УЛС ТӨР

Г.Занданшатар: Гишүүд ээ, зун амраад явчихна гэж саналтгүй шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж байна.

Тэрбээр "Бүх гишүүд тойрог, тойрогтоо ажиллаж, ҮХНӨ-ийн асуудлаар иргэдээс санал авлаа. Ингэж явахад иргэдийн хөндөж буй хамгийн гол асуудал үнийн өсөлт байна. Ядуурал, тэгш бус байдал улам даамжирч байна. Хэдийгээр үндсэндээ гадаад хүчин зүйлээс шалтгаалсан боловч анзаарахгүй өнгөрөх эрх УИХ-д байхгүй. Шилжилтийн үеэс хойш байгаагүй хүнд цохилтыг өгч байгаа нь тодорхой байна. Инфляц 2.5 дахин өсөхөд бараа бүтээгдэхүүн болон шатахууны үнийн өсөлт нөлөөлж байна. Хүнсний үнийн өсөлтөөр бүс нутагтаа тэргүүлж эхэллээ.

Тодруулбал:

  • Төмс 970-2500 төгрөг
  • Лууван 2000-4700 төгрөг
  • Ургамлын тос 4300-9500 төгрөг
  • Байцай 3000-5200 төгрөг
  • Элсэн чихэр 2700-3750 төгрөг
  • Атар талх 1280-1700 төгрөг
  • 1 литр сүү 2830-3700 төгрөг
  • Цагаан будаа 3650-4750 төгрөг болж тус тус өссөн байна.

Шатахууны зардал өссөнтэй холбогдуулан хөдөө орон нутагт ч бараа бүтээгдэхүүн өсөж байна. АНУ, Европын холбоонд ч сүүлийн 40 жилд гарч байгаагүй асуудал болж тулгамдаад байна.

УИХ зүгээр хараад сууж таарахгүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан үнийн өсөлтийг хязгаарлах хуулийн үр дүнг дүгнэж, шаардлагатай арга хэмжээг авах боломжийг судлах хэрэгтэй байна. Оны эцэс гэхэд инфляцад ард иргэд ихээхэн нэрвэгдэхийг судлаачид анхааруулж байна.

Иймд үнийн өсөлтийг бууруулах чиглэлд ажлын хэсэг байгуулах хэрэгтэй гэж үзэж байна. Гишүүд ээ, ард түмэн УИХ-ыг шүүмжилж байна. Иймд:

  • 33 мянгаас дээш иргэн тодорхой асуудлын хүрээнд нэгдсэн бол УИХ ажлын хэсэг байгуулдаг
  • 70 мянгаас дээш иргэн нэгдсэн бол хяналт шалгалтын түр хороо байгуулдаг
  • 100 мянга ба түүнээс дээш иргэн нэгдсэн бол хууль болон тогтоолын төсөл санаачилж, яаралтай горимоор хэлэлцдэг болох хууль өргөн барьж байна. Саналыг deparliament.mn сайтаар хүлээн авна" гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэн
Хэн
2022-06-30 11:21

Хаха гоё хэлсэн. Одоо тойрогтоо очиж байгаа нэртэй шоудаад зуга�##�даад явж байгаа гишүүд зөндөө ш дээ

Гамин Боран
Гамин Боран
2022-06-30 13:14

ЗАНДАН ДАРГАА БҮҮ ЯВУУЛ ҮЗЭХ ХОШИН ШОГГҮЙ БОЛЧИХНОО ГУЙЖ БАЙНА ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button