СПОРТ

Улсын наадамд хамгийн олон түрүүлсэн харваач Ч.Мөнхцэцэг

Улсын наадмыг үндэсний сургүйгээр төсөөлөхийн аргагүй. Үндэсний спортын, монгол наадмын түүхэнд хамгийн олон түрүүлсэн харваач бол Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, дархан мэргэн, Гавьяат тамирчин Чойжинсүрэнгийн Мөнхцэцэг.

Ардын хувьгалын 57 жилийд ойд хоёр дугаар байрт шалгарсан нь түүний айсуй амжилтын эхлэл байлаа. Түүнээс хойш дөрвөн жилийн дараа буюу 1982 онд Ч.Мөнхцэцэг улсын наадмаас анхны түрүүгээ хүртсэн. Тэр жил Б.Цэндбазартай оноо тэнцэн, товхолсон. Улмаар улсын мэргэн цол авсан түүхтэй.

Тэрбээр улсын наадамд 1985 онд түрүүлж хошой мэргэн, 1993 онд гоц мэргэн, 1994 онд гарамгай мэргэн, 1997 онд даяар дуурсах мэргэн, 1999 онд дархан мэргэн болсон юм. Улмаар улсын наадамд хамгийн олон буюу зургаан удаа түрүүлсэн ажилтын эзэн болж, дээд амжилт тогтоожээ. Төрийн наадамд түүнээс олон түрүүлсэн харваач үгүй.

Үндэсний бөхөд Б.Бат-Эрдэнэ аварга амжилтаараа хэчнээн дархлагдаж үлдлээ. Үндэсний сураар яг түүнтэй дүйх амжилтыг гаргасан харваач бол Ч.Мөнхцэцэг.

Түүний аав Р.Чойжинсүрэн хошой мэргэн, эгч Ч.Мөнхтуяа, ах Ч.Мэндбаяр, нөхөр Б.Энхбаатар нар нь спортын мастер цолтой.

Тэрбээр улсын наадамд 1978, 1992, 1995, 1996  онд II, 1980, 1986, 1988, 2000 онд III байр эзэлжээ. Ч.Мөнхцэцэг дулааны улиралд үндэсний сураар, хүйтрэхээр тэшүүрээр гулгадаг байв.

Тэрбээр Монгол Улсын найман удаагийн аварга тэшүүрчин. Дархан мэргэн Ч.Мөнхцэцэг 1998 онд Гавьяат тамирчин цол хүртсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-30 09:11

Гайх�##�тай юмааа. Таньд эрүүл энх хамгийн сайхныг хүсий бахарх�##� минь

Зочин
Зочин
2022-06-30 09:12

Монголчуудын минь хайр хүндлэл болсон харваач эмэгтэй дээ бараг танихгүй хүн байхгүй байх

Зочин
Зочин
2022-06-30 09:12

Хайр хүрэм хүндээээ. Аз жарг�##� хүсий таньд

Зочин
Зочин
2022-06-30 09:13

Үнэхэээр хүчтэй, хурдтай, хүчирхэг эмэгтэй шүү

Холбоотой мэдээ

Back to top button