СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

СУРВАЛЖИЛГА: Малчны хотонд зочилж, зуслангийн байр, ямааны саамыг үнэгүй хэрэглээрэй

Улаанбаатар хотоос 130 км зайд Төв аймгийн Лүн суманд малчны хотонд ирж, зуслангийн байшинд үнэгүй байрлаж, хонь, ямаагаа сааж үнэгүй цагаан идээ бэлдээд аваарай” гэх агуулгатай зарыг фээсбүүктээ нийтэлсэн Ц.Энхсайхан. Бид зарыг нийтэлсэн өдөр холбогдож, эхний амрагчдыг Лүн рүү газарчлан хүргэж өгөх үеэр уулзахаар тохирсон юм. Пүрэв гарагийн өглөө бид Лүнг зорив. Зарын дагуу амрахаар хоёр гэр бүл иржээ. Цаг гаруйн дараа Лүн сумын Худгийн аманд ирцгээв. Ихэрлэн барьсан гурван дүнзэн байшингийн хаалга, цонхыг гэрийн эзэгтэй нээж, амрагчдаа байшингаа сонгон тухлахыг урив. Харин гэрийн эзэн амрагч эрчүүдэд нарны үүсгүүрээр цахилгаанаа хэрхэн асаах, халуун саравч гаргаад тухалж болох,  гал тогоо, худаг ус хэрхэн ашиглахыг зааж өгч орчноо танилцуулж байлаа. Өөрсдийн босгосон хөрөнгө, эд зүйлсээ бусадтай хуваалцахаар чин сэтгэлээсээ хандаж буй энэ залуу гэр бүлээр бахархахгүй байхын аргагүй.

-МАНАЙХ ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛ, ХӨГШИН НАСТАЙ ХҮМҮҮСИЙГ ХҮЛЭЭЖ АВНА-

-Та өөрийгөө болон эхэлж буй энэ үйл ажиллагаагаа танилцуулаач?

-Төв аймгийн Лүн сумын малчин. Худгийн ам гэдэг энэ сайхан өв тэгш газар суурьшаад хоёр жил болжээ. Үйл ажиллагааны тухайд өнөөдөр бүх юмны өсч амьдрал хот, хөдөөгүй хүнд байна. Хүмүүс хүссэн болгоноо эдэлж хэрэглэх, үр хүүхдээ  хүссэнээрээ амрааж, агаарлуулах боломж ч тааруу байна. Хотынхон хүүхдүүдээ  агаар салхинд гаргаж, хөл гарыг нь тэнийлгэж, сүү цагаан идээн дээр байлгахыг хүсдэг. Миний гэр бүл,  хүүхдүүд ч гэсэн үүнийг адилхан л амсаж байсан. Миний хувьд энд цөөн тооны малтай, хүүхдүүдээ амраах зорилгоор хэдэн байшин барьсан. Ингээд  өөрт байгаа энэ жаахан юмаа олон хүүхдүүдэд хүртээхсэн, нүүдэлчин ахуй соёл, мал аж ахуйг мэдрүүлэхсэн, монголоо гэсэн сэтгэлтэй, үндэсний үзэлтэй, эрүүл хүүхдүүд бойжоосой гэдэг хүслээр зар тавьсан. Байшинд минь хоног хугацаа хамаагүй үнэ төлбөргүй ирж амраарай, манай хэдэн ямааг нь саагаад өөрийнхөө хүссэнээр цагаан идээгээ боловсруулж идээд бас хураагаад яваарай. Байгаа жаахан юмаа чадлынхаа хэрээр үнэ төлбөргүй нийтэд хэрэглүүлье л гэсэн юм. Миний цаашдын чадамж бол энэ нутгаасаа хэдэн гэр олоод нэмж барина, ингээд хүрэлцэхгүй бол майхантайгаа ч гэсэн ирээд тухлаарай гэж хэлмээр байна.  н ч болно ш тээ. Сайхан үйлчилгээ авахад олон хүн болоодирэхээр бас нэг харж зохицуулах цэвэрлэгээ хог гээд ажил гарна. Цаашдаа тодорхой хэмжээний төлбөр бий болж магадгүй. Тэгэх юмбол манай энэ худгийн аманд байгаа гэр бүлүүд бас  морио унуулж, айраг цагаагаа зарж ахуй нөхцөлдөө дэм болгох боломжтой. Ямар хүмүүсийн хүсэл сонирхолюу байна бидэнд юу байна тэр бүхнээ гүйцэлдүүлж хамтран ажиллана гэсэн бодолтой байна. Монголын хүүхдүүд маань эрүүл чийрэг ухаантай үндэсний гэсэн сэтгэлтэй өв соёлоо мэддэг  хүүхдүүд болж өсөөсэй гэж би хүсдэг юм.

