Нийгмийн

Г.Занданшатар: Бүлэг өөрөө тарах шийдвэр гаргах юм бол тарах хуультай

Өнөөдрийн чуулганы хуралдан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа горимын санал гаргав. Тодруулбал, О.Цогтгэрэл нарын гишүүдийн өргөн барьсан Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас огцруулах боломжийг нээх заалт бүхий  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хамгийн түрүүнд хэлэлцэж өгөхийг хүссэнийг гишүүд санал хураалтаараа дэмжив. Ингээд эл хуулийн төслийг хамгийн түрүүнд хэлэлцэж эхэллээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор Д.Ганбат гишүүн үг хэлэв. Тэрбээр "Хэтэрхий олонх болсон МАН, намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний зөвлөх Х.Баттулга нарын гар хөл болсон. АН-аас сонгогдсон нэртэй хэдэн хүний гар хөл болж, МАН маш хурдтай ажиллаж, ард түмний төлөө биш хуулийг баталж байгаад харамсаж байна. Тиймээс АН-ын бүлгийг тарааж байгаагаа мэдэгдэж байна. Миний бие бүлгээс гарсан учир АН-ын бүлгийн гишүүний тоо хүрэлцэхгүй болж байна. УИХ-ын дарга та энэ шийдвэрийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулна уу" гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар: УИХ-ын үйл ажиллагаа Үндсэн хуулийн зарчимд нийцсэн байх ёстой. УИХ-ын үйл ажиллагаа бие даасан, нээлттэй, ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэн, олонхийн саналаар шийвэрлэнэ гэсэн заримд үндэслэнэ гэсэн байдаг. АН-ынхан сөрөг хүчний үүргээ гүйцэтгээч ээ. Тиймээс намын дотоод асуудалд оролцохгүй. Бүлэг өөрөө тарах шийдвэр гаргах юм бол тарах хуультай. Тиймээс хуулиа чанд сахих ёстой. Д.Ганбат гишүүний бичгийг дөнгөж сая авч байгаа учраас хуулийн хүрээнд хянаж үзнэ" гэв.

Улмаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэх хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button