нийгэм

2027 оноос амт, үнэр оруулсан бүх тамхин бүтээгдэхүүний импортыг хориглоно

Ирэх 2027 оны 1-р сарын 1-нээс амт, үнэр оруулсан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосноор нийт тамхин бүтээгдэхүүний зах зээлийн 70-80 хувийг борлуулахгүй байхаар зохицуулжээ.

Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн 6.7.16 дахь заалтыг хэлэлцэж, тамхины амтаас бусад бүх төрлийн амт, үнэр оруулагчийг хориглох саналыг дэмжлээ. Ингэснээр гаа (ментол) агуулсан бүтээгдэхүүнүүд ч мөн хоригт хамрагдах болж байна.

Хэрэв хууль эцэслэн батлагдвал 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн жимс, гаа (ментол), чихэр, ундаа, кофе, ваниль зэрэг ямар ч нэмэлт амт, үнэртэй тамхин бүтээгдэхүүнийг Монгол Улсад хууль ёсоор импортлох боломжгүй болно.

Энэ зохицуулалт нь:• Янжуур тамхи• Халаадаг тамхи• Цахилгаан тамхи (vape)• Хамрын тамхизэрэг никотин агуулсан бүх төрлийн бүтээгдэхүүнд хамаарна.

Өнөөдөр Монгол Улсад худалдаалагдаж буй эдгээр бүтээгдэхүүний дийлэнх нь гаа болон бусад амт, үнэртэй байдаг. Тиймээс хууль хэрэгжиж эхэлснээр өнөөдөр худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүний 70-с 80 хувь нь цаашид хууль ёсоор импортлох боломжгүй болох нөхцөл бүрдэж байна.

Энэ өөрчлөлт нь хүүхдийн хэрэглээг бууруулах зорилготой гэж тайлбарлагдаж байгаа ч нөгөө талаас хууль ёсны зах зээл, хэрэглэгчдийн сонголт, хууль бус худалдаанд ямар нөлөө үзүүлэх талаар цаашид олон нийтийн анхаарлын төвд байх асуудал болж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button