ОРОН НУТАГХуульХУУЛЬ

Баянхонгор аймгийн хуучин удирдлагууд 100 саяын хахууль авсан гэх хэрэг прокурорт шилжлээ

Баянхонгор аймгийн Засаг дарга асан Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нарыг 2019 оноос хуулийн байгууллагууд шалгаж эхэлсэн байдаг. Дээр албан тушаалтнууд “Эко грийн ланд” ХХК-ийн удирдлагаас их хэмжээний мөнгө хахуульд авсан хэргээр болон “Түйн гол”, “Хаш гоёо” зкэрэг компаниудад хууль зөрчин ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон асуудлаар мөн шалгагдаж эхэлсэн юм.

Тэгвэл тэдэнд холбогдох авлигын хэргийг АТГ-аас прокурорт шилжүүлжээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Засаг дарга асан Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга “И” нар нь бүлэглэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсэн. Улмаар Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэн дөрөвдүгээр багийн иргэдийн нийтийн хурлаас болон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулсан ажлын хэсгээс дэмжигдээгүй “Хөшөөт” гэх газарт нөхөн сэргээлт хийлгэх, орон нутагт олгох хандив өгүүлэхгүйгээр иргэн “Э”-аас 100,000,000 төгрөгийг хахуульд авсан гэх хэрэт холбогджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-04 23:24

Газар нутгаа зарна гэж энэ шүү дээ

Зочин
Зочин
2022-07-04 23:25

Алтныхнаас их мөнгө авсан

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x