ВИДЕО КОНТЕНТСурвалжилга, Нийтлэл

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Гутал, шилээр дүүрэн “East” төвийн гаднах автомашины зогсоол ажиллаж байна

ВИДЕО:

Баянзүрх дүүргийн 13-р хороололд байрлалтай “East” төвийн шатсан барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг Нийслэлийн ЗДТГ-аас гаргаад буй. Улмаар эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын удирдлагыг хэлэлцээрийн ширээнд урьсан гэх.

Түүх сөхвөл “East” төвийн сууринд өмнө нь Манжийн төрийн үеийн “Бат цагаан” нэртэй шорон байсан. Тус шоронд гамингууд Монголын эх оронч баатар Манлай баатар Ж.Дамдинсүрэнг хорьж байсан. Мөн анхны долоогийн нэг Д.Бодоо, С.Данзан зэрэг язгууртнуудыг энд хорьж, эрүүдэн шүүсний эцэст Шар хаданд аваачин буудсан. Түүнчлэн 1930-аад онд Д.Нацагдорж, Б.Ренчин, С.Буяннэмэх, Д.Намдаг нарыг тус шоронд хорьж байсан гэдэг. Харин 1992 оноос тус барилгыг худалдааны зориулалтаар ашиглаж байжээ. Гэвч 2011 оны нэгдүгээр сард гал гарснаас хойш үйл ажиллагаа явуулаагүй, түймрийн дараах тэр хэвээрээ өнөөдрийг хүрсэн.

Манай сайтын сурвалжлах баг “East” төвийг зорилоо. Тус төвийн гадна талбайг автомашины зогсоол байдлаар ашигладаг аж.

Биднийг очиход үүдэнд нь харуулын жижиг ягаан байр, түүний хойно мөн жижиг модон дүнзэн байр байв. Харуулын байранд тэтгэврийн насны эмэгтэй хүн сууж байлаа. Түүнээс уг хашаанд өдөрт хэчнээн хүн машинаа тавьдгийг, орлогыг нь юунд зарцуулдаг зэргийг тодрууллаа.

ХАРУУЛ: ЦАГДАА НАР ХОРИГДЛУУДЫГ ХАЙЖ ИРДЭГ

Тэрбээр "Манайх энд хоёр жил болж байна. Анх дээд талын жижиг модон байшинд амьдардаг байсан. Тэгээд манайх хувиасаа мөнгө гаргаж, энэ хамгаалалтын байрыг барьсан. Өнгөрсөн оны арван сард барьсан. Хашаагүй байхаас нь л байж байна. Хашаагүй байхад архины хамааралтай хүн дүүрэн байсан. Сургуулийн хүүхдүүд бол байнга орох гэдэг. Тэд нартай байнга хөөцөлдөж байна. Цаад талд нь өндөр хүчдэл байдаг тул хүүхэд оруулчихгүйг л хичээдэг. Мөн хорих ангиас оргосон хоригдлуудыг цагдаа нар хайж ирдэг. Хамгийн сүүлд гэхэд, тавдугаар сард хоёр цагдаа, траншейны нэг хүнтэй хамт ирээд дотогш орж нэгжлэг хийсэн.

Нөхөр бид хоёрт цалин мөнгө байхгүй тул машины зогсоолын орлогоор өөрсдийгөө цалинжуулж, амьдралаа залгуулдаг. Энд бол зохих ёсны зогсоол байхгүй. Өдөрт 20 гаруй хүн машинаа тавьдаг. Түүнийхээ орлогоос сар бүр 200 мянгыг “East” төвийн эзэмшигчид өгдөг.

Өчигдөр хотын дарга ирээд явсан. Дотогш бол ороогүй. Зургийг нь дарж байгаад явсан. Явахдаа "Долдугаар сарын 1-нд “East” төвийг буулгахаар гараарай" гэж хэлсэн. Гараад ажилгүй одоо яадаг юм байгаа юм" хэмээв.

Бид хамгаалалтын ажилтнаас мэдээлэл авчхаад “East” төв рүү орлоо. Хойд талынх нь хаалгаар орох боломжтой байдаг аж.

ЭЗЭНГҮЙ ГУТАЛ, АРХИНЫ ШИЛЭЭР ДҮҮРЭН “EAST” ТӨВ

Нэг давхрын цонхнуудыг бүгдийг нь битүүлжээ. Харанхуйд гэрэл тусгаж ороод өрөө болгоныг нэгжлээ. Юуг ч юм хайж яваа тэнүүлчин шиг л. Архи, пиво, усны сав, шилэн хөвөн, эзэнгүй гутлууд газраар хөглөрнө. Өрөөсөн нь хаа буй нь нь үл мэдэгдэх гутлууд. Цүнх, ном, данх гээд өчнөөн юмс. Хогийн машин ирээд ачвал 10 машин лав дүүрэх байх.

