ДЭЛХИЙ

АНУ-ын иргэд эрх баригчдынхаа эсрэг зэвсэг барин тэмцэхэд бэлэн байна

Чикагогийн Их Сургуулийн Улс төрийн хүрээлэн нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Эл судалгааны дүнг зургаадугаар сарын 30-нд нийтэлсэн байна. Санал асуулгаар америкчуудын бараг гуравны нэг нь буюу 28 хувь нь Засгийн газрын эсрэг зэвсэг барин тэмцэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Тэдний хэлснээр,  эрх баригчид хүмүүсээс хөндийрч, гээгдсэн мэт санагдах болсон аж. Мөн судалгаанд хамрагдагсдын 28 хувь нь гэртээ зэвсэг хадгалдаг гэжээ.

Судалгаанд хамрагдагсдын ойролцоогоор 60 хувь нь Засгийн газраа “авлигачин, хэвийн бус” гэж дүгнэж, санал нэгдэцгээсэн байна. Оролцогчдын 40 хувь нь Жо Байденыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон 2020 оны сонгуулийн албан ёсны үр дүнд итгэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Мөн судалгаанд оролцогчдын бараг тэн хагас нь улс төрийн талаар ярихаас зайлсхийдэг гэсэн байна. Үүний шалтгаан нь улс төрийн талаар яриа өрнүүлснээр найз нөхөд, танилуудтайгаа үзэл бодол нийлэхгүйн улмаас тэднээс харилцаагаа таслахад хүрдэг гэж хариулжээ. Улс төрийн санал зөрөлдөөнөөс болж хамаатан садангаасаа хүртэл холбоо тасалдаг гэсэн байна. Ийм хариултыг судалгаанд оролцогсдын дөрөвний нэг нь өгчээ.

Америкийн нийгэм дэх хагарал эцэстээ армийг хөндөж эхлэв. Тэтгэвэртээ гарсан гурван цэргийн алба хаагч, Вест-Пойнт цэргийн академийн төгсөгч, дэслэгч генерал Томас Макинерни, хошууч генерал Пол Валлели, мөн хурандаа Пол О'Мира нар академийн удирдлагуудад “Вест-Пойнтын урвалт” хэмээх захидал илгээсэн байна. Захидлын агуулга нь цэргүүдэд албан хүчээр вакцин хийж байгааг эсэргүүцэж ийнхүү захидал илгээж. Академийн удирдлагуудын дунд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаарч, улс төрийн үзэл бодлоо тулгах явдал идэвхжсэн гэж шүүмжилсэн байна. Эл захидалд тэдгээр бусармаг үйлдлийн талаар академи болон Батлан ​​Хамгаалах Яамны удирдлагуудыг эсэргүүцэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Либерал үзэлтэй цэргүүд, “Цэргийн сэрсэн гишүүд” /Woke members of the military/ хөдөлгөөний цэргүүд ч мөн Засгийн газартаа сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх болов. Тэд мөн Үндсэн хуулиар олгогдсон үр хөндөх эрхийг цуцалсан Дээд шүүхийн гаргасан шийдвэрт эгдүүцэж эхлээд байна.

Шинэ хуулиараа одоо АНУ-ын муж улсууд өөрсдийн үзэмжээрээ нутаг дэвсгэртээ үр хөндөлтийг хориглох боломжтой болсон. Үр хөндөлтийг хориглосон Дээд шүүхийн шийдвэрт жирийн америкчууд, алдар цуутнууд ч дургүйцэн эгдүүцэж, эсэргүүцлээ илэрхийлж, Жо Байдены Засаг захиргааны бодлогыг эсэргүүцэх болов.

Америкийн төлөө тэмцэх хүсэлтэй, тэмцэх зүрх зоригтой америкчуудын тоо буурсаар байна гэсэн тооцоо гарч. Үүний нэг тод илрэл нь цэрэг армийн асуудал. Цэрэг армийн тоог хадгалахын тулд шаардлагатай тооны элсэгчдийг элсүүлэх боломжгүй болсон байна. Тухайлбал, АНУ-ын Агаарын цэргийн нисэх хүчинд даруй 4000 нисгэгч дутагдалтай байгаа аж.

