УЛС ТӨР

Спикерийн хууль: 100 мянгаас дээш иргэний нэгдсэн санал бүрээр хуулийн төсөл боловсруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж, иргэд, сонгогчидтой уулзахад ҮХНӨ-өөс илүү үнийн өсөлтийн асуудлыг ихээхэн онцлон дурдаж, УИХ-ыг шүүмжилж байгаа талаар ярилаа.

Ингээд үнийн өсөлттэй тэмцэх чиглэлд холбогдох байнгын хороод, ажлын хэсгүүдэд үүрэг өгсөн. Түүнчлэн УИХ-ын даргын хувиар цаг үеийн асуудлаар хуулийн төсөл санаачлан, өргөн барьж буйгаа мэдэгдлээ.

Түүний санаачилсан хуулийн төсөл нь:

  • 33 мянгаас дээш иргэн тодорхой асуудлын хүрээнд нэгдсэн бол УИХ ажлын хэсэг байгуулдаг
  • 70 мянгаас дээш иргэн нэгдсэн бол хяналт шалгалтын түр хороо байгуулдаг
  • 100 мянга ба түүнээс дээш иргэн нэгдсэн бол хууль болон тогтоолын төсөл санаачилж, яаралтай горимоор хэлэлцдэг болох хууль өргөн барьж байна. Саналыг deparliament.mn сайтаар хүлээн авдаг байх агуулгатай ажээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэн
Хэн
2022-06-30 11:20

Аан. Гишүүд боловсруулсан төслөө 100,000 хүний сан�##� бүрдүүлж байж хэрэгжүүлэхэд болохоор болсон гсэн үг юм байна шдээ

Холбоотой мэдээ

Back to top button