НИЙГЭМ

Төрийн банк нээлттэй хувьцаат компани болох танилцуулгаа өгчээ

Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу системийн нөлөө бүхий банкууд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, хөрөнгийн зах зээл дээр IPO хийсэн байх үүрэгтэй. 

Үүний дагуу системийн ТОП5 банк нээлттэй хувьцаат компани болохоор бэлтгэл ажлуудаа хангаж АQR буюу Активын чанарын үнэлгээг хийлгэж эхэлсэн билээ. Тэгвэл ТОП5 банкны нэг болох Төрийн банк бусдыгаа манлайлан нээлттэй хувьцаат компани болох бэлтгэлээ базаан өчигдөр буюу зургаадугаар сарын 30-нд эрх бүхий гурван байгууллага болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржид үнэт цаасны танилцуулгаа өгсөн байна. Хуулийн хүрээнд тус гурван байгууллагаас зөвшөөрөл гарсны дараа нээлттэй хувьцаат компани болох эрх үүсэх юм.

Сүүлийн жилүүдэд идэвхжээд байгаа хөрөнгийн зах зээлийн тоглогчдын хувьд банкуудын хувьцааг тэсэн ядан хүлээж байгаа билээ. 

ТӨРИЙН БАНК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x