Залуусын дөнгөж 23 хувь нь цэргийн албанд тэнцэж байна гэсэн харамсалтай тоо гарчээ. Америк залуусын үлдсэн хэсэг нь жингийн илүүдэлтэй, өвчин эмгэгтэй, хар тамхинд донтсон, гэмт хэрэгт холбогдсон түүхтэй байгаа зэрэг шалтгааны улмаас цэргийн албанд тэнцэхгүй байгаа юм. Бие бялдрын хувьд эрүүл чийрэг байгаа залуусын ердөө есөн хувь нь цэргийн алба хаахыг хүсдэг гэх статистик байгаа юм. Харин америкчуудын 57 хувь нь цэргийн алба хаахаас айдаг гэжээ. Энэ айдас нь тэд цэрэгт алба хааж, халагдсаныхаа дараа сэтгэлзүйн болон бие махбодийн хувьд “”проблем”-той тулгарна гэсэн бодлоос нь болдог гэж хариулжээ.

2021 онд Ерөнхийлөгчийн сан болон Рональд Рейганы хүрээлэнгээс жил бүр явуулдаг судалгаагаар америкчуудын ердөө 45 хувь нь армидаа итгэдэг гэсэн нь 2018 оныхтой харьцуулахад даруй 25 үзүүлэлтээр буурсан байна.

Боловсон хүчний хомстолын улмаас Пентагон цэрэг татлага, цэргийн анги нэгтгэлүүдэд тавих боловсон хүчний шаардлагыг 90 хувиар бууруулахад хүрсэн байна. Тиймээс, ирэх 2023 онд АНУ цэрэг армийнхаа тоог 473 мянган цэрэг болгон цомхотгохоос өөр аргагүйд хүрнэ. Энэ нь 1940 оноос хойших хамгийн бага тоо. Вьетнамын дайны төгсгөлд иргэдийг албан хүчээр цэрэгт татахыг цуцалсан байсан ч үүнийг дахин сэргээх тухай ярьж эхлээд байна.

Либерал олон нийтийн дунд нэгэн айдас бий болсон нь Ерөнхийлөгч асан Дональд Трампын зөвлөх асан генерал Майкл Флинн байдаг “QАnon” гэх консерватив хөдөлгөөний нэр хүнд хурдацтай өсч байгаатай холбоотой. Олон нийтийн шашны судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр “QАnon” хөдөлгөөний үзэл баримтлалыг сайшаах америкчуудын хувь нэг жилийн дотор 14-өөс 18 хувь болтлоо өссөн аж. Энэ нь өөрөөр хэлбэл, Бүгд Найрамдах Намын дөрвөн хүн тутмын нэг, Ардчилсан Намын найман хүн тутмын нэг нь “QАnon” хөдөлгөөнийг  дэмжигч гэсэн үг.

“QАnon” хөдөлгөөний нэр дэвшигчид АНУ-ын 26 мужид санал хураалтад оролцож байгаа юм.

“Муж улс болон холбооны өндөр дээд албан тушаалд нэр дэвшиж буй олон арван улстөрчид цөм “QАnon” хөдөлгөөнд нэгдэж байна. Сонгогчдын дунд хөдөлгөөний нэр хүнд өндөр хэвээр байгаа тул тэд хэдэн арван сая ам.долларын хандив цуглуулж эхэлсэн. Бүгд найрамдахчууд хүчирхэг мега хандивлагчдаас авхуулаад нэр хүндтэй сонгогдсон албан тушаалтнууд хүртэл “QАnon” хөдөлгөөнийг дэмжиж байна” хэмээн либерал үзлийг баримтлагч “Grid News” хэвлэл мэдээллийн агентлаг онцлоод “QАnon” хөдөлгөөнийг “улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд хүчирхийлэл зайлшгүй шаардлагатай гэж үздэг хэт барууны нийгэмлэгийн дуу хоолой” хэмээжээ. Энэ нь үнэхээр ч тийм. Эл хөдөлгөөн “ямар ч үнээр хамаагүй” улс төрийн том зорилгодоо хүрнэ гэсэн уриатай гэхэд хилсдэхгүй.