-Таны нийтэлсэн зарын дагуу олон хүн хандсан уу. Хүмүүсийн сэтгэгдэл ямархуу байсан бэ?

-Надад итгэхгүй байна лээ./инээв/ Үнэгүй юм гэж хэзээ ч байдаггүй шүү. Та худлаа яриад байна уу эсвэл бид нар очиж юу хийж өгөх вэ, малчин авах гээд байгаа юмуу гэх мэт үл итгэсэн хандлага олон байсан. Нөгөө талаасаа өнөө цагт ийм хүмүүс ховор шүү, зориод очсон нь сэтгэлээрээ, соёлтой гэж захиж бичсэн. Өдөртөө 1800 лайк, шээр авч, 1000 дуудлага орж ирсэн. Нэг ч сөрөг сэтгэгдэл байгаагүй. Бүр Өвөрхангай аймгийн Баянгол сумаас хандсан. Хөдөө сумын төвд амьдардаг хүмүүст гэсэн энэ төрлийн хэрэгцээ байна гэсэн үг. Ямар ч байсан шинэлэг биш ч яг энэ цаг үед хэрэгтэй зүйл эхлүүлснээ мэдэрсэн. Буянтай л ажил шүү дээ. Хий хоосон сэтгэл зовж, ярих биш өөрийн байгаа  боломжоороо бусдад тусалья. Өнөөдөр хотын хүүхдүүд агаар дутагдал, хөдөлгөөний дутагдал, цахим хэрэглээний хор нөлөө анхаарах асуудлын нэг болсон. Хэд хоног ч гэсэн ээж аав нь амралтын байрны мөнгө төгрөг гэж санаа зовохгүй, хүүхдүүд нь эрүүл газар, сайхан агаарт, цагаан идээ идээд амраад аваг. Миний хүсэл бол ерөөсөө л энэ.  Өнөөдөр анхны гэр бүлүүд маань ирлээ.

- Амрагч хүмүүстээ ямар шаардлага тавих вэ?  

- Шаардлага гэхээсээ илүүтэй хэдхэн хүсэлт тавьж байна. Байшиндаа цэвэрхэн суугаарай, хог хаягдалаа хаа хамаагүй битгий хаяарай. Энэ хэсэг тал хээр нутаг учраас би ноднингоос эхлээд ойжуулах зорилгоор мод тарьж эхэлсэн. Цаашдаа жилдээ 1000 мод тариад явна. Тэгэхээр амрагчид маань сэтгэлээрээ моднуудыг маань усалж байгаасай. Гүний худаг, мотор, насос, усалгааны систем нь маш сайн шийдэгдсэн учраас нэг их ажил  орохгүй. Хүүхдүүд усалгааны намираанд тоглох дуртай байдаг.  Мөн бид нар зөвхөн хүүхэдтэй гэр бүл, настай хүмүүсийг хүлээж авна. Олон хүүхэдтэй айл байвал бүр сайхан. Хэдэн хүүхдээ сайхан амрааж авна гэдэг сайхан дурсамж шүү дээ.

-Гэр нэмж барина гэсэн. Мэдээж танд өөрт байхгүй учраас бусдаас түрээслэх байх. Тэгсэн ч гэртээ бас үнэгүй байрлуулах уу?

