СПОРТ

Маргааш болох наадмын сорилго барилдаанд Тува, Итали улсын бөх барилдана

Маргааш буюу зургаадугаар сарын 26-нд "Мөнхийн Үсэг" группийн 30 жилийн ойд зориулсан, үндэсний их баяр наадмын сорилго барилдаан Бөхийн өргөөнд 12:00 цагт болно.

Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд зодоглохоор улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарди М.Бадарч, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Б.Орхонбаяр, Н.Золбоо, Б.Цэдэнсодном нарын тэргүүтэй бөхчүүд бүртгүүлээд байна.

Мөн Тува улсын арслан Кара-Сал Цэдэн-Очир, Итали улсын иргэн Григорий нар бүртгүүллээ.

Барилдах бөхчүүдийг өнөөдөр 10:00-17:00 цагийн хооронд бүртгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-25 11:21

Манай хүргэн Африк Гамбэнэжгхаэ бүртгүүлсэн

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x