УЛС ТӨР

Дарханы зам: Ерөнхий сайдын АТГ-т шалгуулах албан тушаалтнууд хэн хэн бэ

Өчигдөр /2022.06.30/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахалсан Засгийн газрын баг Дарханы замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан. Улмаар удтал нийгмийн бухимдал, улс төрийн хүрээний шүдний өвчин болсоор ирсэн энэ асуудалд Засгийн газар хатуухан байр суурь илэрхийлсэн.

Тухайлбал төсөлд зөвлөх, туслан гүйцэтгэх үүргээр оролцож буй гадаадын компаниудыг сонгон шалгаруулсан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн юм.

Тэрбээр "Та нарыг шалгаруулсан албан тушаалтнуудыг АТГ-д өгч байгаа. Мөн төслийн гүйцэтгэлд аудит оруулах саналыг Азийн хөгжлийн банканд тавина. Мөн бусад холбогдох хариуцлагын асуудлыг өөрсдийн төв Засгийн газарт тань тавина" хэмээсэн.

Тэгвэл Дарханы замын гүйцэтгэгч компаниудыг шалгаруулах болон бусад суурь асуудлуудыг анхлан шийдвэрлэж байх үе нь 2017 он. Энэ үед яг шийдвэр гаргах түвшинд ажилласан албан тушаалтнаар өдгөө ЗТХ-ын сайд асан Д.Ганбат, тус яамны ТНБД асан Ж.Бат-Эрдэнийг болон ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын газрын дарга Б.Артур нарыг нэрлэж болно.

Улс төрийн хөшигний ард "Тухайн үед Д.Ганбатын сайдын шахалт, Б.Артурын урд хөршид суралцсан хүрээн дэх танилуудын шугмаар БНХАУ-ын компаниудыг шалгаруулсан. Мэргэжилтнүүд нь хууль зөрчих эрсдэлтэйг сануулсан ч хэт хүчилж байсан" гэж яригддаг. Мөнхүү тэр үед одоогийн Зам, тээврийн хөгжлийн яамны ТНБД Ж.Бат-Эрдэнэ уг албан тушаалаа хашиж байсан нь анхаарал татах өнцөг юм.

Сайд асан Д.Ганбатын хувьд өмнө "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал байхдаа Төмөртэйн орд хүртэлх төмөр замыг төрд концессоор авсан асуудлаар яллагдагчаар татагдан шалгагдаж байв. Харин Б.Артурын хувьд яамны боловсрол өндөр, лидер залуусын нэгээр нэрлэгддэг ч хөшигний ард сүүлийн жилүүдэд элдэв асуудалд нэр холбогдон яригдах нь олширсоор байгаа юм.

Дарханы зам удааширсан өөр нэг шалтгаан нь, дан ганц хөрөнгө оруулагчтай бус байдал нэрлэгдэж буй. Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкууд уг замыг барих зардлыг босгож, улсын төсвөөс зээлийн төлөх гэрээтэй билээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр /2022.06.30/ уулазлтын үеэр хөрөнгөр оруулагч банкуудад сануулга өгсөн нь ч учиртай юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-01 15:23

Яаааг зөв

Зочин
Зочин
2022-07-01 15:23

Артур хулгайч болж гүйцсэн

Зочин
Зочин
2022-07-01 15:23

Ганбат гэж баахан зэмын хулгай хийсэн хүн байна аа

Зочин
Зочин
2022-07-01 16:00

Ганбат гэж нөхрийг Доржханд гэж б�##�айр авгайтай цуг ш�##�гах хэрэгтэй....

Зочин
Зочин
2022-07-01 16:08

Аль худлаа амаараа томорч байсныг нь тэр гэдэг юм. Ганц хоногийн дараа нөгөө том амаа үдүүлчихсэн гараа савчаад л явж таарна. Хараарай хүмүүс ээ?!

зочин
зочин
2022-07-01 17:11

маш их оройтож энэ асуудлыг сөхөж байна Эртхэн энэ байдлаар ажилласан бол ажлын ахиц өөр байх байлаа. Хятад компаний хувьд сайн ш�##�гаад улсад нь тушаав�##� эд толгойгүй болно.

Зочин
Зочин
2022-07-01 20:12

ганбат,нанзад,сугар 3с их юм гарна даа

Зочин
Зочин
2022-07-01 20:13

Ер сайд хэлсэндээ хүрэх юм байгаа биз дээ. Нэг ч гэсэн луйварчин хулгайч д�##�дарч байв�##� улс оронд хэрэгтэй юм даа

Зочин
Зочин
2022-07-01 21:06

Ганбат чинь хятад хүн.

Зочин
Зочин
2022-07-02 01:23

Хааахаааха. Нөө �##�дарт эхамг�##�ан хужаа хаачив . Хүрэлсүгтэй яухам л шоу хийгээд бдаг

зочин
зочин
2022-07-02 13:54

Артур бол жинхэнэ тендерчин... яаж Артур шиг тендерчин болох вэ гэсэн жишиг тогтоосон. Артурын урдуур улаан хөлтөн (тендер)-ийг явуулахгүй. Артур тендерийн аранга...

Зочин
Зочин
2022-07-03 18:11
Reply to  зочин

Худлаа донгос

Зочин
Зочин
2022-07-03 04:30

МАН ын бузар жишиг .4 жилд 204 КМ зам тавиад дууссангүй.

Холбоотой мэдээ

Back to top button