-Одоо миний боломж дөрвөн байшин байна. Гурван байшинд ам бүл цөөн айлууд, нөгөө байшиндаа олон хүүхэдтэй айл ирвэл оруулна. Тэгэхээр энэ хавиасаа  чадвал  20 гэр олж,  нэмж барина. Тэнд багтахгүй байвал майхантайгаа ирж болно. Мэдээж иргэд гэрээ үнэ төлбөргүй бариулахгүй байх. Тэгэхээр гэрүүд маань  түрээсээ олох зорилгоор бага хэмжээний төлбөр авч магадгүй. Манай Бямбаагийн эхнэр Ууганаа аялал жуулчлалын чиглэлээр дээд сургууль төгссөн ч зориглоод малчин болсон бүсгүй. Ууганаа маань мэргэжлийн хүн учраас тухайн асуудлууд дээр менежмент хийгээд явна.  Бидний эцсийн зорилго бол  зочдыг таатай, тухтай, сэтгэл дүүрэн амраах шүү дээ. Дараа жилээс бидэнтэй ярихгүйгээр өөрсдөө зорьж ирээд буудаг амардаг аз жаргалтай  байдаг газар нь болоосой гэж хүсч байгаа юм.

-ЯПОНЧУУД НАМАЙГ БОЛОВСРОЛТОЙ БОЛГООД ЗОГСОХГҮЙ, ХҮН БОЛГОСОН-

-Таны малтай болох, энэ бүхнээ бусадтай хуваалцах санаа хэдийнээс төрөв. Ажлаа хэрхэн эхэлж  байв?

- Аав маань Ховд аймгийн  Дарви сумын харьяат. Би өөрөө Улаанбаатар хотын уугуул хүүхэд. Тэгээд хүүхдүүдээ хөдөө гадаатай, сүү цагаан идээтэй өсгөж бойжуулахсан гээд их мөрөөддөг  байлаа. Мөрөөдөөд байхаар ажил бүтдэггүй мөрөөдөл хэвээр үлддэгийг мэдэх учраас зориглоод эхэлсэн.  Бямбаа, Ууганаа гээд маш сэтгэлтэй, хөдөлмөрч хоёр дүүтэйгээ танилцаад нийлээд ажлаа эхэлсэн. Энэ хүмүүсийн сэтгэл, буян байгаа учраас малтай болоод малаа өсгөөд хүмүүст боломж олгох нөхцөл бүрдсэн. Би малчин, ажилчин гэж нэрлэх дургүй. Бид бол хамтрагчид, түншүүд. Малтай болсон түүх их адал явдалтай. Наад зах нь  л Архангай аймгаас 100 гаруй сарлаг авсан ч  нутаг ус нь таарахгүй эхний жилдээ дийлэнхийг нь алдчихсан. Сүргээ орон нутгаас ч авлаа, бусад боломжтой гэж үзсэн газруудаас цуглуулсан. Газрын хувьд хотод ойрхон, унаган байгалиараа байхаар тооцоолж Лүн сумыг сонгон суурьшсан.  

-Орон нутгийн малчдын эсэргүүцэл тулгарч байсан гэж ярьсан...?

- Монгол орны аль ч газар бэлчээрийн асуудал байдаг. Тэр тусмаа хотод ойрхон малчдад шинээр хүн мал маллана гээд ирэхэд бэлчээрээ хамгаалах, харамлах асуудал үүсдэг. Нутгийн иргэд эхлээд эсэргүүцэж байсан ч та бүхэндээ хэрэгтэй зүйл хийнэ, хамтарч ажиллана гээд ярилцаж ойлголцсон байдаг. Одоо бидэнд муухай хандаж байгаа хүн алга. Гүний худаг гаргалаа, өдөртөө хориод айл ундны усаа авчихна, малаа усална. Мал угаалгын ванн барьлаа. Ойр хавийнхан малаа элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой боллоо. Малчдад тулгамдсан асуудлууд нэг, нэгээрээ шийдэгдээд явж байна. Одоо хүмүүс эндхийг сонирхож,  аялдаг, амардаг, зугаалдаг газар болгохыг зорьж байна. Хүмүүс малчдыг баян гэж ойлгодог. Гэтэл тогтмол орлого байдаггүй. Тогтмол орлого гэдэг их, бага нь хамаагүй маш чухал зүйл байдаг. Өнөөдөр залуу гэр бүлүүд  зоригтой мал маллахаар ирж байгаад баяртай байдаг. Энэ залуусыг төр засгийн зүгээс бодлогоор дэмжээсэй. Тэр нь хүртээмжтэй,  үр дүнтэй байгаасай.  Малчид бид бас нэгдээд өөрсдөдөө боломж байгааг харах

-Орон нутгийн байгууллагуудтай энэ талаар хамтран ажиллах уу?