Чийг, тоос үнэртэнэ. Газар гишгэх бүрийд төмөр, лаазнууд харшилдан тас, няс хийн "хөгжимдөнө". Дээврээс дусаал гоожно. Төмөр хоолойнууд зэвд идэгджээ. Зарим нэг өрөөнд ус тогтож. Эзэнгүй ганц хар сандал, урд нь усны сав байх. Хэн нэгэн орж ууж, суусныг гэрчлэх мэт. Бас өөр нэг өрөөнд тоосонд дарагдсан шар гудас аятай зүйл, хажууд нь хэр даг болсон даавуу. Бодвол хэн нэгэн нөмөрч хэвтсэн бололтой. Тэр өрөөний хананд баас нялаастай. Хажуу талынх нь өрөөнд малын шатаж, харласан яс байх. Харанхуй, хүйтэн энэ газраар ороод гарахад нэг ийм.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Яриа, хэлэлцээ хийгээгүй атлаа эзэмшлийнх нь талбай дээрх барилгыг буулгаж, нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгоно гэж мэдэгдэн, төр хувийн хэвшилд хүндэтгэлгүй хандав. 8913 м.кв эл газрын эзэмшил нэгээс нөгөөд долоон удаа шилжиж, одоогоор “Пром-Импорт” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа юм. Тус компани нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд захирал, хувьцаа эзэмшигчээр Хатбаатарын Золжаргал гэж хүн байна. Гадаад худалдаа, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Хамгийн сонирхолтой нь тус компани эл газрыг 2022 оны гуравдугаар сараас эхлэн өмчилжээ. Үүнээс нэг логик уншигдахаар. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийн хамаарал бүхий хүн рүү эл газрыг шилжүүлж, нураах гэж байна уу гэж хардаж болохоор. Тиймдээ ч харуулын ажилтанд долдугаар сарын 1-нд нураана гэж итгэл төгс хэлсэн байж болох.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 28, 2022 17:50

Яг ийм цаг үеэн мэдэрсэн чух�##� сэдвүүүдийг олж нийтэлдэг эгүүртэээ т�##�архий. Энэ бол маш удааан оршиж байгааа б�##�гас. Эзэмшилтэй гэх нэрийтлэээр архичидын байр, авио машины зогсоолоор ашиглагдаж хүн дарагдахаар б�##�гас

Зочин
Зочин
6 сар 28, 2022 17:52

Эзэнтэй бол эзэмшигч нь юмандаах эзэн болж үгүй бол төрийн өмч болгож ямар нэг хэрэгтэй байгууламж болгосон дээр шүү

Зочин
Зочин
6 сар 28, 2022 17:53

Manai hotiiin darga maani ugni ezemshigtei ni tohirch chadwal ene saihn talbaid olond heregtei ym baiguulahsan

Зочин
Зочин
6 сар 28, 2022 18:05

Ай хөөрхий улааан чулуутын хогын цэг цаашааа юм бна шдэээ доторх нь хотын төвдөөө ийм аймшигийн б�##�гастай газар манай орнооос өөр газар байдаг болов уу даа

Kca
Kca
6 сар 28, 2022 19:31

Батцагаан бол яг ч энэ суурин дээр байгаагүй юм аа. Арай баруун хойхно 40 метр орчимд байсан.

ҮНЭН
ҮНЭН
6 сар 28, 2022 21:22

ӨМЧ ЭЗЭНГҮЙ УДЛАА ДУУЛАГА ХУДАЛДААНД ОРУУЛААД ЗАРНА УУ. УУЛЫН АМАНД БАЙГАА ГЭРҮҮДИЙГ МУУХАЙ БАЙНА ГЭЭД НУРААЧИХСАН СУМЪЯАБАЗАР НЭГ АРГА СЭДЭЭЧ

Зочин
Зочин
6 сар 28, 2022 21:44

сүгитэй гсэн

Зочин
Зочин
6 сар 29, 2022 13:35

За энэ бөхөө дарга юу л хийх болдоо иргэд дарга нарт итгэл үнэмшилгүй болсоон

Зочин
Зочин
6 сар 29, 2022 18:34

Хотын төвдөө үнэр танар нь тогтохын аргагүй ,хогийн цэг өчнөөн олон жил байлгаж байх ч гэж.

Зочин
Зочин
6 сар 30, 2022 13:09

ХОТЫН ХОГИЙГ ЗОРИГТОЙ ЦЭВЭРЛЭХ НЬ ЗӨВ.ХЭН Ч АШИГЛАХГҮЙ ХОТЫН ӨНГӨ ДАРСАН ЭМХ ЗАМБРААГҮЙ БАЛГАСУУДЫГ ЦЭВЭРЛЭХИЙГ ДЭМЖИЖ Б.А.ХОТЫН ДАРГАД АМЖИЛТ ХҮСЬЕ.

Oderdene
Oderdene
6 сар 30, 2022 14:57

East night club bailaa hamgiin deed davhardaa 2006 ond gerlee geed naiz ohintoigoo shine jileer orj bilee goy barilga blaa

Зочин
Зочин
7 сар 1, 2022 08:25

Юутай ч ийм новшийн заваан барилгыг буулгаж �######�уулах болсон нь яамай. Өчнөөн жил нүд хорсгож ад үзэгдсэн гээ.
Хотын дарга аа, дараачийн асууд�##� архичид, орон гэргүй тэнүүлчид шүү

Холбоотой мэдээ

Back to top button