ДЭЛХИЙ

Цахилгаан тамхи дэлбэрч, 13 настай хүүхдийн ам гэмтжээ

ОХУ-д цахилгаан тамхи дэлбэрч, 13 настай хүү эрүүл мэндээрээ хохирсон хэрэг гарчээ. Тодруулбал, 13 настай сургуулийн сурагч хүү шуудангийн хайрцгаа шалгахад нь дотор нь цахилгаан тамхи байсан гэнэ.

Хүү сониуч зандаа хөтлөгдөн амандаа хийхэд нь цахилгаан тамхи дэлбэрч, ам, уруул нь гэмтсэн аж. Мөн хүүгийн цээжин тус газар, гар нь гэмтжээ.

Хүү хамрын хагалгаанд орсон ба дахин хэд хэдэн мэс засал хийлгэх шаардлагатай байгаа аж.

Ийм хэрэг болсонд эмч мэргэжилтнүүд эцэг, эхчүүд болон хүүхдүүдэд цахилгаан тамхитай болгоомжтой харьцахыг сануулж байна.

Эх сурвалж: КР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
аюул
аюул
2022-07-01 14:55

ЦАХИЛГААН тамхи дэлбэрдэгийг сайн ухуулах хэрэгтэй.

ҮНЭН
ҮНЭН
2022-07-02 13:26
Reply to  аюул

ХАХА ИЙМ ЗҮЙЛ ГАНЦХАН ОРОСД Л ТОХИОЛДОНО

Зочин
Зочин
2022-07-03 10:19

Гоё

Холбоотой мэдээ

Back to top button