-Би үүнийг хамгийн ихэээр хүсч байгаа. Орон нутаг энэ төрлийн ажил хийгээд бид нар шиг хүмүүсийг дэмжээсэй. Би Япон улсад сургууль төгссөн япон судлаач, архилеогич мэргэжилтэй. Япон хүмүүс нэгдүгээрт, хүнд төвөг болохгүй амьдрахыг чухалчилдаг, хоёрдугаар хүнээс авахаасаа өмнө би хүнд юу өгч чадах вэ гэдгээ бодож тусладаг. Би энэ зарчмыг баримталж явдаг.  Маш олон хүнд туслахыг хичээдэг, тэрнийхээ хэрээр миний ажил, амьдрал сайхан явдаг. Цаашдаа ч гэсэн би өөрийн боломжоор олон хүнд тусална.

-Та түрүүн амрагчдад залуучууд гадагшаа явж боловсролтой болохоосоо илүүтэй юм үзэж, нүд тайлаасай гэж хүсдэг тухайгаа ярьж байсан нь ийм учиртай байжээ?

-Би үнэхээр тэндээс нүд нээсэн байхгүй. Явахаасаа өмнө юу гэж боддог байсан гээч. Тэр үед эксел гэдэг машин гараад хүн болгон, найзууд унаад л. Тэгээд эксел л аваад уначихвал миний насны мөрөөдөл биеллээ, өөр юу ч хүсэхгүй. Их ажил хийгээд, их мөнгө олох нь л чухал гэж боддог байсан. Гэтэл Японд очоод бүхнийг ойлгож мэдэрсэн. Япон улс Энхсайхан гэдэг хүнийг судлаач, архиеологоор тогтохгүй хүн болгож төлөвшүүлсэн газар. Залуус гадагшаа гараад юм үзэж, нүд тайлаад эргээд эх орондоо ирвэл монголыг хөгжүүлэхэд амархан байна. Би  2014 оноос компани байгуулж, Японы 100 хувийн тэтгэлэгтэй сургуулиудад оюутан явуулж эхэлсэн. 800 гаруй хүүхэд манай компанийн шугамаар явсан.  Эргэж ирээд компанидаа ажиллаж буй хүүхдүүд ч байна.

-Та хүмүүст нэмж өгөх мэдээлэл байна уу?

-Бидний насныхан бол одоо үеэ өнгөрөөгөөд илүү зөв байхыг хичээгээд явж байна. Бидний ирээдүй болсон үр хүүхдээ зөв, эрүүл хүн болгохын тулд зөв дадал хэвшилтэй, эрүүл гэр бүлийг бий болгоё. Зөв зуршилтай байя. Тийм хүслээр л би энэ ажлыг эхлүүлсэн. Манайхаар заавал зочлоорой. Нарны хураагуураа ашиглаад тогоо асаагаад хэрэглэчихнэ. Асар, саравч гаргаад барьж болно. Би баян, мөнгөтэй хүн биш болохоор мэдээж хооллож чадахгүй. Тэгэхээр өөрсдийнхөө хоол унд, хөнжил гудас гээд ахуйн хэрэглээгээ сайн базааж ирээрэй.  Тэгээд тавин ямаа саана уу, таван ямаа саана уу өөрийнхөө тааваар сүү сааж  цагаан идээ хийгээд аваарай. Би нэг удаа Японы хөдөө тосгонд шөнө 2 цаг өнгөрч байхад  түншүүдтэйгээ явж байлаа.  Хөдөө газар учраас ямар ч машин байхгүй. Тэгээд би улаан гэрлээр гарах гэтэл түншүүд маань зогсоосон. Яагаад болохгүй гэж, машин байхгүй гялс гарчихья гэхэд хаа нэгтээгээс хүүхэд харж байвал яах уу гэсэн. Энэ үгийг би байнга бодож явдаг. Үнэндээ биднийг ч гэсэн хаа нэгтэйгээс хүүхэд харж байдаг. Тиймээс зөв соёлтой, хариуцлагатай амраарай гэж хэлмээр байна. Бидэнтэй холбогдох утас 99021624.

