ДЭЛХИЙ

Халимагт ойтой нярайг сүхдэж хороожээ

Халимагийн нийслэл Элиста хотод 52 настай оршин суугч нэг настай нярайн амийг хөнөөсөн хэрэг гарчээ. Цагдаа нар сэжигтнийг саатуулсан байна. Нярайн цогцос зургаадугаар сарын 30-ны орой нэгэн байшингаас олджээ.

Талийгаач нярайн эх 2016 оноос хойш урьдчилан сэргийлэх бүртгэлд хамрагдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Өнгөрсөн оны есдүгээр сард насанд хүрээгүй хүүхдийн асуудал хариуцсан хэлтсээс талийгаачийн эхийг эх байх эрхийг нь хасахаар бичиг баримт нь бүрдсэн ч эцсийн шийдвэр гараагүй байжээ. Учир нь, нярайн эх 20 гаруй удаагийн захиргааны хариуцлага хүлээж байсан аж.

Хэргийн газраас криминалистикийн шинжээчид нярайн амийг хөнөөсөн зэвсэг олсон ба сэжигтэн нярайг сүхээр хороосон гэсэн урьдчилсан таамаг байна. Сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Эх сурвалж:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2022-07-02 06:18

Tanaih mongoliinhoo ynz buriin muu muuhaig bichdegeesee haliad odoo buur gadnii ulsiin muu muuhai medeeg olj tavihaa bolioch! Hachin hachin muuhai um bicheed saihan baidag um baihdaa.Gunig

ҮНЭН
ҮНЭН
2022-07-02 13:25
Reply to  Irgen

ТОНИЛ ЦААШАА УНШИХГҮЙ Л БАЙГААЧ ЛА ЛАРАА

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x