НийгмийнСПОРТ

"Бөхчүүдэд цолыг нь шууд олгоно. Допинг илэрвэл Ерөнхийлөгч 14 хоногийн дотор хураана"

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Хуулийн төсөлд “Шинэ цол авсан бөхчүүдэд батламж олгон, допингийн шинжилгээний хариу гарсны дараа өгөхөөр байсан. Энэ санал дэмжигдээгүй.

Уламжлалт байдлаар буюу цол авсан өдөр нь, долдугаар сарын 12-нд цол олгоно. Мэдээж бөхчүүдээс допингийн шинжилгээ авна. Допинг илэрсэн тохиолдолд Ерөнхийлөгч 14 хоногийн дотор цолыг нь хураан, дараагийн бөхөд нөхөж олгоно. Цаашид допинг илэрсэн, цолыг нь хураах асуудал хэдэн жил дамнахааргүй болсон” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button