Баянхонгор аймгийн хуучин удирдлагууд 100 саяын хахууль авсан гэх хэрэг прокурорт шилжлээ

Баянхонгор аймгийн Засаг дарга асан Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нарыг 2019 оноос хуулийн байгууллагууд шалгаж эхэлсэн байдаг. Дээр албан тушаалтнууд “Эко грийн ланд” ХХК-ийн удирдлагаас их хэмжээний мөнгө хахуульд авсан хэргээр болон “Түйн гол”, “Хаш гоёо” зкэрэг компаниудад хууль зөрчин ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон асуудлаар мөн шалгагдаж эхэлсэн юм.
Тэгвэл тэдэнд холбогдох авлигын хэргийг АТГ-аас прокурорт шилжүүлжээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Засаг дарга асан Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга “И” нар нь бүлэглэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсэн. Улмаар Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэн дөрөвдүгээр багийн иргэдийн нийтийн хурлаас болон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулсан ажлын хэсгээс дэмжигдээгүй “Хөшөөт” гэх газарт нөхөн сэргээлт хийлгэх, орон нутагт олгох хандив өгүүлэхгүйгээр иргэн “Э”-аас 100,000,000 төгрөгийг хахуульд авсан гэх хэрэт холбогджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Газар нутгаа зарна гэж энэ шүү дээ
Алтныхнаас их мөнгө авсан