УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Ч.Хүрэлбаатар: 2020 оны орлого 12.9, зарлага 13.9, алдагдал 2 их наяд байхаар төсөвлөсөн

Өнөөдөр /2019.09.26/ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны төсвийг УИХ-д өргөн барихтай холбогдуулан танилцуулга хийлээ.

Тэрбээр “Төсвөө Засгийн газрын хуралдаанаар гурван удаа оруулж хэлэлцэж байж УИХ-д өргөн барихаар болж байна. Бид төсөв хийхдээ ирэх жилүүдийн эдийн засаг ямар байхыг тооцож үздэг” гэлээ.

ЭДИЙН ЗАСАГТ НӨЛӨӨЛЖ БОЛЗОШГҮЙ ДОТООД ЭРСДЭЛҮҮД:

Хамгийн гол эрсдэл бол Саарал жагсаалтад орох магадлал хэвээр байгаа. 2015 онд маш их хэмжээний мөнгийг өршөөл, ил тодын хуулиар ил болгосон. Үүнийг олон улсын хэмжээнд том эрсдэл гэж үзэж байгаа. Мөн арилжааны банкуудад хийсэн шалгалт, мөнгө угаах террозизмтой холбоотой гэмт хэргүүд магадлал их байна.

Саарал жагсаалтад орвол зээлжих зэрэглэлд нөлөөлөх зэргээр эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлүүд бий. Сангийн яам эрсдэлээ бүрэн хэмжээнд тооцож яваа.

Хоёрдугаарт, түүхий эдийн үнэ, эрэлт нөлөөлнө. Унах эрсдэл үүсэж байна гэж үзэж байгаа. Учир нь БНХАУ, АНУ-ын худалдааны салбарт үүсэж буй маргаан манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн экспортод эрсдэл үүсэх магадлал бий.

Гуравдугаарт, өвөлжилтийн нөхцөл байдал. Улсын онцгой комиссын хуралдаан хийхэд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч магадгүй байр байдалтай байгаатай тул эдийн засагт нөлөө үзүүлж болзошгүй.

Дөрөвдүгээрт, арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө өсгөсөн эх үүсвэрийг шалгаж буй. Уг асуудлыг шийдвэрлэхэд эдийн засагт тодорхой хэмжээнд ачаалал болж, эдийн засагт нөлөө үзүүлж болзошгүй байна.

ХОЁР ИХ НАЯДЫН АЛДАГДАЛТАЙ ХЭДИЙ Ч ҮНДСЭНДЭЭ НЭГ ИХ НАЯДЫН АЛДАГДАЛТАЙ ГЭСЭН ҮГ

2020 оны төсөвт нийт 12.9 их наяд төгрөгийн орлого олохоор төсөвлөгдсөн бөгөөд үүний 10 их наядыг нь татвараас бүрдүүлэхээр байгаа. Харин 13.9 их наяд төгрөгийн зарлага гаргана гэж үзэж байгаа. Үүнээс тэтгэвэр тэтгэмжид 4.2 их наяд буюу хамгийн их, дараа нь 3.7 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулж байна. Үүнээс улсын төсвөөр хийгдэж буй хөрөнгө оруулалт бараг 2 их наяд руу орсон нь түүхэн явдал болж байна. Энэ их хөрөнгө оруулалтыг бид гаднаас авахгүйгээр хийж байгаа. Мөн 2.6 их наяд төгрөгийг цалинд төсөвлөсөн байна. 

Тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд төгрөг, нийт орлогод хоёр сангийн мөнгийг оруулдаггүй. Тогтворжуулсан сан, ирээдүйн их сангийн 1 их наядыг орлогод тооцдоггүй. Учир нь энэ мөнгийг зарцуулах ёсгүй гэж үздэг. Иймээс 2 их наядын алдагдалтай гэж байгаа ч үндсэндээ 1 их наяд  төгрөгийн алдагдалтай гэж үзэж болно.

2020 онд бонд, арилжааны банкуудаас зээл авахгүйгээр төсөвлөсөн.

Алдагдал 2018 онд төлөвлөгөөр ДНБ-ий 8 хувьтай буюу 28 тэрбум төгрөгийн ашигтай байсан. 2018 онд ашигтай байсан бол 2019 онд 5.4 төгрөгийн алдагдалтай байхаар баталсан. 2020 оны төсөөллийг үе шаттайгаар буулгаж, огцом буулгах нь их сөрөг нөлөө гардаг эрсдлийг тооцож 5.1-ээр тооцлоо. Алдагдлыг саармагжуулах зорилгоор дотоод болон гадаад бонд гаргахгүй

Т.САНТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-09-26 18:03

Орлого зарлага хоёрыг яагаад тэнцүүлж төсөвөөс хийгээч ээ ,болдоггүй юм уу,бно шүү дээ сангийн сайдаа.

Холбоотой мэдээ

Back to top button