НийгмийнСПОРТ

“Бүртгүүлээгүй бол барилдуулахгүй” гэсэндээ ч хүрдэггүй, бөхчүүдээ алагчилдаг Ц.Магалжав

Улсын арслан Э.Оюунболд үндэсний бөхийн дэвжээндээ эргэн ирлээ. Допинг хэрэглэсэн, давтан илэрснийг нь таг чиг мартаад уянгын халил дүүрэн угтан авлаа, монгол түмэн. Улсын аварга цолоо хураалган, барилдах эрхээ хасуулж, аавыгаа алдсан гээд өнөөг хүртэлх хугацаанд Э.Оюунболдод хэцүү байгаа юу гэвэл хэцүү байгаа.

Алдаа гаргасан бол зохих ёсны шийтгүүлж, хариуцлага хүлээх нь зүй ёсны зүйл. Хэн ч энэ замыг тойрч бус дайрсаар ирсэн. Харин Э.Оюунболд арай өөр замаар яваад байх шиг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Э.Оюунболдын төрсөн нутаг болох Хэнтий аймгийнх. УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ мөн түүнтэй нэг нутаг бүр нэг сумынх, багш нь. Э.Оюунболд шүүхэд баавартай гэгч нь ялж, сүүлд хасуулсан найман жилээ хүртэл сэргээлгэхэд нутгийн ах нар, нөлөө бүхий томчууд нөлөөлөөгүй гэх баталгаа үгүй.

За, ямартай ч Э.Оюунболд хэл ам хийн, шүүхэдсээр байгаад буцаад ирлээ. “Үнэн яллаа” гээд сэтгэлийн хөдлөлөөр дүгнэхэд арай л эртэднэ. Монголд шударга ёс, хууль бүх хүнд тэгш үйлчлэхгүй байгааг эндээс харж болно. Учир нь өнгөрсөн жил Э.Оюунболдтой хамт гурвын гурван бөх допингийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ дөрвөн жилээр хасуулсан. Тэд өнөөдөр шийтгэлээ хүлээгээд барилдахгүй байгаа. Дахиад гурван жил хүлээнэ. Хэл ам хийн, шүүхдээгүй нь тэдний буруу биш.

Төрийнхөө шийдвэрийг хүндэтгэн, дуугүй байснаараа хохироод үлдсэн, Э.Оюунболд хожсон жишээ нэг бус. 2019 онд улсын наадмын дараа Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нараас допинг илэрч, барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан. Ялгаатай нь Э.Оюунболд шүүхэдсэн, Д.Цэрэнтогтох шийтгэлээ хүлээгээд явсан. Баянхонгорын начин шийтгэлээ дуусгаад одоо л дэвжээндээ эргэн ирж буй.

Ер нь Э.Оюунболдын кэйс үндэсний бөхөд төдийгүй бусад салбарт маш буруу үлгэрлэл, жишиг болно. Хэн нэгэнэ бөхөөс допинг илрэхэд “Шүүхдээд цайруулчихна, шийтгэлээ хөнгөлүүлчихнэ” гэсэн андуу бодолтой болж, буруу жишиг тогтох нь.

Допингийн асуудлыг гаарахад нөлөөлж буй зүйлсийн нэг нь МҮБХ, хэлсэндээ, шийдсэндээ байдаггүй, эргэж буцдаг Ц.Магалжав тэргүүн. Н.Батсуурийг допингийн шийтгэлээ дуусгаад эргэн ирэхэд яасан билээ дээ. Бөхчүүд эсэргүүцэнгүүт тэдний аясыг харж байгаад “Цахимаар урьдчилан бүртгүүлээгүй” гээд барилдуулаагүй. Н.Батсуурь аварга олон түмэн, аавынхаа өмнө эвгүй байдалд ороод үлдсэн. Дараа нь Цагаан сарын барилдаанд ч зодоглуулаагүй.

