Нийгмийн

Хуримтлалтай Монгол аяны 1 өрөө байрны эзэн Үндэсний Их Баяр наадмын өмнө тодорно

Жил бүр Худалдаа, хөгжлийн банкнаас зохион байгуулдаг Байртай, хадгаламжтай “Хуримтлалтай Монгол” аян дуусахад ердөө хоёр хоног үлдээд байна.  Энэ удаагийн аян маань 2022.03.01-ний өдрөөс эхэлсэн ба өнөөдрийг хүртэлх хугацаанд хуримтлалаа нэмэгдүүлсэн азтай, одтой 75 харилцагчийнхаа хадгаламжийг нь 500,000₮ - 2,000,000₮ - р урамшуулаад байна.

Хуримтлалтай Монгол 2021 аяны хүрээнд супер хонжворын эзэн маань байрныхаа түлхүүрийг хүлээн авч гал голомтоо бадраасан. Тэгвэл энэхүү аян маань дахин нэг иргэний гал голомтыг тун удахгүй бадраах гэж байна.

Харилцагчид 2022.03.01-2022.06.30-ны хооронд 6 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд цуглуулсан бүх эрхээрээ байрны урамшуулалд хамрагдах юм. Супер урамшуулал 1 өрөө байрны эзнийг Үндэсний их баяр наадмын өмнө буюу 7-р сарын 9-ний өдөр 18:30 цагаас БОЛОВСРОЛ ТВ-р шууд тодруулна.

Зөвхөн супер урамшууллын эзэн тодроод зогсохгүй энэ 6 сарын азтай 25 харилцагч ч бас тодрох юм. Учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалан хуримтлалаа үүсгэж 1 өрөө байрны эзэн болох алтан боломжийг бүү алдаарай.

6 сарын 30-ны өдрөөс өмнө өөрт ойр байрлах ХХБ-ны салбар, тооцооны төвд хандан хадгаламжаа нээлгээрэй. ХХБ-ны харилцагчид маань TDB Online апплекэйшнээр дамжуулан хуримтлалаа үүсгэх боломжтой.  

Урамшууллын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авч болохоос гадна урамшууллын эрхээ ЭНД дарж шалгах боломжтой.

Хуримтлалтай Монголыг Бүтээцгээе

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button