Сошиал трэнд

Ерөнхий сайд өнөөдөр 42 нас хүрч байна

Монгол Улсын Ерөнхий сайд 1980 оны зургадугаар сарын 29-нд төрсөн. Тэр өнөөдөр 42 нас хүрч байна.

Л.Оюун-Эрдэнэ 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын ЕБС-ийг дүүргэж, "Бэрс" дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Харин 2008 онд МУИС-д эрх зүйч мэргэжил эзэмшээд, 2015 онд Харвардын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан "гэдэг". Түүнийг Харвард төгссөн гэдэгт эргэлздэг хүн цөөнгүй ч төгсөлтийн үйл ажиллагаанд оролцон, диплом гардаж буй бичлэг нь бий.

Мөн өнөөдөр "Хэро" тодотголтой найруулагч Б.Баатар түүнд инстаграм хуудсаараа дамжуулан төрсөн өдрийн мэнд хүргэсэн байна. Тэднийг ах, дүү хоёр гэдгийг улс төрийн хүрээнийхэн төдийгүй олон нийтийн зарим хэсэг мэднэ. Гэвч "Хэро" Б.Баатар нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай урт хугацаанд хамтран ажилласан ч өдгөө цусан төрлөө дагаад ч уу, МАН-д, Л.Оюун-Эрдэнийн талд ажиллах болсон.

Ах, дүүгийн харилцаагаа тийм ч ил зарлаад байдаггүй Б.Баатар өнөөдөр "Дүүдээ баяр хүргэе" гэж бичжээ. Хэдийгээр хувь хүмүүсийн харилцаа ч улс төрийн нөлөө бүхий хоёр хүн өдгөө нэг туган доор байгааг эл "нээлттэй" үйлдэл харуулах шиг.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-29 15:23

Данхан толгойтой унхиагүй банди

Зочин
Зочин
2022-06-29 20:27

Тэгээд баяр хүргэх юмуу хаашаа юм. Хулхидахаас өөр шидгүй

Зочин
Зочин
2022-06-30 12:09

Ийм тэнэг хүнээр төр удирдуулаад байж байгаа царайгаа хар. Одоо Үндсэн хуулийг самрах нь дутаад данхагнаад явах

Зочин
Зочин
2022-08-24 10:19

Ямар нэг ажил эхэлдэг. Төгсгөл байхгүй. Энэ аймаар з�##�ьт этгээдээ явуулаач ээ: Энэн дорвол Сү Батболд, Хүрэлбаатр нэрын �##�ь нэг нь дээр: Оуюэ Эрдэнэ тэр нурсан тосгондоо очиж сахиулаа хийх хэрэгтэй. Тэр тосгоноо сайжруул.

Холбоотой мэдээ

Back to top button