Гэтэл өчигдөр яав. Э.Оюунболд бүртгүүлээгүй шууд ирэхэд юу ч хэлсэнгүй. “Цахимаар бүртгүүлээгүй” гэж ч дуугарсангүй. Тайлбарлагч нь “Э.Оюунболд арслан бүртгүүлэлгүй шууд хүрээд ирлээ” гэж зарлаад л барилдуулсан. Хэн нэгэнд шаардлага тавьж байгаа бол бүгдэд нь тэгш хандах хэрэгтэй. “Бүртгүүлсэн байх шаардлага тавьбал Э.Оюунболдыг барилдуулахгүй гэсэндээ эсэргүүцлээ гэж хүмүүс шүүмжилнэ” гэж Ц.Магалжав айчих шиг боллоо.

Допинг хэрэглэн, бусдаас илүү болох гэсэн бөхчүүдийн хүсэл бус МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын эргэж буцсан шийдвэр, бөхчүүдэд ижил бус хандсан хандлага допингийг улам өөхшүүлсээр байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-27 12:47

ЗӨВ ШДЭЭЭЭ

Зочин
Зочин
2022-06-27 12:48

Цолоо хура�##�гаж, барилдах эрхээ хасуулж, аав нь тэнгэрт одож… хувь хүний хувьд нурж эмтрэхээс аргагүй цаг үеийг туулЖ ЯВАА ХҮНДЭЭ ХӨӨРХИЙ НЭГ ТАЛААРАА

Иргэн
Иргэн
2022-06-27 23:21
Reply to  Зочин

Хуцаа хуц.Мулгуу махан бөмбөг за�##�ны барилдаанд найраа хийж үзүүрт хүрчихээд увайгүй авгай шиг хов жив хутган үймүүлэх ажлаа хийгээстэй...Заазны эрлийз хөгшин бух шиг болчихсон допингчин барилдана гэж юу байхав

Зочин
Зочин
2022-06-27 12:49

Монгол хүн бүр бөхдөө хайртай бдагийн адил бөхчүүд минь бие биедээ хүндэтгэлтэй байж түмэн олондоо сайхан сэтгэгдэл баяр баясг�##�анг бэлэглэж байгаарай.Оюунболддоо амжилт хүсье улам сайн хичээгээрэй.

Зочин
Зочин
2022-06-27 15:09
Reply to  Зочин

Допингид нь амжилт хүсээд байгаа юм уу.Багахан б�##�айраараа Одоо ч гэсэн шинжилгээ өгвөл 4 хорны нэгний үлдэгдэл байж л байгаа.Монгол уламжл�##� ОЮУНБОЛДоор устах нь ээ

Зочин
Зочин
2022-06-27 12:49

Нулимс гар�##�гүүдээ арггүй 8жилийн чанга авчихсан з�##�уу хүү шүү дээ,олон зүйл бодогдсон байх,аавыгаа бодсон????ах нарыгаа бодсон байх????️‍♂️ард түмэнээсээ нэг өдөр уучил�##� гуйхаа мартаж болхгүй????,үзэгч ард түмэн бол эргэлзэж байна юу болов энгээд допингоо зөвшөөрчихвүү эсхүл үндэсний өв соёлоо энгээд устаграар шийдчихвүү гэх үүнд ү.б.холбоо хариулт өгөхийн байлгүй

Зочин
Зочин
2022-06-27 12:50

энэ хүнийг сайхан барилдахад бүгд магтаж байсан жоохон �##�даа гаргахад нөгөө тэнгэрт тулт�##� магтаж байсан хүмүүс сөрөг зүйлээр харлуулж гоочилж байсан зарим зүйл дээр бид хэтэрхий нэг т�##�ыг барьж байна даа Э.Оюунболд арслангаар бахархаж байлаа маш их тэвчээр хатуужилтай хүн юм.

Зочин
Зочин
2022-06-27 12:51

Эр хүн �##�даа л биз дахин �##�даагаа давтахгүй байхад болно ард түмэндээ зөндөө л муугаар хэлүүллээ барилдах эрхээ хасууллаа эцгээ �##�длаа маш хэцүү байгаа энэ з�##�ууд.Тэгээд бэртэлтэй хэрнээ барилдаж шөвгөрч тугандаа мөргөж байгаад уйлж байна одоо энэ з�##�ууг бүү муул сайн дэмж сайн бөх

Зочин
Зочин
2022-06-27 12:57

Батсуурь Даянаварга цолыг хурааж, эрхийг хасах хэрэгтэй! Цагдаа зодно, Лхагвадоржийн нугас таслах оролдлого хийнэ, Санжаадамбын жавжийг урна, өрсөлдөгч бөхийнхөө толгойг муужирт�##� цохино .... хамгийн новшийн амьтан.

