ДЭЛХИЙЭнтертайнмент

Жеки Чан: Миний өвөг дээдэс монгол хүмүүс байсан

Жүжигчин Жеки Чан 1954 оны дөрөвдүгээр сарын 7-нд Хонконгт мэндэлсэн. Түүний хийсэн саяхны нэг бичлэгээрээ өвөө нь, эцэг нь монгол хүмүүс байсныг хүлээн зөвшөөрсөн байна.

Бичлэгт жүжигчин Жеки Чан хоёр залуу бүсгүйтэй ярилцаж байхдаа өвөө нь, эцэг нь Өвөрмонголын монголчууд байсан гэв. Түүний эцэг нь Шаньдун, ээж нь Аньхуйгаас гаралтай гээд түүний жинхэнэ нэрийг Фан Шилун гэдэг ба Фан гэх овог бол монгол овог гэсэн юм.

Тэрбээр хятадаар “我爸爸跟我爷爷蒙古人” хэмээсэн нь “Миний эцэг, бас миний өвөө монгол хүн байсан” гэсэн өгүүлбэр хэлсэн.

Эх сурвалж: Canews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-06-27 21:25

ӨӨРИЙГӨӨ МОНГОЛ ХҮН ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ САЙН Л БАЙНА

Холбоотой мэдээ

Back to top button