-Ярилцсанд баярлалаа.   

ЯРИЛЦСАН Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-27 09:01

Ямар эерэг м####чин бэ

Зочин
Зочин
2022-06-27 09:02

Очиж амрах хүмүүс нь соёлтой байж үзээрэй

Зочин
Зочин
2022-06-27 09:13

Ямөр з####хуу хүмүүс вэ

Зочин
Зочин
2022-06-27 09:14

Манайхааанд гэхдээээ ####цайгаа дэлгэж хэвтчихээд ажил голооод хийхгүй тэгсэн хэрнэээ улс төрлүүгэээ хамаг болохгүй бүтэхгүй юмааа чихэж суудаг хүмүүс их шүү

Зочин
Зочин
2022-06-27 09:15

Цагаан идэээ шиг сайхан юм хаана байна. Очооод хийчих хүмүүс байгаа л байгаа байхдаа

Зочин
Зочин
2022-06-27 09:15

zalhuuuu zalhuuuu manaihaaan ymiiig amarchilah gesen ajil hiih durgvi hvmvvs ih

Зочин
Зочин
2022-06-27 09:16

heregtei ng ni harwal mash hereg bolohoor zvil bn daa

Зочин
Зочин
2022-06-27 09:21

Монголоо өв иймэрхүү хүмүүсээр дамжин өвлөгдөн үлддэг байгаа шүү

Зочин
Зочин
2022-06-27 09:50

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Зочин
Зочин
2022-06-27 10:12

Архи уудаг хүмүүс очвол шууд буудаад ####аад хөөгөөд явуулаарай.

Хариу
Хариу
2022-06-27 10:24

Нэгэнт очсон бол хүн шиг амраарай. Амрана гэдэг чинь архи дарс хэрэглэх, ухаанаа ####дсан м#### болно гэсэн үг биш гэдгийг санаж байгаарай. Сайхан амраарай.

Зочин
Зочин
2022-06-27 10:27

сайн байна өө. Очсон хүмүүс нь хүнлэг байгаа рай даа

Zochin
Zochin
2022-06-27 10:57

Buyantai sn ajil ekhluuljee.Amjilt!

Зочин
Зочин
2022-06-28 05:40

ЭНЭ МАШ ЗӨВ АЖИЛ СЭДЖЭЭ.ҮНЭХЭЭР ХЭРЭГЖИЖ ЧАДВАЛ МОНГОЛЫН НӨХЦӨЛД ИХ ТОХИРСОН ОЛОН ТАЛЫН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ДЭМЖИХ ЁСТОЙ АЖИЛ ... АМЖИЛТ ХҮСЬЕ .

Зочин
Зочин
2022-06-28 09:03

баяр хүогий.

Зочин
Зочин
2022-06-28 12:48

Эерэг өөрчлөлттэй , мундаг хүн юм аа.

Оюунаа Хо
Оюунаа Хо
2022-06-28 14:42

Баяр хүргэе, баярл####аа, амжилт хүсье. Нэгэн цагт очноо. Сайхан санаачлага байна.

Зочин
Зочин
2022-06-28 16:32

Баяр хүргэе.Очих юмсан.Очиж идээ борлуулах шилдэг өв уламжл####ын аргыг зааж өгч өвлүүлэх юмсан.

Оспан
Оспан
2022-06-28 18:23

Нутгийн дүү сайн уу сайхан ажил хийж байгаа юм байн амжилт би ховд сумын хүн одоогоор қазақстанд түр буй нутаг очхоор очих болносайн сайханыг хүсье

с.эрдэнээ.
с.эрдэнээ.
2022-06-29 08:42

Баярл####аа.

Oyun
Oyun
2022-06-29 16:22

Ymar saikhan setgel ve.Bayr khurgij, amjilt khusie. Za manaikhaan iim saikhan setgel deer us khiivdee.Mash soeltoi,tseverkhen amraarai daa. Saikhan amartsgaagaarai Bugded amjilt khusie.

Холбоотой мэдээ

Back to top button
21
0
Would love your thoughts, please comment.x
()
x