Зочин
Зочин
2022-06-27 13:00

Допингчин Оюунболд Оюук Хүүк 2той 1 нутаг болохоор цолоо хура�##�гаагүй барилдаж болно. Үүнийг л дабль стандарт гээд байгаам жүү

Зочин
Зочин
2022-06-27 13:00

цолоо �##�дсан _ дараа нь ааваа �##�длаа _ тэгээд одоо __ үзүүрлэлээ_ мөнч сэтгэл хямр�##�тай байгаа _яахав эр хүн даваад гарнаа__ баяр хүрэге__ аврага __ цолоо буцаагаад аваарай _ерөөе__

БИ БУРИАД
БИ БУРИАД
2022-06-27 13:41

ОЮУНБОЛД БОЛ ДОПИНГ ОГТХОН Ч ХЭРЭГЛЭЭГҮЙ. ХУУРАМЧ ЦААСНААС БОЛООД ДОПИНГТОЙ ГЭЖ ГҮТГЭГДЭЖ БУЙ. ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭГ СОЛЬСОН НӨХӨР ИЛ ГАРЧ ҮНЭНЭЭ ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ. СҮҮЛД ИЛЭРСЭН ДОПИНГ ГЭЭД БАЙГАА НЬ ДОПИНГ БИШ КОВИДЫН ВАКЦИНЫ ЭСРЭГ ҮЙЛЧИЛГЭЭ ГЭДЭГ НЬ НЭГЭНТ ТОГТООГДСОН. ЭГҮҮР.МН НЬ УВСЧУУДЫН МӨНГӨНИЙ БООЛ БОЛЧИХЖЭЭ.

Зочин
Зочин
2022-06-27 14:33

Зөв, х�##�х, дөрвөд, хужаа, негр, эрлийзээр нь ялга

Зочин
Зочин
2022-06-27 14:34

Оюунэрдэнэ хэр зэрэг шудрага вэ гэдэг нь харагдаж байгааш дээ. Хэнтийнх гэхээр хуулийг яаж ч зөрчиж болдог болциимуу

Зочин
Зочин
2022-06-27 14:54

манайх шиг дампуурчихсан орон хаана ч байхгүй. Дэлхийн �##�ь ч оронд шүүх нь лабраториор батлагдсан допингийн асуудлыг хэрэг үүсгэж авч хэлэлцдэггүй. Манай шүүхийнхэн допингийн асуудлаар гаргасан нэхэмжлэлийг хүлээж авахгүй байх хэрэгтэй.

ЗОЧИН
ЗОЧИН
2022-06-27 15:26

Батсуурь тэргүүтэй Увсынхан Обог яаж барилдахыг өчигдөр харчихаад шээс нь гоожиж бна. Тураад аятайхаэ болсон байна лээ. Хурд хүч нь жигдэрч. Хар хэл ам цаагуур. Бөх хүн хүнлэг өрсөлдөгчөө хүндэллэг байх хэрэгтэй Батсуурь хүний ам цуулна з�##�уу бөхийг бүүр 2 удаа шүү нугасаар нь хүчиэй хаясан .Нохой зодооноор хүчээ үзвэл таарна. Мөнхбат Бүрэнтөгсөөсөө сур�##�цв�##� таарна.

Зочин
Зочин
2022-06-27 16:43

Оюунболд 2 жилээ дуусгаад л ирж байна ноднин ямар улсын баяр хийсэн юмуу хорчин Содномдорж л шахсан шүү Обо-г яаж �######�уулах вэ гэсэн башир аргатангууд л хүнлэг бус байна.эр �##�длаа эцгээ �##�длаа тэгээд энэ бичигчид өөр яах гээд байгаан

Холбоотой мэдээ

Back to top button