НийгмийнСПОРТ

Аваргын энтэй хүчтэн Б.Бат-Өлзий харцагын тухай СОНИРХОЛТОЙ 10 БАРИМТ

Энэ жилийн наадамд хэн түрүүлэх бол. Жил жилийн наадмын өмнө олон хүний дотор ийм асуулт эргэлдэхэд “Жилийн турш тасархай, өнгөтэй байснаараа Б.Бат-Өлзий харцага түрүүлэх болов уу” гэх таамагладаг спортын хорхойтон цөөнгүй. Өнөө жил ч мөн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат бөх, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий тасархай, бусдаасаа онцгой байгаа. 2022 онд нийт таван барилдаанд түрүүлсэн бусдаасаа тасархай амжилт.

Үүний сацуу уржигдар наадмын сорилгод түрүүлж, бэлтгэл сайтай, өнгөтэй байгаагаа харууллаа. Аваргын энтэй хүчтэн Б.Бат-Өлзийгийн тухай сонирхолтой 10 баримтыг сонирхуулъя.

Зургийн тодорхойлолт алга байна.

НЭГ: Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Б.Бат-Өлзий 1993 оны дөрөвдүгээр сарын 5-нд төрсөн.

1 хүн ба уул нарын зураг байж магад

ХОЁР: Хөдөөгийн бусад хүүхдийн адил дээл, гутлаа ханзартал барилдаж өссөн Б.Бат-Өлзий 2009 онд сумынхаа наадамд зодоглохдоо дөрвийн даваанд унав. Уг нь наадмаас өмнө Зэрэг суманд болсон таван ч өдөрлөгт түрүүлж, сумын заан болно гэдэгтээ итгэлтэй байсан гэнэ.

Нэлээд урвагар гэртээ иртэл “Чандмань сумын наадам маргааш болно” гэсэн сураг дуулдав. Шууд л тэр орой нь цемент, шохой ачсан “Пургон”-д дайгдаад Чандманийг зорьжээ. Ёстой нөгөө “явдаг цемент” гэж хэлүүлмээр амьтан тэнд очоод түрүүлж, сумын заан болсон юм. Тухайн үед Б.Бат-Өлзий үндэсний бөх бэлтгэл хийдэггүй байж. Хонь хариулж яваад л барилдаад сумын наадмын түрүү бөх болсон нь тэр.

6 хүн, зогсож буй хүмүүс, богино өмд ба гадаа нарын зураг байж магад

ГУРАВ: Сумын заан болсондоо урамшсан тэрбээр үндэсний бөхөөр тууштай барилдах, бэлтгэл хийхийг туйлын их хүсчээ. Тиймээс бөх болох хүсэлдээ хөтлөгдсөөр дараа жил нь Улаанбаатар хотод ирж, “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд оров.

зогсож байна, адуу ба гадаа нарын зураг байж магад

ДӨРӨВ: Малын захад исгэрч явсан хүн их хөлийн газар ирээд дасах амаргүй байсан нь мэдээж. Бэлтгэлээ хийх зардлаа олно, амжиргааны мөнгө хэрэг болно. Гэрээ санана. Аав, ээждээ нэмэр болох, сурах, бэлтгэл хийх мөнгө олохын тулд ажил гололгүй хийдэг байжээ.

ТАВ: Б.Бат-Өлзий “Шонхор”-д сурч байхдаа үндэсний бөхийн бэлтгэлээ аймгийн начин Батбаатараар, чөлөөт бөхийнхийг Гавьяат тамирчин Б.Болдоор заалгасан.

Зургийн тодорхойлолт алга байна.

ЗУРГАА: 2013 онд цэргийн начин, дараа нь аймгийн харцага цол хүртсэн юм.

ДОЛОО: 2014 онд Ховд аймгийнхаа наадамд үзүүрлэн аймгийн заан, Орхонд түрүүлж, аймгийн арслан болжээ.

Зургийн тодорхойлолт алга байна.

НАЙМ: Б.Бат-Өлзий улсын наадамд анх 2015 онд барилдахдаа дөрвийн даваанд Ч.Санжаадамба аваргад өвдөг шороодсон. Дараа жил нь төрийн наадамд зодоглохдоо аймгийн арслангаас шууд улсын харцага болж шуугиулсан юм.

Улсын харцага Б.Бат-Өлзий Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг хоёр дахь удаагаа  хүртэв

ЕС: Жил жилийн Цагаан сарын барилдаанд бөхчүүд ихээхэн ач холбогдол өгдөг. Тухайн жилийнхээ, улсын наадмын өнгийг шинждэг, Цагаан сарын барилдаанд түрүүлсэн, дээгүүрсэн барилдах бөх цолоо ахиулдаг гэлцдэг. 2018 оны Цагаан сарын барилдаанд Б.Бат-Өлзий түрүүлж, монгол түмнээ баярлуулсан.

Зургийн тодорхойлолт алга байна.

АРАВ: Өнгөрсөн жил улсын наадмыг өнжин, Хүй долоо худагт зохион байгуулсан 256 бөхийн барилдаанд Б.Бат-Өлзий түрүүлсэн. Энэ онд УИХ-ын нэр бүхий гишүүд Хүй долоо худгийн барилдаанд цол олгох хуулийн төсөл санаачилсан. Хэрвээ тус хуулийг батласан бол Б.Бат-Өлзий улсын арслан цол хүртэх байв. Гэхдээ тус хууль дэмжигдээгүй. Наадамчин олон улсын арслан битгий хэл аваргын эрэмбэ, эн түүнд бий гэж үнэлж, дээлийнх нь захыг мушгидаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-28 09:26

Гайх�##�тай олон уран мэх сайхан барилдаанаарааа ард түмнээ олон удаа баярлууулсан даа

Зочин
Зочин
2022-06-28 09:27

Таньд эрүүл энхийг хүсий бахархаж явдаг шүү

Зочин
Зочин
2022-06-28 09:27

Manai hvvgiin shvteen boh

Зочин
Зочин
2022-06-28 09:28

Ih ch olon udaagiin barildaanaaraa bus#ad vlger jisheee vzvvvlsendeee

Зочин
Зочин
2022-06-28 09:29

Олон жил сайхан барилдаан үзүүлсээр ирсэн бөхдөөө хөөрхий

Зочинчсрол
Зочинчсрол
2022-06-28 10:10

Энэ з�##�ууг энэ жил зогсоох хүчтэн х�##�хын хавтай дээр лав байхгүй.

иргэн
иргэн
2022-06-28 10:15

ЭНЭ ЗАЛУУ ҮНЭХЭЭР САЙН БӨХ, АВАРГА БОЛЖ МАГАДГҮЙ. ГЭХДЭЭ АВАРГА БОЛООГҮЙ БАЙХАД НЬ ИНГЭЖ ДЭМИЙРЭХ НЬ БУРУУ. ЭНТЭЙ Л ЮМ БОЛ АВАРГА БОЛОХ НЬ ЯАСАН ЮМ.

Холбоотой мэдээ

Back to top button