Америкийн улс төрийн хуваагдал маш тодорхой байгаа тул НАТО-гийн холбоотнууд нь ч үүнд санаа нь түгших болов. Жил бүрийн цэргийн эвслийн дээд хэмжээний уулзалтын үеэр НАТО-гийн 30 орны Гадаад Хэргийн сайд нар нэг дор чуулж, оройн зоог барих үеэр тэдний хэлэлцүүлэгт гэнэтийн эргэлт болов. Тэд АНУ-ын Дээд шүүхийн гаргасан үр хөндөлтийн талаарх шийдвэр ямар үр дагаварт хүргэж болзошгүй талаар янз бүрийн асуултаар АНУ-ын төлөөлөгчдийг булж орхив.

АНУ-д нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал тун ч тогтворгүй хэвээр байна. Үр хөндөлтийн тухай шийдвэр гарсантай холбогдуулан америкчуудын АНУ-ын Дээд шүүх болон АНУ-ын Холбооны засгийн газартаа итгэх итгэл нь түүхэндээ хамгийн доод түвшиндээ хүрэв. Тодруулбал, америкчуудын дөнгөж 25 хувь нь Дээд шүүхдээ итгэдэг гэжээ. Энэ тоо харин 2021 онд 36 хувьтай гарч байжээ. Эндээс харвал, итгэх итгэл нь улам л буурч байгаа юм.

Хүн амын дундах ядуурал ч улам бүр нэмэгдсээр байгаа юм. Ажил хөдөлмөр эрхлэж буй америкчуудын 93 хувь нь үнийн өсөлтийг даван туулахын тулд цагийн ажил хайх шаардлагатай болоод байна. Гэтэл, тэдний төрийн тэргүүнд “ардчиллаа аврах”-ын төлөө олон удаа дугуй унаж, тэвчээртэй байхыг уриалахаас өөр ард иргэддээ санал болгох зүйл алга.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-04 09:38

харвард, стенфорд доо очиж яаж хагар�##�дахаа за�##�гаж ирдэг эрхэмүүдийн зөв юм байна �######�уул. өр, өт хоёртоо идэгдэж, их гүрнүүдийн дарамт,тогтоом болж дуусаж байна.

ҮНЭН
ҮНЭН
2022-07-04 12:17
Reply to  Зочин

ТА ЮУ ХАХАХА ТАНЫ СОНГОСОН МАН УЛС ОРНООСОО ХУЛГАЙ ХИЙЖ БАЯЖААД ТАНЫГ ӨРӨНД ОРУУЛСАН БАЙЛГҮЙ ДЭЭ АААХАХА ЮУН ХОЛЫН ЮМ ЯРЬЖ ЯВДАГ ЮМ БЭ ДЭЭ ААААХАХАХА

Зочин
Зочин
2022-07-04 11:03

51 тусгаар улс болчихвол хүн төрөлхтөн амар амг�##�ан амьдарах байхаа

ҮНЭН
ҮНЭН
2022-07-04 12:18
Reply to  Зочин

ОРОСУУД ТОЛГОЙ ДЭЭР ЧИНЬ ШЭЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ

Зочин
Зочин
2022-07-04 11:04

Цагаачдын улс

ҮНЭН
ҮНЭН
2022-07-04 12:18
Reply to  Зочин

ГЭХДЭЭ УЛС ШИГ УЛС

ҮНЭН
ҮНЭН
2022-07-04 12:16

ХАХХАА ЗАРИМ ҮХЭРНҮҮДИЙГ БАЯРЛУУЛАВ АААХАХХААХА

Bat
Bat
2022-08-26 04:24

Biden dollars ezediin Kunkle daind l ashiglah gej erinhiilugch bolgoson Trump ezede sonsohgui ukriane dain d saad bolson

Холбоотой мэдээ

Back to top button